loading...
Динияр Билялетдинов. Саяхныг хүртэл энэ Татар залуу жирийн л нэг хөлбөмбөгч байлаа. Гэвч Лужникийн цэнгэлдэхэд явагдсан ДАШТ-ий урьдчилсан шатны Словентой хийсэн тулаан түүнийг Үндэсний баатар болгосон юм.
Оросуудын бүтэн 8 жил хүлээж байгаа тэр мөрөөдлийг бодит зүйл болгоход Билялетдинов маш том үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр ”Ах нар” Африкийг зорих эсэх нь тодорхойгүй байгаа ч Диниярийн Москвад байгуулсан гавьяа нэг хэсэгтээ л мартагдахгүй байх.
Одоогоос жилийн өмнө Роман Павлюченко яг түүн шиг гавьяаг байгуулж байсан. Евро 2008 тэмцэний урьдчилсан шатны шийдвэрлэх тоглолтонд Роман , Английн хаалганд хоёр гоол оруулж Хөлбөмбөгийн эх орныг гунигт автуулж байсан билээ. Тэгвэл тэр өдөр амталж байсан баяр хөөрөөсөө ч илүү сайхан мэдрэмжийг Оросууд ДАШТ-д оролцох эрхээ авсан тохиолдолд мэдэрнэ.
Харин Динияр хэмээх энэ 24 настай залуу тэдний мөрөөдлийг боломжтой болголоо. Сборная одоо Словений ”цастай” талбайд хуурай тэнцэхэд л Өмнөд Африк руу нисэх боломжтой болно. Ингээд Диниярын тухай бага зэрэг мэдээлэл хүргэе. 1985 оны 2 сарын 27-нд Локомотив багийн хагас хамгаалагч Ринат Билялетдиновынх хүүтэй болж Динияр хэмээн нэрлэжээ. Түүнийг төрснөөс жилийн дараа эцэг нь багаа сольж Яросла́вль хотын Шинник багтай гэрээ байгуулсан тул гэр бүл нь ч тийшээ нүүхээс өөр аргагүй болсон юм.
Бяцхан Динияр эцгийгээ дагаж хөлбөмбөгт хайртай болсон нь ойлгомжтой. Мөн ах Мараттайгаа өдрийн ихэнхийг бөмбөг өшиглөн өнгөрүүлж хөлбөмбөг хэмээх агуу том ертөнцийн хаалгыг бага багаар нээж байв. Ринат ч өөрийнхөө шийрийг хатаах сайн хөлбөмбөгч хүүтэй боллоо хэмээн мэддэг чаддаг бүхнээ заан сургаж, зав зай л гарвал хөлбөмбөгийн ”хичээл” заадаг байв. Хэдийгээр эцгийгээ дагаж олон хотуудаар аялдаг байсан ч төрсөн Москва хотоосоо л Динияр хөлбөмбөгчийн карьераа эхлүүлсэн 2004 онд Локомотив багийн үндсэн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийснээсээ хойш тэрээр дасгалжуулагчийнхаа анхаарлыг татаж, итгэлтэй тоглолтоороо гарааны эрхийг өөрийн болгож чадсан юм. Тэр ондоо Локомотив ч лигтээ түрүүлж, Динияр ч шилдэг залуу тоглогчоор шалгарч орос даяар шигшээ багийн шинэ нүүр царай гэж түүнийг нэрлэж байв.
2005 онд ялалт амжилт нь гэрлийн хурдаар дээшилж байсан Диниярийг Юрий Сёмин анхааралдаа авч шигшээ багийн дуудлага өгсөн. Тухайн үед дөнгөж 20 настай байсан болохоор ”томчуудын” байрыг булаацалдахад Билялетдинов арай балчирдаж байв. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд амжилттай тоглож 21 хүртэлх насны Европын аваргын сонгон шалгаруулалтын эцсийн шат хүртэл багаа явуулж чадсан. Харамсалтай нь Данийн залууст 4 : 1-ээр ялагдаж түүний том тэмцээнд оролцох мөрөөдөл талаар болсон юм.
Түүний карьерийн тухай дурсахад өдгөө Челсид тоглож байгаа Юрий Жирковыг бас дурьдах *a*рдлагатай болно. Оросын лигт Локомотивийн дерби ЦСКА хамгийн гол өрсөлдөгч нь байсан бол Диниярийнх, Жирков байлаа. Жирков үргэлж түүнийг өөрийн сүүдэртээ үлдээж авах ёстой шагнал, нэр хүндийг нь булаадаг байсан гэж хэлж болно. Оросын лигийн сүүлийн 4 жилийн шилдэг багт Диниярийн багтаагүй шалтгаан нь Жирков л байсан. Евро 2008 тэмцээний дараачаас Диниярийг шигшээ багтаа Хиддинк багтаахаа байсан нь бас л Жирковтой холбоотой байлаа. Хэдийгээр Локомотивийн ахлагчийн туузыг зүүх болсон ч түүнд үүнээс илүү зүйл хэрэгтэй байсан юм. Хиддинкт ч тоогдохоо больж гунит ирээдүй рүүгээ алхаж байгаагаа мэдэрсэн Динияр өнгөрсөн зуны Английн Эвертон багийн тавьсан саналыг хүлээн авч 4 жилийн гэрээ байгуулсан. Түүний энэ үйлдэл зөв шийдвэр байсныг одоо та бүхэн харж байгаа байх.
”Премьер лигт тоглох нь миний мөрөөдөл байсан. Харин одоо миний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Эвертон шиг сайн багт тоглох нь миний хувьд маш том боломж олдож байна гэсэн үг. Энэ багийг 131 жилийн түүхтэй Английн хамгийн шилдэг багуудын нэг гэдгийг ч би дуулсан. Манай багт бас Жо зэрэг оросын лиг тоглож байсан тоглогчид байгаа нь ч надад маш сайхан санагдаж байна. Би тун удахгүй премьер лиг тоглодог Аршавин, Жирков зэрэг шигшээ багийн андуудтайгаа уулзана гэхээс тун их сэтгэл догдолж байна”
9 сая фунтээр Ливерпуль хотод ирсэн тэрээр анхны дебутээ Уйганыг 2 : 1-ээр ялсан тоглолтонд сэлгээгээр орж ирсэнэээр хийсэн бол анхны гоолоо 10 сарын 17-нд Гүүдисон Паркт Волвесийн хаалганд оруулсан. Гэхдээ үүнээс өмнө Динияр олон гоолын дамжуулалт өгөөд хэн гэдгээ нэгэнт харуулчихсан болохоор Эвертоны фенүүд түүнд зориулаад дуу хүртэл гаргаад амжсан байсан юм.
Шигшээ багтаа анхны гоолоо Динияр 2007-11-17-нд Евро 2008 тэмцээний урьдчилсан шатны тоглолонд Израйлийн хаалганд хийж байлаа. Оросуудын сэтгэл зүрхэнд үлдсэн тэрхүү Европын аваргад Хиддинкийн цэргүүдийн үзүүлсэн амжилт тодорхой хэмжээгээр Динияртай холбоотой.
Хувь хүнийх нь хувьд дүгнэвэл Динияр нилээд даруухан. Заримдаа түүний үзэл бодлыг ойлгоход хэцүү гэж багийнх нь андууд ярьдаг аж.
“Би хэзээ ч бааранд танилцсан бүсгүйтэйгээ нэг оронд орохгүй, зөвхөн өөрийн хайртай хүнтэйгээ гэрлэнэ” гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Түүний бодлоор эхнэр хүн гадуур зугаалж, дэмий сэлгүүцэхийн оронд гэр бүлийнхэндээ анхаарлаа хандуулдаг байх ёстой гэнэ. Магадгүй тэр өөрийн хайсан бүсгүйгээ олсон байх. Одоогоос жилийн өмнөөс фото модель Маша Поздняковатай, Динияр үерхэх болсон . Машад түүний хүүхдийн гэмээр царай таалагддаг бөгөөд найз залуугийгаа харанхуйгаас айж, тоглоомон бамбарууш тэвэрч унтдаг учраас ”Жаалхүү” гэж хочилдог гэнэ.
Блиц анкет
Нэр : Динияр Ринатович Билялетдинов
Төрсөн огноо : 19852.27
Төрсөн газар : Москба (ОХУ)
Байрлал : Жигүүрийн хагас хамгаалагч
Одоо тоглодог баг : Эвертон (Англи)
Дугаар : 7
Амжилт : Оросын премьер лигийн аварга -2004
Оросын цом – 2005
Оросын супер цом – 2005
loading...




Тийм тийм
loading...
Хүүхдийн төрхтэй Хөлсний алуурчин
loading...
Sain zaluu amjilt husii.
loading...
sn shuu. bas ch az bsan bhaa. yag ter 2 gool orohod bairllaa zuv ezelsen. ehnii gool bol goy bsan shuu. shan daraa l ushigluul . daach 1 gool alddag ni muu hai yum bolson. minii hairtai portugal maani orchoosoi. orchih bhoo.
loading...
sain togologch bn lee. goy gooluud hiisen .
loading...
tatar gexeer mongol tsusnii yum baij l bga? dajgui huuhed shvv? mongold 1 primer legua toglogchidiig urij avchiraj uzuuleh toglolt hiivel mon goy shvv
loading...
haha az bsaaan bsan yaltachgu bsan
loading...
solgoi hvn baruunaaraa 2 goal hiichihsen ,harin Slovenii hamgaalagch #4 taaruuhan togloj haragdana lee
loading...
http://www.agula.co.cc
football news………………………….
loading...
russia maan orohgui gehees l delhiin avraga sonirholgui boloh gd bh yum. ug ni russia mash sn toglogchtoi shu dee. suuliin togloltond trobinskyg duudaaguid ih haramssan. euro 08d selgeegeer garch yamar sn togloson bilee. trobinsky, arshavin,zhirkov, pavlyuchenko, zagaev geh met ireeduitei toglogchidtai russia neg l odor tsoorno doo.
loading...
test
loading...