loading...
Африкийн бүсээс ДАШТ-д оролцох 6 багийн 5 нь тодорлоо. Зохион байгуулагч орны хувьд ӨАБНУ ДАШТ-д шууд оролцох бол бусад 5 баг нь сонгон шалгаруулах 3 шатыг давсны эцэст эрхээ авах байлаа.
3-р шатны сонгон шалгаруулалтанд үлдсэн багууд 5 хэсэгт хуваагдан тоглосон бөгөөд сүүлийн тоглолтноос өмнө Гана, Зааны Ясан Эрэг улсууд ДАШТ-ын эрхээ аваад байв. Харин өнгөрсөн шөнө Камерун болон Нигерийн багууд хэсэгтээ тэргүүлснээр ДАШТ-ын эрхээ авлаа.
Сүүлийн тойрогт Камерун Вебо, Это`О нарын гоолоор Марокког хожсон бол Габон Тогод хожигджээ. Хэрэв Камерун хожигдох юм уу тэнцээд, Габон хожсон бол Габон ДАШТ-ийн эрх авах байсан юм. Гэвч яг үүний эсрэгээр болсон.
Харин Нигерийн баг тун азтайгаар ДАШТ-д оролцох болж байна. Сүүлийн тоглолтын өмнө B хэсгийг Тунисийн баг 11 оноотойгоор тэргүүл байсан бол Нигерийн баг 9 оноотой байв. Тунис Мозамбиктай, Нигери Кенитэй учраа таараад байлаа. Тунис чансаа доогуур Мозамбикийг хожиход ДАШТ-ийн эрх авах байсан. Гэвч тэд Мозамбикийг хожиж чадсангүй, 0:1-ээр хожигдсон байна. Энэ завшааныг Нигери алдсангүй, Кенийг хүнд тоглолтын эцэст 3:2-оор хожиж, ДАШТ-д оролцох эрхтэй болов. Нигерийн довтлогч Обафеми Мартинс 83 дахь минутанд хожлын гоол хийжээ.
Энэ хэсгийн тоглолт болохоос өмнө Бразилийн агуу хөлбөмбөгчин Пеле Нигерийг ДАШТ-д оролцох болно гэж таамагласан бөгөөд олон нийт Пелегийн ээлжит буруу таамаглал гэж байсан нь талаар болов.
С хэсэгт Египет-Алжирийн хооронд шийдвэрлэх тоглолт боллоо. Алжир Египетээс 3 онооны давуутай хэсгээ тэргүүлж байсан төдийгүй 0:1-ээр хожигдоход ч хэсэгтээ тэргүүлэн хэвээр үлдэх байв. Алжир энэ даалгавраа биелүүлэх тун дөхсөн ч 90+5 минутанд Эмад Мотеаб гоол хийснээр Египет 2:0-ээр хожлоо. Ингэснээр 2 баг 2-уул адилхан 13 оноотой болсны дээр гоолын зөрүү ч мөн адил +5 болсноор ирэх Лхагва гаригт дундын талбайд буюу Суданд шийдвэрлэх нэмэлт тоглолт хийх боллоо.
АФРИКИЙН БҮСИЙН УРЬДЧИЛСАН ШАТ:
|
А хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Камерун | 6 | 4 | 1 | 1 | 9-2 | 13 |
| 2. Габон | 6 | 3 | 0 | 3 | 9-7 | 9 |
| 3. Того | 6 | 2 | 2 | 2 | 3-7 | 8 |
| 4. Марокко | 6 | 0 | 3 | 3 | 3-8 | 3 |
|
B хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Нигери | 6 | 3 | 3 | 0 | 9-4 | 12 |
| 2. Тунис | 6 | 3 | 2 | 1 | 7-4 | 11 |
| 3. Мозамбик | 6 | 2 | 1 | 3 | 3-5 | 7 |
| 4. Кени | 6 | 1 | 0 | 5 | 5-11 | 3 |
|
С хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Алжир* | 6 | 4 | 1 | 1 | 9-4 | 13 |
| 2. Египт* | 6 | 4 | 1 | 1 | 9-4 | 13 |
| 3. Замби | 6 | 1 | 2 | 3 | 2-5 | 5 |
| 4. Руанда | 6 | 0 | 2 | 4 | 1-8 | 2 |
|
D хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Гана | 5 | 4 | 0 | 1 | 7-1 | 12 |
| 2. Бенин | 6 | 3 | 1 | 2 | 6-6 | 10 |
| 3. Мали | 5 | 2 | 2 | 1 | 6-5 | 8 |
| 4. Судан | 6 | 0 | 1 | 5 | 2-9 | 1 |
|
E хэсэг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1. Кот д’Ивуар | 6 | 5 | 1 | 0 | 19-4 | 16 |
| 2. Буркина-Фасо | 6 | 4 | 0 | 2 | 10-11 | 12 |
| 3. Малави | 6 | 1 | 1 | 4 | 4-11 | 4 |
| 4. Гвиней | 6 | 1 | 0 | 5 | 7-14 | 3 |
loading...




haha har tiviinhan haluuhan ym boljee kk
loading...
Zu zu Nigerchuud maani ch gaihaltay aztay blaa shuu hehehe
Ingeed Chehees min busad Chelseachuud maani DASH-t orj ireh jiliyn zurgaan sard Delhiyn tsomiyn nogoon talbaig chimegleh boloh n dee
loading...
NIGERIA URAGSHAA ! ! ! MARTINS BOL AGUU SPEED ! ! ! AMAZING
loading...