Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 3 тоглолт, 2 нэмэлт цаг

GD Star Rating
loading...

58934309НБА-д өнөөдөр 3 тоглолт болсны 2 нь нэмэлт цагт үргэлжилжээ.

Даллас Маверикс Төв дивизионыг тэргүүлж байгаа Милоуки Баксын талбайд зочилж Дирк Новицкигийн цаг дууса мөчид хийсэн оновчтой шидэлтийн ачаар хожив. 3.1 секунд дутуу байхад Новицки шидсэн нь азтай байдлаар оновчтой болсон юм. Маверикс ийн Баксийг хоорондоо тоглосон сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожжээ.

Өмнөх тоглолтонд 55 оноо авсан Брэндон Женнингст үндсэн цагт болон нэмэлт цагт аль алинд нь хожлын оноо авах боломж байсан ч ашиглаж чадаагүй. Түүний туршлагагүй нь харагдаж байсан, оноо тэнцүү байхад заавал 3 онооны шидэлт хийх шаардлагагүй байлаа.

Даллас довтлогч Шон Мэрионийг гэмтлээр алдсан. Багийн эзэн Марк Кубан түүний гэмтлийг гайгүй, дараагийн тоглолтонд тоглох боломжтой гэв.

“Милуоки” – “Даллас” – 113:115 ОТ (28:33, 26:33, 28:19, 22:19, 9:11)

М: Женнингс – 25 + 8 дамжуулалт. Ильясова – 19 + 12 самбар. Риднур – 17.

Д: Новицки – 32 + 11 самбар. Гуден – 22 + 14 самбар. Терри – 19.

НБА-ээс 10 тоглолтын торгууль хүлээгээд байсан Рашард Льюис эргэн ирж, улирлын анхны тоглолтондоо оролцлоо. Льюис тийм ч сайн тоглоогүй ч баг нь шинэ гишүүнтэй болсон Бобкэтсийг талбай дээрээ хожив. Бобкэтс өнгөрсөн улирлыг оролцуулаад айлын талбайд 11 дараалан хожигдож байна.

Шарлоттын бүрэлдэхүүнд Стивен Жексон анхны тоглолтондоо хийж, 13 оноо авчээ. Гэхдээ тэр 14 шидэлтийнхээ ердөө 4-ийг нь л оновчтой болгосон байна.

Тоо 90:87, минут хүрэхгүй хугацаа үлдээд байх үед Винс Картер 3 онооны шидэлтээ амжилттай болгож, багаа 6 оноогоор илүү болгосон нь Мэжикийн хожлын түлхүүр болсон юм.

Мэжик ийн 8 дахь хожлоо авсан бол Бобкэтс 7 дахь хожигдлоо хүлээжээ.

“Орландо” – “Шарлотт” – 97:91 (25:21, 25:31, 26:16, 21:23)

О: Нельсон – 16. Картер – 15. Ховард – 14 + 11 самбар.

Ш: Мюррей – 31. Диао – 21. Жексон – 13 + 9 самбар.

Атланта Хоукс лигийн топ багуудын нэгт тооцогдож байна. Өнөөдөр тэд Портлэндийг нэмэлт цагт хожлоо. Жо Жонсон 35 оноо авсныхаа 8-ыг нь нэмэлт цагт авчээ. 11 сарын 3-нд эдгээр баг Портлэндийг талбайд тоглоход мөн Хоукс хожиж байв. Хоукс 1996-97 оны улирлаас хойш анх удаа Портлэндийг 1 улиралд таарсан бүх тоглолтондоо хожив.  Хоукс ийн хожлын дараалсан цувралаа 5 болгож байна. Тэд 9-2 амжилтаар бүсээ тэргүүлж байгаа юм.

Харин Портлэндийн 6 дараалсан хожил зогслоо.

Үндсэн цаг дуусахтай зэрэгцэн Руди Фернандез 3 онооны шидэлтээ оновчтой болгож тоог тэнцүүлсэн ч нэмэлт цагт Жо Жонсон гайхалтай байв.

nba_a_jjohnsonvert_288“Атланта” – “Портленд” – 99:95 ОТ (20:28, 23:20, 15:19, 27:18, 14:10)

А: Жонсон – 35 оноо + 9 дамжуулалт. Смит – 20 + 16 самбар. Хорфорд – 15+ 10 самбар.

П: Фернандес – 19. Олдридж – 18 + 9 самбар. Рой – 17 + 9 самбар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. NBA says:

    CLEVELAND CAVALIERS ene jil avarga bolchihoosoi. LeBron odoo nbagiin avargaas buh l ym bn shdeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee. LEBRon JAMes KING shuudee. 6 nomertoi togloh ni zov sanaa tiim bzdee zaluusaa

    GD Star Rating
    loading...
  2. T3M-R8K says:

    Morood morood sain morood za

    GD Star Rating
    loading...
  3. crusader says:

    МЖ ахыг хүндэтгэж байгаа гэсэн. ЛеБрон хэлэхдээ :
    Одоо 23 дугаартай тоглож байгаа бусад тоглогчид дугаараа солих нь зүйтэй Майкл Жорданы дугаартай жерсиг хэн нь өмсөх эрх байхгүй гэжээ.

    GD Star Rating
    loading...
  4. Huildar says:

    tegwl ch LJ uhaantai zaluu yuma

    GD Star Rating
    loading...
  5. aztai bdlaar nowitzki-n shidelt orson ch geh shig
    tsever avyasaaraa undsen shideltee hiigeel hojjaisht…
    dallas ene jil ih sn bna shuu
    minii demjdeg bagud er ni sn bnaa shan daa hehe

    GD Star Rating
    loading...
  6. cool says:

    AZTAI BAIDLAAR GJ DIRK NOVITZKI NBA-IIN MVP SUPERSTAR IIM SHIDELTIIG HHGU YADIIN ER N????
    bas l awarga awaagu aguu humuusiin neg shude
    ingej bichij bolohgui

    GD Star Rating
    loading...
  7. skyizthalimit says:

    Magic-Bobcats-in togloltig ogloo uzsen. Magic tm ch gaixaltai toglogu ch etssiin ter mochid Carter maani xojixod gol uurgiig guitsetgesen.. Tehdee ene bdlaaraa oor xuchtei baguudad unen iduulxeer bailee.. Carter yag togloltoo gargaj toglox xeregtei bna, Dwight aldaagaa zoxitsuulad iluu aggressive bx xeregtei bna, Shard formdoo orkoj daxiad 2,3 toglolt bolox bx.. Jameer All Star xolbogch gedgee batalj toglox xeregtei bna.. Xarin zamen bol dajguee.. Ingevel l Orlando East-iin Elite gsn bulegtee uldej chadna.. Bi Vince-iigg anxnaaasaa l shutej irsen, odoo sn bagt orson uchraaas buur ch uramtaigar demjine.. MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...
  8. skyizthalimit says:

    VC txde oird shagaindaa jxon zoviurtai toglod bga, ter n ch onoo oglooni togloltoos xaragdjiisan.. Ter n ilaarshaad irvel Raptors-t bsan shge bishima gxed Nets-t bsanshge sn togloj, bagtaa iluu ur duntei, xariutslagiig iluu oor dre uurj togloj exelne gej naidaj bna

    GD Star Rating
    loading...
  9. AC MILAN №1 says:

    VC 15 tugs shuudee asuudal bhgui . Jhan azgui bertel gemteld orootsoldood l bdgiig es tootsvol. Uul ni daraagiin MJ bsan yum. Odoo ch career ni duusah talruugaa bolchloo. Gehdee l tugs shuu dee. Ene jil gants bugj zuucheesei. MAGIC GOGOGOGO

    GD Star Rating
    loading...
  10. shivee says:

    yun sonin ym yraid bgan nowitzkigiin shidsen bombog nazaar orson ch gh shig t1 ym yriad bhiin ter chin chadvar za naad ugee jaahan zov olj bicheech

    GD Star Rating
    loading...
  11. bishrel says:

    hooe muu zulbasag mine bi hediigeer mongol hunch gesn ter haraal idsen fashist zaluug har bagaasaa demjij irsen yugaach medehgui shar ustei turanhai yum bsan odo yu ve superstar

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: