Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Ярилцлага » Тотти : Аквилани дэлхийн шилдэг болж чадна

GD Star Rating
loading...

ImageLiverpoolfc.tv –ийн Ромагийн ахлагч Тоттитой хийсэн энэхүү ярилцлагад Тотти яагаад хуучин багийн анд Аквиланигаа дэлхийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэсэн учраа тайлбарлана.
Шар-Улаануудын амьд домог болсон энэ тоглогч Ливерпулийн шинэ 4 номер Аквиланигийн адил Ромагийн хүүхдийн багаар хүмүүжсэн. Тийм болохоор 25 настай эрийн юу хийж чаддагийг хэн хүнээс илүү мэднэ.

Via Luca Fallica of RETE Sport-д өгсөн энэ ярилцлагадаа Тотти юуны учир Аквилани Анфиелдыг доргионо гээд байгаа учраа, Копууд түүний рабона хууралтыг ямраар хүлээж авах тухай бас түүнийг премьер лигийн од болж чадна гэдэгт яагаад ийм их итгэлтэй байгаа талаараа өгүүлжээ.

Сур : Ливерпулийн фенүүд Аквиланингийн тоглолтыг тийм ч их харж байгаагүй. Та хамт тоглож байсны хувьд түүнийг юм гэж дүгнэх вэ ?

Тотти : Алберто бол үнэхээр өндөр ур чадвартай, гайхалтай авьяаслаг тоглогч. Тэр тоглолтыг үнэхээр сайн мэдэрч чаддаг. Бас аль ч хөлөөрөө оновчтой хүчтэй цохиж чаддаг төгс хагас хамгаалагч гэж хэлж болно.

Сур : Аквилани яг тань шиг Ромагийн академаар хүмүүжсэн. Та хоёр сайн найзууд уу ?

Тотти : Тийм ээ бид маш сайн найзууд. Хэдийгээр тэр Ромыг орхисон ч гэсэн бид сайн харилцаатай хэвээр байгаа.

Сур : Та түүнийг Ливерпулийн тоглолтыг хэв маягт хэр дасан зохицоно гэж бодож байна

Тотти : Ер нь Алберто дундын шугамын ямар ч байрлалд тоглож чадна л даа. Бүр ураг*a* ороод довтолгоонд оролцох юм уу эсвэл бага зэрэг арагшаа татаад хамгаалалтанд тусалсан ч чадна. Тэрний тоглолтын хамгийн давуу тал нь тоглолтыг маш сайн ойлгож хэрэгтэй үйлдлийг хийх зөн билэгтэй. Дээр нь гоол оруулах эцсийн дамжуулалтыг довтлогч нарт өгч боломжтой үед өөрөө ч гоолдож чадна.
Энд Ромд байхдаа Аквилани хамгаалагчдийн урд Де Росси, Пизаррогийн өмнө тоглодог байсан. Өөрөөр хэлбэл 4-2-3-1 тактикийн яг миний ард тоглодог довтолгооны хагас гэсэн үг л дээ.
Тэгэхээр тэр 4-4-2 тактикт амархан дасан зохицох байх.

Сур : Тоглогчийнх нь хувьд та түүнийг юу гэж тодорхойлох вэ , тэр дэлхийн шилдэг хагас болж чадах болов уу

Ухаалаг бас гоёмсог. Энэ бол тэрийн онцлог шинж. Тэрэнд дэлхийн шилдэг болох потенциал байгаа. Харин бэртэл гэмтлээс болж тэр энийгээ баталж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Англид тэр өндөр амжилтанд хүрнэ гэдэгт нь би итгэлтэй байна.

Сур :Мерсисайд руу нүүснийх нь дараа та тэрэнтэй ярисан уу ?

Мэдээж тэгэлгүй яахав. Би тэрнээс шинэ газартаа хэр дасаж байгааг нь асуусахад тэр маш сайн гэж хариулсан. Тоглож эхлэх мөчөө тэр тэсэн ядан хүлээж байгаа.

Скоуз аялга сурч байгаа талаараа ямар нэгэн юм ярисан уу ?

Үгүй ээ бид энэ талаар ярилцаагүй. Би тэрнийг Роман аялгаа мартаагүй байх гэж найдаж байна. Инээв Гэхдээ тэр Англи хэлийг шамдан сурч байгаа гэдгээ хэлсэн.

Аквилани өмнө нь бэртэл гэмтэлд маш их ороогдож байсан. Ливерпульд тэр энэ бүх бэрхшээлэ ардаа орхиж Хотон шувуунуудад цомыг авчирч чадна гэж та бодож байна уу ?

Би өмнө нь дурьдсан шүү дээ. Өөрийгөө харуулахад нь бэртэл гэмтэл түүнд маш их саад болсон. Харин энэ удаа тэр шилдэг тоглолтоо үзүүлж өөрийгөө хэн гэдгээ харуулж чадна байх.

Албертогийн Ром дахь хамгийн мартагдашгүй мөчийн талаах дурсаач. Тэрний хамгийн амжилттай тоглолт хэзээ тохиож байсан бэ

Алберто бидэнтэй хамт оролцсон тоглолт болгондоо л шилдэг байдаг байсан. Тэдний нэг нь Реал Мадридийн эсрэг хийсэн Аваргуудыг лигийн тоглолт. Тэр бол үнэхээр мартагдашгүй үдэш байсан. Тэрний хийсэн алсын цохилт хаалганы шон оносны дараа Икэр Касильяс дахиад нэг удаа ур чадвараа шавхаж байж Аквиланигийн цохилтыг хааж билээ. Бас Миланыг 2-1-ээр ялсан тоглолтонд надад үнэхээр сайхан “Рабона” тэрний дуртай хууралт дамжуулалт өгч би гоол оруулж байсан юмдаг. Улаануудын фенүүд тун удахгүй Аквиланигийн хууралт, дриблийг хараад биширнэ гэж би бодож байна.

Хатуу ширүүнээрээ алдартай английн лигт Алберто дасаж чадах болов уу, та юу гэж бодож байна ?

Сайн тоглогчид хаана ч очсон өөрийгөө харуулж чаддаг шүү дээ. Аквилани ямар ч байдалд дасан
зохицож чадна.

Ирэх жилийн дэлхийн аваргад Италийн шигшээн гол хөзөр Аквилан байх боловуу

Би тийм зүйл болоосой гэж үнэхээр их хүсэж байна. Бас түүнд амжилт хүсье

Та өмнө нь Анфиелдэд ирж тоглож байсан. Энэ цэнгэлдэхийн гайхалтай уур амьсгалын тараал түүнтэй ярилцсан л биздээ

Анфиелд бол үнэхээр гайхалтай цэнгэлдэх. Фенүүдийн уур амьсгал ч бас сэтгэл хөдөлгөм. Рийз энэ талаар надад олон удаа ярьж байсан л даа. Танай манай фенүүд адилхан гэж.

Хуучин Улаануудын цэрэг Рийз Ромд хэр байна даа

Италийн хөлбөмбөгт дасна гэдэг бас амаргүйл дээ. Гэхдээ тэр одоо аргаа олчихсон, үнэхээр сайн байгаа. Маш хүчтэй цохилттой, жинхэнэ мэргэжлийн тоглогч доо.

Тан Ливерпультэй холбоотой өөрийнхөө дурсамжаасаа хуваалцахгүй юу, цэнгэлдэх, фенүүд танд ямар сэтгэгдэл үлдээсэн бол

Үнэнийг хэлэхэд 1984 оны Европын цомын финалд тэд биднийг ялж байсан болохоор тийм ч сайхан дурсамж гэж би хэлэхгүйлдээ. Бас 2002 онд болсон тоглолт байна. Шүүгч тэр тоглолтонд маш их алдаа гаргасан гэж би боддог. Литманений торгуулийн цохилт маш эргэлзээтэй байдлаас өгөгдсөн. Рийз тэр үдэш бас их сайн байсан шүү.

Рийз 2005 оны аваргуудын лигийн финалд бас италийн багийн эсрэг шилдэг тоглолтыг үзүүлж байсан. Тэр тоглолтын талаах бодлоо хуваалцахгүй юу

Милан ялагдсан болохоор би сэтгэл дундуур байсан л даа. Гэхдээ ямар ч фений хувьд тийм байдлаас ялна гэдэг итгэмээргүй байх нь ойлгомжтойлдоо.

Ливерпульчууд одоо Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтонд Фиорентинатай үхэх сэхэхээ үзэх чухал тулаан хийнэ. Хэн нь шалгарах бол ?

Фиорентинад боломж илүү байгаалдаа. Лионтой тэнцсэнээрээ Копууд өөрсдийгөө маш хүнд байдалд оруулчихсан.

Улаануудын гол тоглогчид болсон Жеррард, Торрес нарын талаар юу гэж бодож явдгаа хэлэхгүй юу.
Тэд одоо Европын шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшээд байгааг та мэдэж байгаа байх

Италиар тэдэн шиг тоглогчдыг Грандиссими (great )гэж нэрлэдэг

Та өөрөө довтлогчын байрлалд тоглодог. Тийм болохоор Торрес дэлхийд ер нь хэд хавьцаа жагсах хэмжээний довтлогч бол гэдгийн танаас асуумаар байна

Мэдээж хэрэг тэр бол дэлхийн шилдэгүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Хурд техникээс гадна маш мэдрэмжтэй довтлогч. Премьер лигт оруулсан гоолыг нь харахын бол үнэхээр муугүй шүү.

Андреа Доссена гээд итали
тоглогч бас манайд тоглож байна. Тэрнийг англид тоглож байгаа талаар юу гэж боддог вэ, Өнгөрсөн жил түүний Реал, МанЮ-гийн хаалганд оруулсан гоолуудын талаар..

Арын шугамандаа үнэхээр итгэл даасан хамгаалагч. Бас довтолгоонд ч гэсэн их нэмэртэй баагийдаа.
Ингээд эцэст нь асуухад танд Ромд төрж өссөн ч гэсэн Англид ирж тоглох бодол байдаг уу?

Ромд үнэнч үлдсэн нь миний өөрийн л сонголт. Энэ багт би сэтгэл зүрхээ өгсөн.
Би Ромаг дэмжиж өсөөд дараа нь мөрөөдлийн багтаа орж одоо багийн ахлагчаар тоглож байна. Юу ч гэсэн баярлалаа, гэхдээ би энд жаргалтай байна !

Liverpoolfc.tv энэхүү ярилцлагыг авч Итали хэлнээс хөрвүүлсэн Серафино Ингардиад баярласан талархаснаа илэрхийлж байна.

эх сурвалж http://www.Liverpoolfc.tv

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. BaTUNaW says:

    1st whahah zgr ywj bgad 1st bolwoo gej kekek

    GD Star Rating
    loading...
  2. BaTUNaW says:

    ToTTi arail hetrvvltsem shig sanagdaj bnoo

    GD Star Rating
    loading...
  3. Үнэн л юм хэлж

    GD Star Rating
    loading...
  4. Òîòòèãîîë

    GD Star Rating
    loading...
  5. gg says:

    baagiidaa ch geh shig tgj ch orchuuldague baihaa hehe

    GD Star Rating
    loading...
  6. Trap says:

    Харж л байядаа

    GD Star Rating
    loading...
  7. enkh says:

    Aquillani sain l daa, , , Totti bol Roma-n tuluu tursun hun , ,, ter bol Roma-n ahlagch, tednii amin suns, , , ter tendee l uldeh bolno , , ,tendee l az jargaltai bh bolno , , , Totti-n hariyalal zuvhun Roma-d bh bolno uurd , , ,

    GD Star Rating
    loading...
  8. Ganaa says:

    Surtey surtey yariltslaga bn. Batigoal gedeg bolhoos tottigoal gedeggui yumaa hu hehehe. Gerrard, Totti, Terry, Messi duruv shig zurh setgeleeree unench toglodog toglogch hovor bh daa gej.

    GD Star Rating
    loading...
  9. Ganaa says:

    2002 ond ted Avarguudiyn ligt turuulj chadah bsan gedegt itgeltey bn. gaytay shuugch nar olon bagiyn aldar neriyg ugui hiysen dee. Batigoal min avarguudiyn ligt gayhamshig boloh l bsan yum da. Romagiyn dovtolgooniy hoslol uneheer mayagtay bsan shuu

    GD Star Rating
    loading...
  10. Man says:

    Хаха баагийдаа байхдаа яахуу дэ. Англиар яаж хэлдэгийг нь орчуулсан баагий нь уншвал хэлчихээрэй.
    Тотти жоохон хэтрүүлэх нь хэтрүүлжээ.

    GD Star Rating
    loading...
  11. barca fan says:

    ene amjihgui ee, suga l bolno

    GD Star Rating
    loading...
  12. MANU says:

    Liverpool энэ тэр гэсэн дундаж багийн тухай мэдээллүүдийг гаргахаа болилдоо. Оргил үе нь 20 жилийн өмнө дуусчихсан гэдгийг ойлгооч

    GD Star Rating
    loading...
  13. dorjoo says:

    erguunuuuduu 1.t 1st ene ter geh ym ene odoo uraldaad bh ym ym uu chi 1.t tegj bichseneeree odoo oduu te malnuud chin zuger setgegdlee bichchej chaddagui duurtsen tolgoitoi ym uu Ene zaluu sn togloh bh

    GD Star Rating
    loading...
  14. attilla says:

    messi zverh setgeleeree toglodog gej yu bhaw dee.argentiniin neriin umnuus toglohooroo yadag bilee dee ain

    GD Star Rating
    loading...
  15. Madridista says:

    Ene udahgui liv-n hairtai toglogch narin 1 boloh ni gartsaagui bitgii dahiad gemtcheesei bilee,messi muu suga yag l zurh setgeleeree Barcad togloj haragdaach udahgui Roni shig l zaragdana muu mangar batsaan

    GD Star Rating
    loading...
  16. bat says:

    tiimee ter delhiin shildeg bolj chadna

    GD Star Rating
    loading...
  17. zochin says:

    http://www.agula.co.cc
    football news
    just visit

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: