loading...
Өвлийн олимпийн наадмын төлөө гурав дахь удаагаа нэр дэвшигч БНСУ-ын Канвон мужид 2010 оны нэгдүгээр сарын 21-30-нд зохион байгуулагдах олон улсын “Dream” хөтөлбөрт өвлийн спортод дур сонирхолтой хүүхдүүдийг урьж байна. Тус хөтөлбөр нь өвлийн спортыг хүүхэд залуучуудын дунд түгээн дэлгэрүүлэх, тэдэнд өвлийн спортын анхан шатны мэдлэг олгох зорилготой юм. Дараах шаардлага хангасан гурван хүүхдийг сонгон шалгаруулна.
- Ерөнхий шаардлага
- Англи хэлний ярианы өндөр мэдлэгтэй
- 1994-1998 онд төрсөн
- Хүйс харгалзахгүй
- Өвлийн спортоор хичээллэх дур сонирхолтой
- Бие бялдрын хөгжил, эрүүл мэнд сайн
- Хугацаа
- Материалыг 2009 оны 11-р сарын 27-ны дотор Монголын үндэсний олимпийн хороонд хүргүүлэх
- Анхан шатны сонголтыг хийсний дараа эцсийн шалгаруулалтад оролцох хүүхдүүдэд утсаар мэдэгдэнэ.
- Сонгон шалгаруулалт 11-р сарын 29-нд МҮОХ-нд болно
- Бүрдүүлэх материал
- Хүүхдийн төрсний гэрчилгээ (баталгаажсан хуулбар)
- Эцэг эхийн иргэний үнэмлэх (баталгаажсан хуулбар)
- 4 х 6 хэмжээтэй цээж зураг 2 ш
- Дунд сургуулийн тодорхойлолт
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Анхаарах зүйл
- Энэхүү хөтөлбөр нь анхан шатныханд зориулагдсан тул зэрэгтэй болон өндөр ур чадвартай тамирчдыг оролцуулахгүй.
- Холбоо барих
Утас: 345285, 345291, 8810-2012
noc@olympic.mn, bayartuya@olympic.mn
Жич: МҮОХ-ны удирдлага, мэргэжилтнүүд Хонконг-2009 Зүүн Азийн наадмын үйл ажиллагаанд оролцох гадаад томилолттой тул сонгон шалгаруулалтыг 12-р сарын 1-нээс өмнө гүйцэтгэх шаардлагатай болсныг мэдэгдэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО
loading...




Өнөөдөр barcelone VS real madrid тоглолтыг шар айраг шимэн үзэхийг хүсвэл 99079277 утсаар холбоо барина уу.
loading...