loading...
Бартаат дугуйн спорт манай оронд хөгжих өргөн боломжтой. Монголчуудын бий бялдарт зохицдог гэдэг. Тэгвэл манайхан энэ төрлөөр олон улсад мөрөө гаргаж эхэлжээ. Монголд ирж ажилласан Бельгийн дугуйн мэргэжилтан Йохан Музью буцахдаа бүтэн баг байгуулан, тэднийг ивээн тэтгэж Бельгид хичээллүүлж байна.
Нийт 4 тамирчин манайхаас хурдаа сорьж байгаа юм. Н.Хангарьд, Б.Мягмарсүрэн, Б.Болд-Эрдэнэ, А.Наранбат нарын залуус Монголоосоо шалгарч энэхүү хөтөлбөрт хамрагджээ. Йохан хэлэхдээ Монголын багийн зөвхөн мэргэжлийн багийн түвшинд бэлдэж байгаа гэнэ. Тэр хэлэхдээ Монголоос шилэгдсэн энэ дөрвөн дугуйчнаа гурван сар хэл сурах, бэлтгэл хийх зэрэг бүхий л зүйлд нь тусалсны дараа жинхэнэ мэргэжлийн гэрээ хийх боломжтой гэнэ. Тэр манай дөрвөн тамирчны тухай их л ам сайтай байна. Жижиг цөөрмөөс том загас барихтай зүйрлэж байна.
Монголын үндэсний бартаат дугуйн багийн тамирчид одоогоор хоёр ч тэмцээнд оролцоод байна. Тэд муугүй амжилттай уралдсан бөгөөд дасгалжуулагч З.Нарангийн хэлж буйгаар ирэх саруудад улам их сайжирч, мэргэжлийн тамирчны зэрэгтэй болох ирээдүй ойрхон байна хэмээжээ.
Валлонийн цуврал гран-при тэмцээн:
| 1 | Нильс Альберт (Бельги) BKCP-Powerplus | ||
| 2 | Франсис Мури (Франц) Francaise des Jeux | ||
| 3 | Энрико Францой (Итали) Liquigas | ||
| 31 | Н.Хангарьд (Mgl) Mongolian National Cyclocross Team | ||
| 32 | Б.Мягмарсүрэн (Mgl) Mongolian National Cyclocross Team | ||
| 34 | Б.Болд-Эрдэнэ (Mgl) Mongolian National Cyclocross Team | ||
| 36 | А.Наранбат (Mgl) Mongolian National Cyclocross Team | ||
loading...





Энэ хүн чинь Tour de France – ийн 5 удаагийн аварга Иохан Музьею мөн үү ? Мөн бол энэ хүн чинь дугуйн спортын амьд домог гэсэн үг
loading...
Тур де Франсд түрүүлж байгаагүй, хоёр гараанд нь түрүүлж байсан гэж байна.
loading...
Аан би Эдди Мэркстэй андуурсан байна
loading...
та бүхний нийтлэлд талархая
loading...