loading...
3 жилийн өмнөх Дэлхийн цомд шөвгийн дөрөвт үлдэж байсан, энэ удаа плей-оффт гарах эрхийг зүдэрч байж авсан Португалийн шигшээ Босни Герцоговиний багтай эхний тоглолтоо хийлээ. Луиш Фигу, Педро Паулета нарыг зодог тайлснаас хойш шигшээгийн лидер, багийн ахлагч нь болсон Криштиану Роналду гэмтлийн улмаас энэ тоглолтонд оролцоогүй нь Португальд хүндээс тусав. Өрсөлдөгч Боснийн баг бол сул өрсөлдөгч бишээ. Европын хэсэгт хамгийн шилдэг довтолгоог үзүүлж буй энэ баг Испаний дараа хэсэгтээ хоёрт орон, Туркийг мулталж плей-оффт үлдсэн.
Тоглолтын турш талбайн эзэн Португаль давамгай тоглож илүү олон довтолгоог гаргаж байсан ч тоглолт 1:0 дүнгээр өндөрлөсөн.
Тоглолтын эхэнд Деку шар хуудас авсан ч энэ Португалийн шигшээгийн голын шугаманд ноцтой өөрчлөлт өгсөнгүй. 31 дэх минутад Нанигийн дамжуулсан хөндлөн дамжуулалтыг Бруно Алвеш сайхан цохиж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Түүнээс хойш олон довтолгоог Европын бразилчууд хийж байсан ч байгаа онох нь цөөхөн байлаа.
Боснийн довтолгооны бүрэлдэхүүн ч бас зүгээр байсангүй. Мэргэн буучдын жагсаалтыг Английн Рунитэй хамт 8 гоолоор тэргүүлж буй Эдин Джеко хоёр ч сайхан сөрөг довтолгоог Мисимовичийн туслалцаатай хийсэн ч тэнцүүлэх аз тэдэнд байсангүй.
Тоглолтын дараа Португалийн дасгалжуулагч Карлош Куэйрош: “Хамгийн чухал зүйл нь бид гоол алдалгүйгээр хожих байсан. Үүнийгээ ч хийлээ. Бид илүү хүнд нөхцөлд орох боломж байсан ч тэгсэнгүй. Одоо сайхан тайвшраад, хоёр дахь тоглолтын бэлтгэлдээ оръё. Босни бол тун өндөр чанарыг баг учраас бид тийшээ бүх зүрх сэтгэл, ухаан бодлоо авч очино” гэжээ.
Харин Боснийн дасгалжуулагч Мирослав Блазевич: “Хөлбөмбөгт бас хүлээн зөвшөөрөхөд хэцүү зүйлүүд олон бий. Гэхдээ бид цаашаа шалгарна гэж бодож байна. Эхний тоглолтын үр дүн муугүй шүү” гэсэн байна.
Ийнхүү гол лидер Роналдугүйгээр тэд чухал хожлыг авлаа. Хариу тоглолт ирэх лхагва гаригт Босни-Герцоговиний Зенича хотод болно.
Португаль – Босни-Герцеговин – 1:0 (1:0)
Гол: Бруно Алвеш, 31.
Португаль: Эдуарду, Бруно Алвеш, Паулу Феррейра, Рикарду Карвалью, Пепе, Дуда, Деку (Тиагу, 84), Раул Мейрелеш, Лиедсон, Симау (Угу Алмейда, 88), Нани (Фабиу Коэнтрау, 69).
Босния-Герцеговин: Хасагич, Спахич, Яхич, Надаревич, Рахимич, Мисимович (Муслимович, 81), Ибричич, Муратович (Пьянич, 86), Джеко, Ибишевич, Салихович.
Шар хуудас: Деку, 14. Ибишевич, 15. Муратович, 37. Рахимич, 49.
Шүүгч: Аткинсон (Англи).
loading...




Europe-iin brazilchuudgui delhii avarga bolvol England l turuulne dee hehehe.
England-iin gants erleguud sh dee hahaha
loading...
toglolt goy bolson Bostan-chuud az muutai bna lee baahan shon hondlowch onson. Bostan-d shalgarah magdlal bgaa bolow uu,
loading...
Sweden gewel arai l duhuj boloh ym
loading...
portugal oroh heregtei sh de. tegehgui bol uitgartai. sn bn. erhee avah bh oo.
loading...
Aztay bainaa gedeg bas neg davuu tal sh te. Gehdee Bosni uneheer hatuu samar shuu. 2 dahi togloltiyn l ur dungees ih zuil shaltgaalan daa
loading...
swede ch bish portugal cj bish CROVATIA gewel arai dohoh bh
loading...
http://www.barcelona.bblog.mn
loading...
englishin erleg chn sweden shd.medjagamu gumu
loading...
Боснигийн тоглогчид бүгд “ич” гэсэн төгсгөлтэй нэртэй юм
loading...
Portugal delhiin tsomd orohgui bol bolohgui shdee tiim sain bag harin bosni hereggui bhaa oligtoi ursulduun uzeelehgui ee
loading...
Lene нь боль оо, Босни Португалаас дутахгүй тоглож байгаа биз дээ. Дэлхийн аваргад орохыг үгүйсгэхгүй!
loading...
CR9 bhq bol bas l jhn tiimerhuu shdee te… CR9g uzen yddag garuud l PORTUGAL g
buu shalgarasai gj bodoj bgaashd ugaasaa. bi ENGLAND g demjdeg ch gsn PORTUGAL bhq bol muuhaishd. td ENGLAND WC dr PORTUGAL tai taaraad haga shaagasai bilee
loading...