loading...

Өнөөдөр Америкийн сагсан бөмбөгийн лиг сонин ихтэй байлаа.
Бүхний анхаарал Милуоки Бакс багийн шинэ тоглогч Брэндон Женнингс дээр төвлөрч байна.
Бакс баг талбай дээрээ Алтан Мужийн Дайчид багийг хүлээн авч тоглосон бөгөөд тоглолт 129-125 аар талбайн эздийн ялалтаар өндөрлөхөд Эр Бугануудын шинэ тоглогч Брэндон Женнингс 55 оноо авч, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт хийж, холын зайнаас 7 удаа оновчтой довтолсон байна.
Энэ бол Милуоки Бакс багийн түүхэнд шинэ тоглогч эхний улиралдаа хамгийн олон оноо авсан тохиолдол болов. Мөн багийн түүхэнд гурван тоглогч л нэг тоглолтонд 50 ба түүнээс дээш оноо авч байсан бөгөөд урьд нь домогт Карим Абдул Жаббар шинэ тоглогч байхдаа 51 оноо бичүүлж байсан бол багийн одоогийн лидер Майкл Редд гурван жилийн өмнө 57 оноо авч багийн рекорд тогтоож байв. Женнингс ийнхүү Карим Абдул Жаббарын тогтоосон багийн рекордыг дөрвөөр ахиулсан байна.
Урьд нь нэг тоглолтонд 100 оноо авч байсан цорын ганц тоглогч Уилт Чэмберлэн шинэ тоглогч байхдаа тэртээ 49 жилийн өмнө 58 оноо авч байсан нь НБА-ийн рекорд юм байна.
Харин 41 жилийн өмнө Эрл Монро 56 оноо рүүкий тоглогч байхдаа авч байжээ. Харин 21 нас хүрээгүй байхдаа 50+ дээш оноог та бидний сайн танил Леброн Жэймс 2005 онд 20 настайдаа 56 оноо авч байсан бөгөөд өнөөдрийн баатар Брэндон Женнигс 1989 онд төрсөн ажээ.
Хамгийн сонирхолтой нь мань эр эхний үед ганц ч оноо аваагүй. Сүүлийн гурван үед 55 оноо авсан. Б.Женнингс зөвхөн гуравдугаар үед 29 оноо авсан бөгөөд энэ нь Дайчдын бүх тоглогчдын авсан онооноос гурваар илүү ба өөрөөр хэлбэл Женнингс талбай дээрх таван тоглогчийг ганцаараа хожсон гэж хошигнож болохоор аж.
Дашрамд дурдахад Женнингс энэ жилийн драфтын эхний бүсийн 10 – аар Бакс багт очсон бөгөөд өмнө нь Италид тоглож байжээ. Тэрбээр Калифорниа мужийн Лос Анжелес хотноо төрсөн юм байна.
loading...




UU naadah chin teguul Ireeduin NBA-giin od booh ym bishuu
loading...
harin tm bna
loading...
ali deer enenii tuhai tanaih bas bichsen bsan
ternees hoish ajiglaal bgaa
uneheer od boloh bhaa
manai denveriig bas gantsaaraa l hojsiishtee
aguu aguu
R.O.Y boloh bhaa ene jil
loading...
aimar aimar naad chini nba-n ireedui bnalee, warriorsiinhon hamgaalj chadku bna le shd yur ni jiriin bish toglogch gdg ni draftad ursulduhud ni l medsima neg l uurtuu itgeltei MSGardend ntr ochku bsin draftiin udruu, jennings d amjilt milwaukee ch aztai songolt hiijee gj busad rookie nuudees hamgiin sain ni l bnda odoogoor daraa ni tyreke evans busad ni chdee tsoilood bh yum algada
loading...
Ene chini harin sain zaluu bnshd nba giin ireedui um
draftiin hed um
loading...
CAVS onoodor dajgui tglolooo shuu. go CAVS
loading...
jennings od boloh ehlelee tavij bndaa
loading...
Суперстар болох хэмжээний тоглож байна. Рууки тоглогч байж 55 оноо+ 5 самбар+ 5 оновчтой дамжуулалт. Түүхэнд тодоор бичигдэх тоглолт үзүүлжээ.
loading...
shine tsagiin Iverson gsn unen bnda
ternii hurd teknik shidelt usrelt gd l buh ym n Answeriig min sanagduulahar ym bnle
ene zaluu jinhene sn tamirchin boloh bha
loading...
sain l bna gehdee sain bagiin esreg togloson bol arai ch ingehgui bsiin
loading...
Үнээр аймар байнаа…. Яалтчгүй НБА-ын нэгэн Суперстар байна даа.
loading...
zuuzu NBA d hedhen toglolt hiij baigaa shine rookie mun bizde aimshigtai stat uzuulj bndaa denduu ih ireedui unertej bndaa grant hill shig bertchihgui bol mash tom superstar garjagan bizde harj yawaydaa ene zaluugiin togloltiig
loading...
call chinii zow daanch jennings solgoi ymda iversonoos oor ym gwl hehehe
loading...
sain n sain yum bainle. hurd tehnic ged yer ni ih uvurmuts, bas jijig biyetei bolhor unheer setgej mederch toglodog toglogch bainlee. arai l jijeghen bas turanhai yum bainlee. odoo ene zaluu bur hurtsaar hamag anhaarliiin tuvd yaltachgyi orloo. NBA bol NBA shuudee. tiimees daraagiin togloltond ingej anhaarald urtuj baiga toglogchiig busad baigiinhan zuger bailgahgyin medeej. tegheer harj l baiya. iverson shig bas bertchihgyi l bol. I.A ch bas orj ireed nisej baigad nuruundaa aimaar l bertej baisan sanagdaj bain. avarga biyetengyided nyaluulaad bertchihgyi l baigaaasaa… aa tegeed NBA yum hoino ene zaluug medeej zugeer bailgahgyin todorhoi…
loading...
Ирээдүйн Iverson гэж үзэж болохоор юм байна лээ. Миний Фантази-гийн нөөц тоглогчоор байдаг юм. Сая 55 оноо аваад надад аймаар оноо нэмсэн шүү. Холын зайн шидэлт нь бол аймаар юм байна лээ. Маш хурдтай шиддэг. Майкл Редд эргээд ирвэл тэр 2-ын хэн нь шидээд байгааг мэдэхэд хэцүү л юм байна лээ. 2-уулаа солгой, тэгээд адилхан шиддэг.
loading...