loading...
Францын нийслэл Парис хотноо 7 хоног үргэлжилсэн 2009 оны ATP Турын хамгийн сүүлчийнх нь болох Парис мастерс тэмцээн өндөрлөлөө. Шигшээ тоглолтонд Сербийн Новак Жокович, талбайн эзэн Гаел Монфильтой оноолт таарсан бөгөөд 3 сетийн дотор 6-2, 5-7 7-6-гийн харьцаатай буулган авч энэ оны анхны түрүүгээ хүртлээ.
Хэдийгээр Парисийн төв теннисний ордонд цугласан бүх үзэгчид Монфилийг дэмжиж байсан ч энэ нь Серби эрийн тоглолтонд ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй. 2 цаг 43 минутын дотор ялалтыг өөрийн болгож чаджээ. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Новак
”Үнэхээр хүнд тоглолт боллоо. Монфилийн тоглолтыг тааварлахад үнэхээр бэрх юм. Эхний сетэд тэр намайг сандаргаж чадсан шүү. Гэхдээ удалгүй би бүхнийг хяналтандаа оруулж тоглолтыг өөрийнхөө талд эргүүлж чадсан. Энэ ялалт надад маш их урам зоригийг бэлэглэлээ. Баяртай байна”
гэжээ. Энэхүү түрүү нь түүний анхны мастерс цувралын ялалт болж байна. 2009 он гарснаас хойш тэр 4 жижиг тэмцээнд түрүүлээд байсан ч томоохон тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаагүй байсан юм. Финал хүртэлх замдаа Жокович – Жереми Черди, Хуан Монако, Робин Содерлин, Рафаель Надаль гэсэн хүнд өрсөлдөгчдийг буулган авч чадсан юм.
Харин тэмцээний хос төрлийн финалд Канадын Даньел Нестор, Сербийн Ненад Земонич нар ялалт байгуулж 35 дахь удаагийн Парис мастерсийн цомыг хүртлээ. Тун удахгүй 11 сарын 22-нд Английн Лондонд 2009 оны АТП турын финал эхэлнэ.
loading...




Баяр хүргэеээ
loading...