loading...
Өнгөрсөн ням гаригт Мэнни Пакьяо, Пуеро Рикогийн ”Junitо” Мигель Коттог ”зодож” pound-for-pound ангилалд өөрийг нь зогсоох боксчин байхгүй гэдгийг нотолсон.
Тэр тулааны дараа Лас Вегасын MGМ Grand зочид буудалд цугласан үзэгчид ”Бид Мейвезерийг хүсэж байна” хэмээн уухайлж байсан нь санаандгүй явдал биш. Үнэхээр Филиппин төдийгүй дэлхийн домог болсон энэ агуу боксчныг Мейвезерээс өөр зогсоож чадах хүн байхгүй гэдгийг дэлхийн бүх спортын хэвлэлүүд бичиж байна.
Тэгвэл олон жил хүлээгдсэн энэ гайхалтай тулаан тун удахгүй биелэлээ олоход ойрхон иржээ. Хоёр боксчны промоутерүүд альхэдийнэ ажилдаа орж түүхэн тулааныг хийх ханцуй шамлаад байгаа гэнэ. Энэ хооронд Мейвезер ч Мэнниг үгээрээ ”өдөөд” эхэлжээ.
Скай Спортс сайтад өгсөн ярилцлагадаа ”Сайхан залуу” ”Надад итгэхгүй байгаа хүмүүст хандаж хэлэхэд би бол Флойд Мейвезер шүү !, намайг ямархуу тамирчин бэ гэдгийг та нар мэдэхгүй байна. Хэрвээ би Мэнниг ялах юм бол ер нь гайхаад байх хүн гарахгүй л байх.
Яагаад гэвэл тэр залуу чинь өмнө нь гурван ч удаа ялагдаж байсан шүү дээ. Харин би хэдэн удаа өрсөлдөгчдөө бууж өгч байлаа !, Хүмүүсийн яриад байдаг шиг тэрнийг сайн агуу боксчин гэдэгт итгэдэггүй, яахав тэр жоохон сайн зодолддог л юм байгаа биз, гэхдээ тэрэнд боксчин хүнд байх олон талын чадвар байхгүй.
Тэрнээс та Флойдтой тулалдахыг хүсэж байна уу гэж асуухад юу гэж хариулсан гээч, миний промоутероос асуу гэсэн. Энэнийг би айж байна л гэж ойлгож байна. Ер нь тэгсэн нь зөв л дөө. Хэрвээ Мэнни надтай тулах юм бол амьдралаасаа хагацлаа л гэсэн үг. Тийм болохоор айх нь ч аргагүй”.
loading...




1 st
loading...
tulaan boloh ni gartsaagui. manny – d odoo oor orsoldogch baihgui uchraas zodoldono oo oilgomjtoi. cottog yalanguut l shuud yariad ehelsen
loading...
Unen unen
loading...
manai hun sagsuurch bgaad avhuulah vii dee oird togloogui form muutai bgaa blgui dee
loading...
bi manny yalna gedegt buren itgedeg
loading...
Bardam am shaldan guya bolj balrah vii dee ene Floyd guain. Pacman omno ni ch promoteroos asuu l gedeg baisnaas bish hezee ch ringnii gadna olon ug chalchdaggui l baisandag
loading...
burhanch tuuniig zogsoohgui. bi ene tulaaniig tesen ydan huleej baina. aguu tulaan bolno. tuuhend altan usgeer bichigdeheer tulaan bolno.
loading...