loading...
Улирал эхлэхээс өмнө л багаа голж, дасгалжуулагчаа шүүмжилж байсан Голден Стэйтийн ахлагч Стивен Жексон зарагдаж санаа нь амарлаа. Жексоны хамтаар Эйси Лав Шарлотт Бобкэтст очин, Шарлоттоос Ража Белл, Владимир Радманович нар Голден Стэйтэд иржээ.
Жексон өнгөрсөн жил гэрээгээ 3 жилийн 28 сая долларын цалингаар сунгасан ч энэ 9 сараас эхлээд багтаа болон дасгалжуулагч Дон Нельсонд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэх болсон. Голден Стэйтийн зүгээс түүний шүүмжлэлийн хариу болгож, улирлын эхний 2 тоглолтонд тоглох эрхийг нь ч хасаж байв.
Жексоныг солилцоогоор Кливленд, эсвэл Техасын 3 багийн нэг, мөн Нью-Йорк зэрэг багт очиж магадгүй гэж байсан ч Шарлоттод иржээ. Бобкэтс баг түүхэндээ нэг ч удаа плей-оффт орж байгаагүй.
Шарлотт лигийн хамгийн бага оноо авдаг баг бөгөөд Жексон энд онооны лидер нь болох биз. Харин Ража Белл Голден Стэйтийн гараанд гарч тоглох боломжтой. Гэхдээ Дон Нельсоны хувьд Ража Беллийг гэхээсээ илүү Владимир Радмановичийг илүү их ашиглаж магадгүй гэсэн таамаг байна.
loading...




Cavs avsan bol hereg olj mgdgui bsn daa ug ni
loading...
Dundjaar hamgiin baga onoo avdag bagaar ochdoroos l bolj ehelsen genle.
Jax odoo irsim chin ter bairand nex udaaxku bxaa.. Er n naimaa taalagdaj bna. Bobcats-t irsneer ter bagiin leader-iin uurgiig guitsetgedeg bolj magadgu, er n l Bobcats-t ashigtai naimaa bolchixshig bolloo shu! 1 ch gsn EAST-in bag saijirjiival bolox n ter..
loading...
hahaa
loading...
Yamar snin bagt irchix dee!Capitan mini!
loading...