Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Энди Лондонд очихгүй

GD Star Rating
loading...

_41705734_roddick416apАмерикийн номер нэг теннисчин Энди Роддик өвдөгний бэртлээс болж тун удахгүй эхлэх ATP-гийн Дэлхийн турын финалыг өнжихөөс өөр аргагүй болжээ. Иймээс түүний оронд Шведийн Робин Содерлин анх удаагаа оны сүүлчийн тэмцээнд оролцох боломжтой болж байна.Роддик энэ талаараа

”Би үнэхээр сэтгэл дундуур байна. Лондонд очиж тоглохыг маш их хүсэж байгаа ч бэртэл гэмтлээсээ болж тоглож чадахгүй нь. Одоо миний гол зорилго ирэх жилийн энэ тэмцээнд шалгарах явдал’” гэжээ.

Он гарснаас хойш Энди Их Дуулгын цувралд амжилттай тоглож Австралийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан төдийгүй Уймблдоны финалд  Рожер Федерертэй аваргын төлөө тэмцсэн билээ.

Харин Содерлингийн хувьд дэлхийн шилдэг 8 теннисчдын тоонд анх удаа багтаж байгаадаа үнэхээр баяртай байгаагаа нуухгүй байна. Энэ жил 25 нас хүрч яваа Швед эрийн хувьд энэ онд Рожер Федерертэй Ролан Гарросын түрүүг булаацалдаж шуугиан тарьж чадсан.

Түүний энэ амжилтыг тохиолдлынх гэж байсан хүмүүст хариуг нь барьж Америкийн нээлттэй тэмцээнд Содерлин шөвгийн 8 хүртэл явж чадсан юм. 2009 оны АТП турын финал энэ сарын 22-нд Английн нийслэл Лондон хотноо нээлтээ хийнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Azgui zolig

    GD Star Rating
    loading...
  2. fly says:

    demjeed bhad yavdaggyi zolig shy.dandaa rogert daruulna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: