loading...
Катарын нийслэл Доха хот энэ өдрүүдэд спортоор амьсгалж байна. Хөлбөмбөгийн хоёр их гүрэн Англи, Бразилийн шигшээ багууд тэнд нөхөрсөг тоглолт хийж арабын ертөнцөд хөлбөмбөгийн шидийг үзүүлж байгаа бол туялзуур сэлэмний Азийн тулаанчид сэлмийн эрдмийг араб түмэнд таниулж байна.
Дэлхийд хэмжээгээрээ хамгийн томд орох битүү ASPIRE хэмээх үзэсгэлэнт спортын ордноо 11 сарын 13-19-ны хооронд туялзуур сэлэмний 3 төрлөөр, ганцаарчилсан болон багийн ангилалд 23 улсын 800 гаруй тамирчин “хатгалцаж” байна.
Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын шилдэг тамирчин Б.Баттөмөр эрэгтэйчүүдийн foil төрөлд “байлдаж” буй бөгөөд түүний төрөлд 120 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Ганц дайчин ганцаардалгүй тэртээх өвөг дээдсийн сэлмийн эрдэм хэвээрээ буйг Персийн булангийн Катард үзүүлэх биз ээ.
loading...




Ñïîðòûí á¿òýí òîãëîëòóóä òàòàõûã õ¿ñâýë
loading...
Bolj bainaa.
Mongolchuud bukh sport-iin bulchirkhaitai shuu. Amjilt khusei.
loading...
za amjilt husie
eh ornii neree undurt gargarai,
loading...
Амжилт шүү
loading...