loading...
Брэндон Женнингс, Брэндон Женнингс. Шинэ тоглогч. 55 оноо. Гайхамшигтай. Голден Стэйт – Милоукигийн тоглолтонд 55 оноо авснаар Брэндон НБА-ын бүх цаг үеийн дээд амжилтанд хүрэх дөхлөө. Шинэ тоглогчийн авсан дээд оноо нь 58 бөгөөд агуу Уилт Чамберлин 2 удаа ийм амжилт үзүүлж байж. Харин Баксийн хувьд Карим Абдул Жаббарийн тогтоосон дээд амжилт эвдэгдсэн байна. Мөн 50+ оноо авсан Баксийн 3 дахь тоглогч болжээ. Жаббар шинэ тоглогч байхдаа 51 оноо авч байсан бол Майкл Редд одоогоос 3 жилийн өмнө 57 оноо авч байж.
Мөн 21 хүрээгүй тоглогчийн авсан 2 дахь дээд оноо нь болж. Өмнө нь ЛеБрон 21 хүрээгүй байхдаа 56 оноо авч байлаа.
Женнингс 1-р үед 1 ч оноо авч чадаагүй. Харин 3-р үед 29 оноо авсан нь Голден Стэйтийн эсрэг 1 үед хамгийн өндөр оноо авсан тоглогч болоход нь хангалттай байв.
“Энэ үнэхээр гайхалтай тохиолдол байлаа. Шинэ тоглогч, тэгээд НБА-ын ердөө 7 дахь тоглолтондоо ийм амжилт үзүүлнэ гэдэг гайхалтай. Бид бөмбөгөө Женнингсд өгөөд, тэр хийх ёстойгоо хийж байсан” гэж Баксийн дасгалжуулагч Скотт Скайлс хэлэв. Харин хожигдсон багийн дасгалжуулагч Дон Нельсон хэлэхдээ: “Би 30 гаруй жил дасгалжуулагч хийхдээ шинэ тоглогчоос ийм тоглолт харж байсангүй” гэжээ.
Бакс дивизионоо тэргүүлж байгаа төдийгүй 2 жил гаруйн хугацаанд анх удаа 4 дараалан хожиж байна.
|
NBA-ын дээд амжилт |
||
| Шинэ тоглогч | оноо | Огноо |
| Уилт Чамберлин | 58 | 2 сар. 1960 |
| Уилт Чамберлин | 58 | 1 сар. 1960 |
| Рик Бэрри | 57 | 12 сар. 1965 |
| Ийрл Монро | 56 | 2 сар. 1968 |
| Брэндон Женнингс | 55 | 11 сар. 1909 |
| Уилт Чамберлин | 55 | 11 сар. 1959 |
| Элжин Бэйлор | 55 | 2 сар. 1959 |
“Милуоки” – “Голден Стэйт” – 129:125 (21:30, 28:27, 43:26, 37:42)
М: Женнингс – 55. Богут – 19 + 11 самбар. Белл – 14.
Г: Эллис – 26. Маггети – 25. Жэксон – 21.
Атланта талбай дээрээ Крис Полгүй Хорнетсийг амархан хожлоо. Жамал Кроуфордийг одоогоор лигийн шилдэг 6 дахь тоглогч гэхэд болохоор байна. Тэрээр Хоуксийн довтолгоог Жо Жонсоны хамтаар тун хүчирхэг болгож, Жош Смит, Эл Хорфорд, Майк Бибби, Марвин Уилльямс зэрэг тоглогчид нь үүргээ тун сайн биелүүлж байгаа тул Атланта бүсдээ тэргүүлэх хэмжээний амжилттай явна.
Хорнетсийн хувьд 3 дахиа дараалан хожигдсоны дээр сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигджээ.
“Атланта” – “Нью-Орлеан” – 121:98 (37:28, 28:27, 26:23, 30:20)
А: Жонсон – 26. Кроуфорд – 21. Смит – 17 + 17 самбар. Бибби – 17.
Н: Стоякович – 25. Браун – 13. Торнтон – 12.
Портлэнд 6 дахь дараалсан хожлоо авлаа. Мөн Портлэнд айлын талбай дээр энэ улиралд 6 тоглохдоо 6 дахиа хожжээ. Тоглолтын үеэр Бобкэтсийн Ража Белл Портлэндийн ЛаМаркус Олдрижийг тохиодсон бөгөөд тоглолтын дараа Олдриж: “Тэр намайг тохойдсон. Тэр намайг баруун талдаа байгааг мэдэж байсан, намайг харж байсан. Миний бодлоор энэ бол миний харж байсан хамгийн онцгүй үйлдэл” гэжээ. Ража Белл лигийн бохир тоглолттой тоглогчдын нэг юм.
Портлэндийн шилдэг нөөц тоглогчдын нэг Трэвис Оутлав гэмтлийн улмаас 6-8 долоо хоногийн турш талбайд гарахгүй болсон байна.
“Шарлотт” – “Портленд” – 74:80 (18:18, 12:20, 21:17, 23:25)
Ш: Диао – 21. Уоллес – 12 + 8 самбар. Белл – 11.
П: Рой – 25. Миллер – 15. Олдридж – 11.
Бостон 2 дахиа дараалан хожигдлоо. Өнөөдөр тэд Дэнни Грейнжерийг хамгаалж чадсангүй. Пейсерс эхний 3 тоглолтондоо хожигдсоныхоо дараа 4 дараалан хожлоо. 2008 оны 4 сараас хойш анх удаа тэд 4 дараалан хожиж байна. Харин Селтикс 3 сараас хойш анх удаа улирлын тоглолтонд дараалан хожигдов.
Энэ тоглолтыг Селтиксийн дасгалжуулагч Риверсийн хүү Жеремиа болон түүний багийнхан нь ордонд ирж үзэж сонирхжээ. Риверсийн хүү Индианагийн Их сургуулийн багт тоглодог гэнэ.
“Индиана” – “Бостон” – 113:104 (26:27, 26:34, 32:18, 29:25)
И: Грейнджер – 29. Джонс – 25. Уотсон – 12.
Б: Аллен – 24. Гарнетт – 15. Пирс – 15.
Вашингтон Визардс улирлаг 2:1 эрэлснээсээ хойш 6 дахиа дараалан хожигдов. Харин Детройт 3 дахиа дараалан хожиж байна. Пистонсийн шинэ тоглогчид болох Бен Гордон, Чарли Вилленива нар ойрд тун сайн тоглож байгаа юм.
Визардсийн хувьд хэсэг хугацаанд гэмтэлтэй байсан Майк Миллер ирсэн ч Энтуан Жэймисон ирээгүй хэвээр. Гэхдээ Жэймисон ирэх долоо хоногоос тоглож магадгүй. Мөн Визардс эгнээндээ Ирл Бойкинсийг нэгтгэж. Бойкинс Визардс дахь дебютээ 20 оноогоор эхэлсэн байна.
“Вашингтон” – “Детройт” – 103:106 (18:27, 29:28, 33:23, 23:28)
В: Бойкинс – 20. Миллер -20. Аринас – 19.
Д: Гордон – 29. Виллануэва – 25. Байнум – 20 + 8 самбар.
Ютаг хожсоны дараа Майк Браун ЛеБроныг Рембрандт гэж хэлсэн бол Майамиг хожсоны дараа Пикассо гэжээ. Дараагийн хожлын дараа Да Винчи гэх байх даа.
ЛеБрон өнөөдөр Жаззын эсрэг багийнхаа сүүлийн 8 оноог ганцаараа авч, багаа хожилд хүрэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Шак энэ тоглолтонд тоглоогүй бөгөөд өмнөх тоглолтуудын адил ЛеБрон, Мо Уилльямс нарын хослол сайн тоглож, Кавальерс 7 дахь хожлоо авав.
Юта 6 дахиа хожигдлоо хүлээж байгаа бөгөөд Дерон Уилльямс мөн тоглосонгүй.
“Кливленд” – “Юта” – 107:103 (34:22, 25:32, 19:18, 29:31)
К: Уильямс – 21. Жеймс – 21 + 9 дамжуулалт. Паркер – 14.
Ю: Бузер – 25 + 12 самбар. Мэйнор – 24. Окур – 13 + 8 самбар. Мэттью – 13.Кириленко – 13.
Нетст эхний хожлоо авах аз завшаан өнөөдөр мөн л тохиосонгүй. Тоглолт дуусахаас ердөө 0.1 секундийн өмнө Дуэйн Уэйд 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор Майами талбай дээрээ Нетсийг тал бөмбөгөөр хожлоо. Уэйд 22 дахь тоглолтондоо дараалан 20+ оноо авч байгаа нь өөрийнх нь дээд амжилт. Өмнө нь Уэйд 21 тоглолт дараалан +20 оноо авч байжээ.
25 секунд дутуу байхад Куинтин Ричардсон 3 оноо авч, тоог 78:78 болгосон бол Рафер Алстоны алдсан довтолгоог Брук Лопез гүйцээсний дараа тоо 80:78 болж, 4.1 секунд үлджээ. Нетст анхны хожлоо авах боломж бүрдсэн ч Уэйд үүнийг нь тасалдуулж, 3 онооны шидэлтээ амжилттай болгосноор Хит 7 дахь хожлоо авсан бол Нетс 10 дахь хожигдлоо хүлээжээ.
Эрик Споелстра Хит багийнхаа түүхэнд хамгийн хурдан 50 ялалтанд хүрсэн дасгалжуулагч болсон бөгөөд 90 тоглолтын дараа 50 дахь хожлоо авчээ. Өмнө нь Стэн Ван Ганди 93 тоглолтонд 50 дахь хожлоо авч байсан байна.
“Майами” – “Нью-Жерси” – 81:80 (17:19, 23:19, 18:19, 23:23)
М: Хаслим – 28 + 12 самбар. Уэйнд – 22 + 8 самбар. Ричардсон – 13.
Н: Лопес – 17 + 9 самбар. Хасселл – 17. Даглас-Робертс – 16.
Тун жигд тоглосон Буллз талбай дээрээ Филлиг хожиж, улирлын 5 дахь хожлоо авлаа. Буллз дараагийн 5 тоглолтоо Өрнөд бүсээр зочлон хийх юм. Сакраменто, Лейкерс, Денвер, Портлэнд, Юта болон Милоукигийн талбайд зочилсныхоо дараа 12 сарын 2-нд Детройтийг талбайдаа хүлээн авна. Өөрөөр хэлбэл энэ сард талбай дээрээ дахиж тоглохгүй.
“Чикаго” – “Филадельфи” – 94:88 (22:23, 18:18, 23:18, 31:29)
Ч: Хайнрих – 19. Денг – 19 + 9 самбар. Роуз – 14. Ноа – 14 + 12 самбар. Салмонс -14.
Ф: Игудала – 24. Уильямс – 20. Янг – 16.
Мемфис 7 дараалан хожигдсон цувралаа зогсоосон бол Миннесота 10 дахиа дараалан хожигдов. Мемфисийн Испани легионер Марк Газоль энэ улиралд тун сайн тоглож байна. Өнөөдөр л гэхэд бүх довтолгоогоо амжилттай болгож, 17 оноо, 16 самбараас авалт хийжээ.
Миннесотагийн Эл Жефферсон, Кевин Лав нар тоглоогүй. Мөн өмнө нь Пейсерт тоглож байсан холбогч Жамал Тинслиг Миннесота багтаа авч, гэрээ хийсэн байна.
“Мемфис” – “Миннесота” – 97:87 (25:23, 20:22, 23:18, 29:24)
Мем: Гей – 19. Майо – 19. Газоль – 17 + 16 самбар.
Мин: Брюйер – 16. Гомес – 15. Уоллинс – 15.
Спэрс талбай дээрээ энэ улиралд анх удаа хожигдов. Паркер, Данкан нар эргэн ирсэ ч залуу багийг барсангүй. Харин Оклахома 5 дахь хожлоо авлаа. Тэд өнгөрсөн улиралд шинэ жилийн үеэр л 5 дахь хожлоо авч байж. Кевин Дюрант 6 дахь тоглолтондоо дараалан 25+ оноо авав.
Спэрс дараагийн 9 тоглолтынхоо 7-г нь талбайдаа хийнэ.
“Сан-Антонио” – “Оклахома Сити” – 98:101 (25:25, 28:21, 21:32, 24:23)
С: Данкан – 22 + 10 самбар. Хилл – 18. Паркер – 17.
О: Дюрант – 25. Грин – 21 + 10 самбар. Уэстбрук – 19 + 11 дамжуулалт.
Маргааш болох тоглолтууд:
Даллас – Детройт
Клипперс – Оклахома
Торонто – Финикс
Хьюстон – Лейкерс
loading...




Shine od turj bainaa gei!!!!!!!!!!!1
loading...
ene jennings-iin togloltiig n uzchih yumsan laitai gar yum shg bgama huur gej.rookie 55 onoo yoo yoo meer meer
loading...
Harad bhad record togtooj bsan garuud bugd Super oduud shahu bhshiv hehe jennings-d amjilt
loading...
Jennings ch od boloh ni todorhoi baihlda, gehde onoodor bol league-iin hamgiin muu hamgaalalttai baguudiin neg GSW-tai togloson bolohoor bas tsoorch 55 onoo avsan ch baij magadgui.. Gehde sain hamgaalalttai sain baguudiin esreg dahij medeej uchirgui iim ih onoo avahgui ch sain togloltoo urgeljluuleh baih
loading...
ene gar lav od boloh bhaa. heden jiliin daraa odoogiin lebron , wade nar shig boltson aan . togololtiig n uzeh gej boon yum boldog boltson bh bhdaa . za za amjilt
loading...
ene chin owoo gar bna daa. bi ch NBA medeellees hotsorch bgaa yum bna. NBA ih sonirholtoi bolj bgaa yum bna ten
loading...
gaihaltai shine od turj bnaa gej….
loading...
manai spurs yaagaad sonin 1 l muu bnaa. ehnii 8d bagtahgui ntr. ug ni blair jefferson geel gaigui toglogchid nemegdsen shd.
loading...
бичин гэж нээрээ элгийн авхийма нүл алдаа.Жамал чинь мэмпист очоогүй билүү
loading...
Hehe, bi ug n Nets-ig ulirlin anxnixa xojlig 1 avchixag dee geed demjij bla.. Getel Wade bol Wade l yumda neere… NJ txde nilen sn toglosonshuu, offensive rebound ntree xed xeden udaa nogoo bagtaa aldaad bsan zereg jijig sajig aldaanud gargasniig es tootsul tedend mash ix bolomj bsan!
loading...
Nemeed xelexed ene moderator ntr n medeeg tsag tuxaid n xurgejiivel iluu der yum bolovuu! Manai tsagaar ochdor ogloo ali xedin toglood duussan toglotudig ochdor odor n ch yumu shuud oruulchad bval ug n zuger l yum.. Minii ajiglasnar tuxain odriin OROI N orulad bxshig bna..
Jshelbel manai tsagaar turuuxen duussan Lakers-Rockets-in toglolt zergiig odoo orulagu l bxshig bna… Txde tsag zav amjdaggu bj bolox l do..
Turuleed medeelchxed LAKERS 2 DAHIA DARAALJ XOJIGDLOO.. Uund bi ix bayrtai bna, Rockets goy shu! Za amjilt
loading...
lakerst gasol bhgui bolohoor oligtoi togloj chadahgui bn
loading...
PJ bitgii uliad bgarai lakers nodlin jil houstond mash ih hemjeenii mungu ogch baij hojson yumshdee odoo mungu n duutsan uchraas hezee ch avargalahguiee oilgovuu golog mini
loading...