loading...
Өмнөд Америкийн бүсээс 5-аар шалгарсан Уругвай, Хойд болон төв Америкийн бүсээс 4-өөр шалгарсан Коста Рикагийн багуудын тоглолт эхний тоглолт Коста Рикагийн талбайд боллоо.
Тоглолт эхлээд 22 минут өнгөрч байхад Уругвайн хамгаалагч Диего Лугано тоглолтын цорын ганц гоолыг хийснээр Уругвайн баг өрсөдөгчийнхөө талбай дээрээс хожилтой буцаж байна.
Коста Рикагийн тоглогч Р. Асафейфа 53 дахь минутанд 2 дахь шар хуудсаа авч тоглолтыг чөлөөлсөн нь Уругвайн багт завшаан болж, тоглолтыг хожлоор өндөрлүүлж чадсан. Гэхдээ 10-уулаа үлдсэн ч Коста Рика бөмбөгийг илүүтэй эзэмшиж, давуу тоглож байв.
Коста Рика уг нь нэмэлт тоглолтгүйгээр эрхээ авах боломжтой байсан ч сүүлчийн тоглолтондоо Америкийн Нэгдсэн Улсын багтай тэнцсэнээр Гондурастай адилхан оноотой болж, бөмбөгний зөрүүгээр дор нь орсон. АНУ-тай хийсэн тоглолтын 90+4 дэх минутанд тэнцээний гоол алдсан азгүй баг.
Хариу тоглолт Монтевидеогийн Центенарио цэнгэлдэхэд орон нутгийн цагаар Лхагва гаригт болно.
Коста-Рика — Уругвай 0:1
Гоол: Лугано, 22
Коста-Рика: Навас, Сириас, Л.Марин (Р.Фонсека, 63), Х.Мартинес (Уманья, 24), Борхес, Саборио, Сентено, Руис, Миллер (Диас, 77), Асофейфа, Боланьос
Уругвай: Муслера, Лугано, Годин, Викторино, Эгурен, А.Фернандес, Суарес (С.Фернандес, 80), Форлан, А.Перейра, Лодейро (Х.Родригес, 61), А.Гонсалес
шар хуудас: Асофейфа, 30; Сентено, 90 – Викторино, 34; А.Фернандес, 42; Годин, 55; Суарес, 79
улаан хуудас: Асофейфа, 53
шүүгч: Ундиано (Испани)
Сан-Хосе. “Рикардо Саприсса”
loading...




за за гоё тоглолт болсон бна 1т
loading...
http://www.barcelona.bblog.mn
loading...
za yaamai yaamai goyo bag shuu dee
loading...
uragvai DAShT-d orvol saihan bna.
loading...