Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » FIFA-2010, ФИФА » Европын хэсгийн плей-офф: Грек– Украин

GD Star Rating
loading...

b4186dc044c7a67b0d9c4e31f59cf1d41998, 2002 оны ДАШТ-ий плей-оффын шатанд Хорват, Германы багт хожигдож эрхээс мултарч байсан Украинчууд Грекийн эсрэг эхний тоглолтоо Афиний Олимпийн стадионд хийв.

Тоглолтын гурав дахь минутад Андрей Шевченко Грекийн хаалгач Цорвасыг шалгасан чөлөөт цохилтыг хийсэн ч Цорвас тун сайн хаасан. 10 минутын дараа Шева дахин аюултай довтолж шон онов. Энэ тоглолтын хамгийн шилдэг тоглогч нь Динамо Киевийн од Андрей Шевченко байлаа.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Украйны хамгаалагч Ракицки томоохон алдаа гаргасан ч түүнийгээ дор нь залруулсан. Түүнчлэн ахмад довтлогч Карагунис хаалга руу мөргөсөн ч Пятов байрандаа байж амжилттай хамгаалсан билээ.

Тоглолтын хоёрдугаар үед Грекийн дасгалжуулагч Отто Рехагель довтолгоондоо илүү анхаарч Самарасыг довтлогчийн байранд тавьж, 65 дахь минутад Харистеасыг оруулсан ч үр дүнгээ өгсөнгүй ээ.

Тоглолтын 80 дахь минутад Самарас нэг аюултай довтолгоо хийснээс өөр сонирхолтой, аюултай зүйл болсонгүй ээ. Тэнцээгээр өндөрлөлөө.

Тоглолтын дараа Отто Рехагель: “Үр дүн хоёр талд хоёуланд боломжтой үлдлээ. Украин өнгөрсөн тоглолтонд тун сайн тоглолоо. Ялангуяа довтлогчид нь. Бид ялахыг их хүссэн ч эсрэг баг маань сөрөг довтолгоог сайн зохион байгуулж бид ардаа санаа зовох хэрэгтэй болсон. Бидэнд гоол оруулах боломжууд гарч байсан ч бид ашиглаж чадсангүй. Бид дараагийн тоглолтонд илүү довтолж чадах боломж бий” гэжээ.

Дараагийн тоглолт ирэх лхагва гаригт Донецк хотноо болно.

Грек – Украин – 0:0

Грек: Цорвас, Кириакос, Папастатопулос, Спиропулос, Морас, Салпигидис (Митроглу, 71), Самарас, Кацуранис, Гекас (Харистеас, 65), Карагунис (к), Винтра.

Украин: Пятов, Ракицкий, Кучер, Тимощук, Хачериди, Кобин, Шевченко (к), Михалик, Гусев (Алиев, 83), Милевский, Ротань (Ярмоленко, 46).

Шар хуудас: Папастатопулос, 60.

Шүүгч: Дюамель (Франц).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. barcelona.bblog.mn says:

    http://www.barcelona.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  2. Ukraine DASHT-d oroosoi. Shevagaa harmaar bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: