loading...
Оросын Хүмүүнлэгийн Их сургуулийн 18 жилийн ойн хүрээнд “Их мастеруудын тэмцээнд” манай шатарч их мастер Батхуягийн Мөнгөнтуул амжилттай оролцож тэргүүлсээр байна. Тэрээр тус сургуулийн оюутан, эмэгтэйчүүдийн их мастер Мөнгөнтуул энэхүү тэмцээнд хамгийн сайн үр дүн үзүүлсээр. Улмаар 6 өргийн дараагийн байдлаар тэргүүлэгч маань 4 оноотой, тэр дундаа дөрвөн хожил, хоёр хожигдолтой явж байна. Хагас оноогоор бага их мастер Игорь Лек, гура гурван оноотойгоор ОУ-ын их мастер Дмитрий Лаврик болон их мастер Алексей Хрушев нар удаалж байгаа юм. Харин +1 /2,5/ оноог Фидегийн мастер Алексей Решетников авсан боловч тэрээр одоогийн байдлаар дөрвөн өрөг тоглоод байна. Тус тэмцээнд 10 шатарчдын дундах тоглолт тойргийн журмаар явагдаж байга бөгөөд тамирчдын рейтинг 2438 оноо байгаа билээ. Дашрамд сонирхуулахад ирэх пүрэв гарагт Туркийн Кемер хотноо охид хөвгүүдийн дунд 8, 10, 12, 14, 16, 18 гэсэг зургаан насны ангилалаар ДА-ын тэмцээн эхлэх гэж байна. Тус тэмцээнд 88 орны 1375 тамирчин оролцох юм байна. Улмаар ОХУ-ын 108 шатарчид оюун ухаанаа сорихоор болж, хамгийн өндөр реитингтэй шатарчнаар Москва хотын Анастасия Савина 2411 оноотой бол Санкт-Петербургийн Максим Матлаков 2575 оноотой байгаа юм. Энэхүү тэмцээн Швейцар системээр нийт 11 өрөг тоглох юм байна. Зургаан өргийн дараа 1 амралтын өдөртэй явагдах бөгөөд тэргүүлэгчдийн тоглолтыг тэмцээний албан ёсны web сайтаар шууд дамжуулахаар болжээ. Тэмцээн энэ пүрэв гарагт манай цагаар 21 цагаас эхлэх юм байна.
loading...



