loading...
ОХУ-ын шигшээ баг ДАШТ-ын эрхийн төлөөх эхний тоглолтоо Словений багтай талбайдаа хийлээ. Лужник цэнгэлдэхэд цугласан 80 000 хөгжөөг дэмжигчдийнхээ уухайн дор ОХУ тун давуу тоглосон ч төгсгөлөө тун тааруу хийв. Хэдийгээр 2:1-ээр хожсон ч хариу тоглолт Оросын багийн хувьд хүнд, түгшүүртэй байх нь.
Тоглолтын анхны аюултай довтолгоог Юрий Жирков хийсэн бөгөөд зүүн жигүүрээр Жирков өрсөлдөгчдөө амжилттай хуурсаар Словений хаалгачтай тулсан ч гүйцэтгэлээ сайн хийж чадалгүй, хаалгачид хаалгуулсан юм.
Дараа нь Сергей Игнашевич чөлөөт цохилт амжилттай гүйцэтгэсэн ч Словений хаалгач Ханданович амжилттай хааж байв.
Гэхдээ 1-р байнга довтолж байсан Оросууд гоол хийж чадсан бөгөөд Роман Павлюченкогийн дамжуулалтыг хүлээн авсан Диньяр Билялетдинов Словений 2 хамгаалагчийг “суга” хуурч, гүйцэтгэлээ ч алдаа мадаггүй хийсэн юм.
2-р үе эхлээд Оросуудын довтолгоо үргэлжилсээр байлаа. Павлюченкогийн цохилтыг хамгаалагч хаасны дараа Аршавиний дамжуулалтыг мөнөөх Диньяр дахин чулуу болгож, тоог 2:0 болгосон. Оросууд тоглолтонд давамгайлж байсан тул дахиад ч гоол хийх итгэл дүүрэн байсан биз.
Үүний дараа Василий Березуцкий Словений сөрөг довтолгоог амжилттай таклдан зогсоосон бол Павлюченко тун боломжийн зай, байрлалаас мөргөсөн ч Ханданович руу яг чиглүүлсэн тул хараахан гоол болсонгүй.
Билялетдиновт 3 дахь гоолоо хийх боломж гарсан боловч хаалганы гадуур мөргөн азгүйтсэн.
Харин төгсгөлийн 10 гаруй минутанд тоглолт өөрчлөгдөж, Словенчуудийн довтолгоо эрчимжиж, аюултай болж байлаа.
Роберт Корен хүчтэй цохисныг Акинфеев хаасан ч сэлгээгээр орж ирсэн Н. Печник зөь байрлалд байсан тул амархан мөргөж, 88 дахь минутанд гоолдсоноор Лужникийг чимээгүй болгосон. Түүний энэ гоол Словений хувьд тун үнэ цэнтэй бол Оросуудын хувьд аюул учруулж байна.
Гэхдээ Оросууд дахиад нэгийг алдаагүй нь аз. Шүүгчийн мэдлийн цагт Марко Сулерийн гоол болоход тун ойрхон цохилтыг Игорь Акинфеев ихээхэн ур чадвар гаргаж хааснаар тоглолт өндөрлөсөн болно.
Эхний тоглолтонд Оросууд хожсон ч давуу байдал олж авсан гэхэд хэцүү. Лхагва гаригт болох хариу тоглолтонд Словений баг 1:0-ээр хожиход л ирэх жилийн ДАШТ-ийн эрх авна.
Гоол: Билялетдинов, 40 – 1:0, Билялетдинов, 52 – 2:0, Печник, 87 – 2:1.
ОХУ: Акинфеев, Анюков, Василий Березуцкий, Игнашевич, Жирков, Зырянов, Семак (Быстров, 60), Денисов, Билялетдинов, Аршавин, Павлюченко (Сычёв, 80).
Словен: Самир Ханданович, Йокич, Цесар, Бречко, Шулер, Бирса (Стеванович, 77), Радосавлевич, Корен, Кирм (Печник, 83), Дедич (Любиянкич, 67) Новакович.
шар хуудас: Аршавин, 45, Сычёв, 82.
шүүгч: Клаус Бо Ларсен (Дани).
Стадион “Лужники (Москва).
loading...





Oros ah nar garna gedegt itgeltey bn. tedniy hamgiyn ih saichirsan zuiliyn esreg hamgiyn muu toglodog bag bol Sloven.
loading...
гого болсон шүү жирков их сайн байсан одоо чэлсид бас сайн тоглох байх
loading...
Гоё гоолууд байна даа. Бөмбөг бөөрөнхий гэж…
Тетрисний ая…
Бичлэгний арын ая их хөөрхөн юм аа
loading...
Оросууд нээрээ л хожсон. Гэхдээ… хэхэ. Оросууд тоглолтын эхлэлийг ч бас муу эхлүүлсэн. Арын хамгаалагчид муу байсан. Словеньчууд бараг л гоол оруулах шахсан. Жирков бас л гоё гарч ирсэн шүү. Чулуу болгочихсон бол.
Хариу тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
loading...
http://www.barcelona.bblog.mn
loading...
Bujignasan ineedtei toglolt. Orsuud neekh udaan tesehgui ee
loading...
orosuud nice bn ooo.arshavin ch lujnicad ch ataman yumaaa
loading...
Oros oroh yostoi mash sain bag slovenia bol demii demii
loading...
oros sloven hoyoriin toglolt Chelsi-MU hoyoriin haana ch hyrehgyi yum aa. Ur chadwar hol zorootei haragdana. Ayagyi bol Sloveni MariBort Orosiig sohryylj medene shyy.
loading...