loading...
Шведийн теннисчин Робин Содерлингийн дэлхийн турын финалд өрсөлдөх эцсийн найдвар үгүй боллоо. Парис Мастерсийн шөвгийн наймд учраа таарсан Новак Жокович түүнийг 6-4 1-6 6-3 гэсэн харьцаагаар ялж тэмцээнээс мулталжээ. Энэхүү ялалтгыг авсанаар Жокович хагас шигшээд дэлхийн чансааны 2-р эрэмбэлэгдэж байгаа Рафаель Надальтай өрсөлдөхөөр боллоо. Тоглолтын дараа Новак ”Энэ хүртэл ирэх гэж би олон хүнд өрсөлдөгчдийг яллаа. Энэ өдөр би өөрөө өөртэйгээ тулалдсан гэж хэлж болно.Учир нь хоёр дахь сетээс гар минь хүндрээд бүх зүйл миний хяналтаас гарч эхэлсэн. Гэхдээ энэ бүхнийг эргээд байранд нь аваачиж чадсандаа баяртай байна” гэжээ. Хагас шигшээд түүнтэй өрсөлдөх Рафаель Надаль талбайн эздийн гол найдвар Жо Уйльфред Цонгаг олон зуун хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 7-5 7-5-аар өвдөг сөхрүүлж ээлжит түрүүгээ хүртэхээр итгэлтэй урагшилж байна. Одоо Гаель Монфиль ганцаараа талбайн эздийн төлөөлөл болон үлдлээ. 23 настай Франц эр Хорватын Марин Чиличийг ялж энэ шатанд шалгарсан. Харин нөгөө талд түүний өрсөлдөгч Радек Штепанек, Аргентиний Хуан Мартин дель Потрог буулган авчээ. Эхний сет үргэлжилж байх үед Аргентин эр бэртэл авч тэмцээнийг орхихоос өөр аргагүй болсон юм. Түүний бэртэл одоохондоо хэр хүнд гэдэг нь тодорхойгүй байна. Хэрвээ Дель Потро долоо хоногийн дотор эдгэрч чадахгүй бол дэлхийн турын финалыг өнжихөөс өөр аргагүй болох юм. Өнөөдөр Парис Мастерсийн хагас шигшээн тоглолтууд явагдаж маргааш тэмцээний ялагч тодрох болно. Үүнээс 10 хоногийн дараа Английн нийслэл Лондон хотод Дэлхийн турын финал эхэлнэ.
loading...




oo hytadad boldog bsan bolisiin
oroi shan uzdeg bj bilee
odoo shunu l garah ni dee
loading...