Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, ФИФА » Европын хэсгийн плей-офф: Франц– Ирландын БНУ

GD Star Rating
loading...

7bca42be032d4e32b79a9159757c1593Францууд эхний тоглолтондоо Ирландыг талбайд нь хожиж чадлаа.

Дэлхийн чансаанд 34-т бичигдэж буй Ирландын шигшээг Италийн хашир мэргэжилтэн Жавонни Траппатони удирдаж буй. Тэд хэсгийн тоглолтонд 10 тоглохдоо 4 хожин, 6 тэнцэж Италийн багийн дараа хоёрдугаар байранд бичигдсэн билээ. Хаалгач Гивен, О’Ши, Дафф, гоолын машин Кин гээд тэд ямар ч багтай тоглосон ширүүн л үзнэ.

Өмнөх Дэлхийн цомд үзүүрлэсэн Францууд плей-оффт үлдсэн багуудаас чансаагаараа хамгийн дээр 9-р байранд бичигдэж байгаа. Хэдийгээр Зидан зодог тайлсан ч Горкуфф, Рибери, Бензема гээд залуу авьяастнууд мундахгүй.

Энэ хоёр баг өмнө нь 12 удаа таарснаас Францын шигшээ 5 ялж, 4 удаа эвийн гэрээ байгуулж, 3 удаа Ирланд хожиж байжээ. Хамгийн сүүлд 2005 оны урьдчилсан шатанд таарч Анригийн гоолоор Францууд хожиж байв.

Тоглолтын эхний хагаст аль аль тал нь ээлжилж довтолж байлаа. Ногоон хувцастнууд ерөнхийдөө Францын талбайд тоглолтыг явуулж байсан ч 25 дахь минутад анхны аюултай довтолгоог Францын Жиньяк хийсэн. Ирландуудын аз болоход энэ довтолгоо отон байжээ. Удалгүй Ирландын довтолгоог Эвра зогсоож, Жиньякийн цохилт хаалганы гадуур өнгөрч, Блакберний Кейт Эндрюсийн довтолгоо  байгаа оносонгүй. Ингээд эхний хагас дууслаа.

main_originalХоёрдугаар хагас Францын баг эрс өөр болон гарч ирэв. Тэд сүүлийн хагас эхлээд л зогсоо зайгүй довтолж, Шэй Гивенийг амраахаа байв. Энэ бүхний шагнал нь 72 дахь минутад Анелькагийн гоол болж айлын талбайд “гурван өнгөтнүүд” тэргүүлж эхэлсэн. 80 дахь минутад мөн Анелька тун гоё боломжийг гаргасан ч “чулуу болгож” даанч чадсангүй ээ. Харин цаг дуусахын өмнөхөн Ирландын Глен Уилан тэнцүүлэх сайхан боломжийг алдав. Тоглолтын дараа Рэймонд Доменек: “Бид зөвхөн замын хагасаа л туулсан гэж бодож байна, зорилго бол цааш шалгарах. Энэ бол 90 минутын тоглолт биш 180 минутын тоглолт. Ирландууд тун сайн тоглосон. Бид дараагийн тоглолтондоо хичээх болно” гэжээ.

Ирланд – Франц – 0:1 (0:0)

Гоол: Анелька, 72.

Ирланд: Гивен, Сент-Леджер, О’Ши, Данн, Килбейн, Уилан, Лоуренс (Хант, 80), Дойл (Бест, 71), Дафф (Макгиди, 76), Эндрюс, Кин.

Франц: Ллорис, Санья, Абидаль, Галлас, Эвра, А. Диарра, Гуркюфф, Л.  Диарра, Анелька, Жиньяк (Малуда, 90+1), Анри.

Шүүгч: Брих (Герман).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Ukraine tentssen gesen uu

    GD Star Rating
    loading...
  2. Telmuun says:

    0:0 -eer Greece-Ukrain tentsen

    GD Star Rating
    loading...
  3. xzbunny says:

    za za ene chini france shu de. yamar ch bsan ehnii togloltondo hojloo. tsaashid ch hojih b.o. world cup-g onjino gej yu gesen ug ve. bj bolshgui zuil. france go go.

    GD Star Rating
    loading...
  4. PUREVDORJ LYON FAN says:

    france bol france tugs bag tugsuuruul bdag shuudee irland bol zugeerl zamd teegeldsen toos tudii zuil

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Ene hesgiyg n tatchihsan bgaa chin harin goyo bolson bn sh te. Tsaashdaa bolj ugvul bairluulj bgaaray. uchigdur uneheer uej amjaagui bsiyn. ok

    Ene erhiyn togloltuudaas Frants, Oros hoyor bol ugaasaa todorhoy bgaa zaluusaa sanaa zovoltgui. Tedniy hamgiyn chaddag togloltiynh n zagvart hamgiyn muu niytseh 2 bag taarsan bgaa. Sloveniy uchigdriyn goal bol zugeer l ……… sanaa zovoh zuil bish

    GD Star Rating
    loading...
  6. TJL says:

    france iin shigshee gj africiin neg ulsiin shigshee shig, french toglogch 2 3han l.. busad ni dandaa haruud, yag french gevel ribery, flamini 2 l bh shivdee… sagnol toglohoo bolitson, ydaj bhad benzema ni algeria garaltai, hehe..

    GD Star Rating
    loading...
  7. OCEAN says:

    TJL mini dee sain medej bj bich l dee.ribery chini hurtel tsever france bish shuu dee.gehdee france toglogch geed nerelvel zunduu l bna.haalgachaasaa avhuulaaa…Minii bodloor france shig buh toglogch ni tegsh sain toglogchidtoi bag hovor baihaa

    GD Star Rating
    loading...
  8. lene says:

    Aguu France uragshaa delhiin tsomd orj chadnaa

    GD Star Rating
    loading...
  9. jak says:

    france bol shildeg zaaval 2010 oroh bolnoo

    GD Star Rating
    loading...
  10. amgaa says:

    gar bumbug toglohdoo sain yum bnalee. henry g l harldaa sain yum bnalee shde. hul bumbug bol medkuee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: