loading...
Арваннэгдүгээр сарын 11-15-нд Филиппиний Себу аралд “Asia Pacific Poker Tour”-ын энэ улирлын дөрөв дэх тэмцээн болоход Монголын покерчид оролцжээ. 2007 онд анх зохиогдсон энэ тэмцээн нь оны сүүлийн хагаст үргэлжлэх таван цувралаас (Макао, Сөүл, Оклэнд, Себу, Сидней) бүрддэг юм.
Филиппинд 319 хүн өрсөлдөхөд манай арван покерч оролцсон бөгөөд тэднээс хамгийн өндөр амжилтыг Цэрэндоржийн Батсүрэн үзүүлж, шилдэг 40-д шалгарсан байна. Түүнчлэн Агваан-Очирын Мөрөн 64-т үлджээ. Тэмцээний эхний өдөр манай покерч У.Болд хурц, дайчин, шийдэмгий тоглолтоор олны анхаарлыг татаж, чипийн тоогоор тэргүүлэгчдийн эгнээнд явсан ч алдаа гаргасны улмаас хасагдсан гэнэ.
Өчигдөр сонины дугаар шилжих мөчид шилдэг есөн покерч шалгараад байлаа. “Asia Pacific Poker Tour”-ын Манилагийн тэмцээнд 2007 онд 255, өнгөрсөн жил 285 покерч оролцож байсан аж.
Финалд өрсөлдөх ес (Чипийн тоогоор эрэмбэлэв)
1.Шим Сом-Юн (БНСУ) 1,422,000
2.Дэвид Хилтон (АНУ) 996,000
3.Дон Бин-Хан (БНСУ) 862,000
4.Филип Уилкокс (Шинэ Зеланд) 791,000
5.Терри Фань (Тайвань) 610,000
6.Ник Пронк (Голланд) 563,000
7.Марк Пагсуюин (Филиппин) 497,000
8.Александр Тихольц (ОХУ) 231,000
9.Кевин Кларк (Шинэ Зеланд) 191,000
loading...




kk marzan iin
loading...
bagsh poker togolno ain
loading...
Сайн байна ш дээ.
loading...
Ankhni alham muugui shu.. manai mongolchuud….. Odoo nuutsaar end tend muriitai togloj bsan dor iim neelttei temtseend oroltsoj, ug sportiig hugjuuleh heregtei shd
loading...