Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Оклахома 6-5

GD Star Rating
loading...

Thunder Heat BasketballУлирал эхэлснээс хойш ердөө 2-хон хожигдоод байсан Майами Хит талбай дээрээ залуухан Оклахома Ситиг барсангүй. Кевин Дюрант тэргүүтэй Оклахома Сити үнэхээр хурдан сайжирч байна. Дюрант өнөөдөр 32 оноо, 9 самбараас авалт, 5 оновчтой дамжуулалт хийсэн бол Рассель Вестбрук 24 оноо, 7 оновчтой дамжуулалт хийлээ. Оклахома өнгөрсөн жил 6-32 эхлэл хийж байсан бол энэ удаа 6-5 эхлэл хийв.

“Бид тоглолтоос тоглолтонд сайжирч байна” гэж Вестбрук хэлж. Бараг л үнэн байх. Хитийн довтлогч К. Ричардсон өрсөлдөгч багийнхаа Дюрантын талаар: “Тэр 6-11 өндөр боловч хамгаалагчийн 2 байрлалд аль алинд нь тоглож чадна. НБА-д хэн нэгэн түүнийг хаана гэхэд хэцүү. Тэр өндөр, хурдтай, үсрэлттэй шидэлт нь үнэхээр итгэмээргүй” гэжээ.

“Майами” – “Оклахома-Сити” – 87:100 (17:25, 25:20, 17:29, 28:26)

М: Уэйд – 22. Ж. О`Нил – 19 + 10 самбар. Кук – 17.

О: Дюрант – 32 + 9 самбар.Уэстбрук – 24.

Кливленд талбай дээрээ Голден Стэйтийг 114:108-аар хожлоо. ЛеБрон 31 оноо, 12 оновчтой дамжуулалт хийсэн бол Шак, Варежао нарын эзгүйд Ж. Ж. Хиксон өөрийн дээд амжилт болох 21 оноог авчээ. Кавальерс талбай дээрээ 5 дахиа дараалан хожив.

Гэмтэл бэртэл зэрэг шалтгаанаас болж Голден Стэйтийн ердөө 7-хон тоглогч Кливлендийн эсрэг тоглосон байна. Гэхдээ дор хаяж 8 тоглогч бэлэн байх ёстой бөгөөд Ража Белл тоглолтын хувцастай байжээ.

Тоглолтын өмнө ЛеБрон Жеймс өөрийгөө NFL-д орсон бол адилхан од болох байсан гэжээ.

“Кливленд” – “Голден Стэйт” – 114:108 (35:30, 31:25, 24:24, 24:29)

К: Жеймс – 31. Хиксон – 21 + 9 самбар. Уильямс – 16.

Н: Эллис – 23 + 8 дамжуулалт. Маггетте – 19 + 11 самбар.

Пейсерс улирлын эхний 3 тоглолтондоо хожигдсон ч дараагийн 5 тоглолтондоо дараалан хожлоо. Харин Нью-Жерси 11 дэхээ дараалан хожигдоод байна. НБА-ын хамгийн муу амжилт нь эхний 17 тоглолтондоо дараалан хожигдсон явдал бөгөөд 1988-89 оны улиралд Хит, яг 10 жилийн дараа Клипперс энэхүү анти-дээд амжилтыг тогтоож байв.

Хамгийн муу гараанууд
1994-95-аас хойш

хожигдол Улирал
Клипперс 17* 1998-99
Клипперс 16 1994-95
Гризлис 13 2002-03
Санс 13 1996-97
Наггетс 12 1997-98
Нетс 11 2009-10

Пейсерсийг Грейнжер 22 оноогоор тэргүүлсэн бол залуу төвийн тоглогч Рой Хибберт 19 оноо авчээ. Пейсерс дараагийн тоглолтоо бүсийнхээ бас нэгэн муу баг Никсийн эсрэг хийх тул хожлын цувралаа дахиад ч нэмэх боломжтой.

Грейнжер тоглолтын дараа: “Хожигдлуудын дараа ертөнцийн төгсгөл мэт л санагддаг. Ялангуяа 0:3 гэсэн эхлэлийн дараа. Гэвч Нью-Йоркт анхны ялалтаа авснаас хойш дахин өмнөх шиг таагүй явдал болоогүй” гэжээ. 3 хожигдоод ертөнц дуусаж байхад 11 хожигдсон багийнхан яаж байгаа бол?

“Нью-Жерси” – “Индиана” – 83:91 (21:31, 25:23, 14:13, 23:24)

Н: Дуглас-Робертс – 27 + 12 самбар. Лопес – 26 + 16 самбар.

И: Грэйнжер – 22. Хибберт – 19 + 10 самбар. Жоунс – 17.

Дэвид Уэст 24 оноо, 10 самбараар багаа тэргүүлж, Нью-Орлеанс Хорнетс шинэ дасгалжуулагч Жефф Боуэрийнхээ удирдлага дор анхны ялалтаа авлаа. Хорнетс ийн Клипперсийн 11 дараалан хожиж байгаа юм байна.

Крис Полын эзгүйд Хорнетс нийтдээ 30 тоглохдоо 15 дахь удаагаа хожжээ. Өнөөдөр Полыг орлосон Даррен Коллисон, Бобби Браун нар хамтдаа 11 оновчтой дамжуулалт өглөө. Клипперсээс Эл Торнтон 30 оноо авсан бол Бэрон Дэвис 23 оноо авсан ч хожигдов. Клипперс сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдоод байна. 2 баг 2-уулаа 4 хожил, 8 хожигдолтой болжээ.

“Нью-Орлеан” – “Клипперс” – 110:102 (29:22, 29:31, 26:22, 26:27)

Н: Уэст – 24 + 10 самбар. Браун – 16. Стоякович – 15.

К: Торнтон – 30. Дэвис – 23 + 9 дамжуулалт.

Хьюстоныг талбайд нь хожсоноор Финикс Санс улирлын шилдэг амжилтаа хадгаллаа. Санс сүүлийн 6 улиралд 3 дахь удаагаа 10-2 болж байгаа бөгөөд улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо 100-аас дээш оноо аваад байна. Мөн Рокитс ч 10 тоглолт дараалан 100+ оноо авсан нь 1995-96 оны улирлаас хойшхи хамгийн урт цуврал нь боллоо. Рокитсийн нөөц тоглогч Карл Лэндри 27 оноо, гарааны холбогч Аарон Брукс 13 оновчтой дамжуулалт тус тус хийсэн ч энэ нь хангалтгүй байлаа.

“Хьюстон” – Финикс 105:111 (34:22, 21:30, 27:26, 23:33)

Х: Ландри – 27 + 9 самбар. Ариза – 19 + 9 самбар.

Ф: А. Стадемайр – 23. Ричардсон – 20. Нэш – 12 + 16 дамжуулалт.

Raptors Nuggets BasketballТоронто өнөөдөр Денверийн талбайд зочилж тоглоод хожигдлоо. Кармелог Рэпторсоос хамгаалж чадсангүй. Мелобой 15 довтолгооныхоо 12-ыг нь оновчтой болгож, 32 оноо авчээ. Кармело улирал эхэлснээс хойшхи бүх тоглолтонд 20+ оноо авсан ганц тоглогч болж үлдээд байна. Тэрээр 30+ оноог 7 удаа, 40+ оноог 2 удаа тус тус авчээ. Өнөөдөр л гэхэд 4-р үед тоглоогүй бөгөөд тоглосон бол ээлжит 40+ оноогоо авах байсан биз.

Рэпторсийн довтлогч Хедо Туркоглу гэмтлийн улмаас  тоглоогүй. Тэрээр өмнөх Финикстэй хийх тоглолтонд оролцохгүй байж магадгүй гэж байсан ч тоглосон бол энэ удаа өнжлөө.

“Денвер” – “Торонто” – 130:112 (28:29, 36:35, 33:25, 33:23)

Д: Энтони – 32. Жи. Ар. Смит – 29. Хиларио – 20 + 10 самбар.

Т: ДеРозан – 17. Белинелли – 16. Кальдерон – 16.

Жон Салмонс хуучин багийнхаа эсрэг 23 оноо авч багаа тэргүүлэн Чикаго Сакраментог талбай дээр нь хожлоо. Буллз анх удаа 100-аас дээш оноог авсан бөгөөд өмнөх 7 тоглолтынхоо 5-д нь 90-ээс доош оноо авч байжээ. Буллз одоогоор лигийн 3 дахь муу довтолгооны хувьтай баг аж. Өнөөдөр харин 47 хувьтай довтолжээ.

Кингзийн хувьд 4 дараалан хожоод байсан цуврал нь ийн зогслоо. Буллзын Дерик Роуз болон Кингзийн Тайрак Еванс нар лигт элсэхээсээ өмнө хамтдаа Мемфист тоглож байв.  НБА-д анх удаа нэг нэгнийхээ эсрэг тоглосон нь энэ.

Лейкерс талбай дээрээ Детройтийг 106:93-аар хожиход Коби Брайант кареертаа 100 дахь удаагаа 40 оноо авлаа. Лейкерс энэ тоглолтын өмнө 2 дараалан хожигдоод байсан тул Детройтыг заавал хожих хэрэгтэй байсан. Коби ч мөн 2 тоглолт дараалан маш муу довтолж байсан тул энэ удаа сайн тоглох хэрэгтэй байлаа. Лейкерс, Коби аль аль нь даалгавраа биелүүлсэн нь энэ.

Лейкерс 28 онооны давуутай байсан ч 4-р үед Пистонс оноог нэлээн ойртуулж, дөнгөсөн ч хожиж чадсангүй. Хэрэв энэ тоглолтонд Пистонс хожсон бол Лейкерс сүүлийн 2 жилийн хугацаанд анх удаа 3 дараалан ялагдах байв. Лейкерст По Газоль ирснээс хойш тэд 3 дараалан хожигдож үзээгүй. Гэхдээ Газоль энэ улирал эхэлснээс хойш нэг ч тоглолтонд оролцоогүй хэвээр.

Кобигоос олон удаа 40+ оноог зөвхөн Уилт Чамберлин, Майкл Жордан нар л авсан.

Коби тоглолтын үеэр Бен Гордоны эсрэг энэ зун Хаким Олажьювоноор заалгасан хууралтаа хийсэн гэнэ.

“Лейкерс” – “Детройт” – 106:93 (23:22, 34:20, 31:21, 18:30)

Л: Брайант – 40. Байнум – 17+12 самбар.

Д: Уилл Байнум – 24+6 дамжуулалт. Гордон – 18.

nba_g_jnelson1_288vӨнгөрсөн улирлын Бүх оддын тоглолтонд шалгарсан ч  гэмтлийн улмаас оролцоогүй Орландо Мэжик багийн хамгаалагч Жамеер Нельсон хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ. Зүүн өвдгөндөө хийлгэх хагалгааны улмаас Нельсон 4-6 долоо хоног талбайд гарахгүй гэнэ.

Нельсон Шарлоттын эсрэг тоглолтын 4-р үед гэмтэл авсан. Гэхдээ тэр тоглолтыг дуусгасан юм. Тоглолтын дараа тэрээр гэмтэл бэртлийн зовиур мэдэгдэхгүй байна гэж байсан ч шинжилгээ хийхэд хагалгаанд орох шаардлагатай болсон байна.

Мэжик энэ улиралд асуудалтай байна. Рашард Льюис эхний 10 тоглолтонд оролцоогүй, Винс Картер, Райн Андерсон, Микаэль Пиетрус, Брэндон Басс болон Марчин Гортат нар хэд хэдэн тоглолтонд гэмтэл, ханиад зэргээс болж тоглоогүй бол одоо Нельсоныг тодорхой хугацаагаар алдлаа.

Одоо 34 настай Жейсон Уилльямс Мэжикийн гарааны холбогч болох нь.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. George says:

    nice nice

    GD Star Rating
    loading...
  2. Chelsea says:

    Oo ene Nelson bertchilee ene ni orlando avarga avhad hetsuul yum bnadaa gehdee carter bga bolhoor haga shaanaa

    GD Star Rating
    loading...
  3. NBA iin buh togloltiig endees shuud uzeerei http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...
  4. ag says:

    Zvgeeree Carter odoo zvgeer bvgdiin haga shaanaa. Jinhene edlene. Aimshigtai bagshdee Orlando bol. yun Lakers . Lakers bol hogiin amisgaanud haha . Hoshin patsaanuud Gasol-iin bag

    GD Star Rating
    loading...
  5. NBA says:

    Cavs GO GO avargaa avna shuu NBA CHAMPION CAVS

    GD Star Rating
    loading...
  6. Jason Williams goy toglogch shu

    GD Star Rating
    loading...
  7. skyizthalimit says:

    Orlando-giin ireedui er n l burxeg bolood bna shuu.. Otis Smith bagiinxaa all-star pg-ig aldsanaar neg yum bodjogo bx gej naidiy…. White Chocolate-as zaluu, ireduitei pg-g bagtaa avchul ug n zugeer bolox bx.. Yum bodoj l bga tsaaadx chin! :)
    Margach OKC-tei toglox toglolt sonirxoltoi bna. Magic talbai dr n 28 onoogoor but tsoxiulchaad irsen shu de, daxiad xojigdvol ontsgu l bna shu.. Yamar ch gsn xojix bxaa, manai bag!!! MAGIC ALL DAY!

    GD Star Rating
    loading...
  8. miki roko says:

    Durant unexeer sain yumaa!bux bairald togolj chaddag!

    GD Star Rating
    loading...
  9. PJ says:

    magic asuudaltai bgaach playoff ehleheer neleen changa orsoldoh bh neleen turshlagatai toglogchdoor huchee zuzaatgasan magic eastiin avargiin tuluu togloh bhda

    GD Star Rating
    loading...
  10. melo says:

    NELSON BERTCHIHSEN YM CHIN ORLANDO HYAMDHAN GEREE IVERSONTOI BAIGUULCHIHASAI TGWL JINHENE HOWARD CARTER IVERSONII GSN DUEL NBAD GARNADA
    IVERSONIIG SN BAG L AWASAI MUU BAGT ZUTGEED ZUTGEED NEMERGU SHDE

    LEBRON WADE AMARE MELO AIMAR BNAA ED NAR CH NBAG CHIMJ BNA SHU
    DIRK CARTER TMAC AI NASH KIDD AGUU TOGLOGCHID MIN YDAJ GANTS AWARGA AWCHAASAI OROWDOOD BHIIMA BARAG L UE N DUUSLAA

    GD Star Rating
    loading...
  11. deaD~Portland and Atlanta gogogo! says:

    nba sonirholtoi saihan urnuj bna… Ag batsaan mini ugee bodooroi shaldan bandi chin… Gasoliin bag gj yu gsn ug we~ NBA bol bagiin sport oilgoo duffff sda we… Orlando Howardgui bol yahiin ai chi tusuulduu… Portland atlanta ene jil sain yawah bhaa…. Ireh jiliin awargiin tuluu togloh baguud bhaa gj(i am dreaming)… Iverson bagaa olood ochoosoi… Tmac nowitzki ch yaamai.. Iverson yamar ih zowlon zudguur amslaa ntr har baraan shaasn gulug…

    GD Star Rating
    loading...
  12. bat says:

    manai “phx” ch sain bna daa, ene erchee aldahgui baigaasai

    GD Star Rating
    loading...
  13. bulgaa says:

    ene ercheeree tanai phx play-offod 1 eer garaasai harin manai sas 8 garaad suraagui yum bish ahiad 1 daraad ogoosei. sas-d bol phx 1 zoolon dawaa l gesen ug hahahahahahah

    GD Star Rating
    loading...
  14. g says:

    Энэ шинэ маягаар тоглолтын оноогоо доор нь тайлбар нь дээр нь байгаад нэг л дасахгүй байна. Магадгүй монгол сэтгэлгээний онцлог байж магадгүй.

    GD Star Rating
    loading...
  15. skyizthalimit says:

    Howard, Carter, Iverson-ii DUEL gej yugsen ug vee, melo??? 1 bagt oruul xoorond n duelduulked bgamuu?? haha… kiddin

    GD Star Rating
    loading...
  16. Zuka says:

    manai San-Antoniog bur toohoo bje!!! uul n yamar bag bileedee

    GD Star Rating
    loading...
  17. 21 says:

    SAS uneheer goy bag. Duncan bol jinhene sain toglogch shuu tee????

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: