loading...
Хөлбөмбөгт 10 номер жирийн нэгэн тоо биш. Энэ номерийг эзэмшиж байгаа тоглогч бол тухайн багийн амин сүнс, гол найруулагч, багийн ахлагч байх нь олонтоо. Домогт Пелегийн үеэс эхлэлтэй энэ уламжлалыг Диего Марадона, Иохан Кройф, Роберто Бажжо, Зико, Зидан гээд үе үеийн агуу тоглогчид үргэлжлүүлсэн. Эдгээр тоглогчид бүгдээрээ л хөлбөмбөгийн ертөнцөд хийх юмаа хийсэн, багийнхаа лидер болсон тоглогчид байсан. Гэтэл орчин үед энэ номерийн нэр хүнд унаж, дуртай тоглогч нь 10 дугаарыг зүүх болжээ. Уг нь бол хөлбөмбөгт хаалгач 1 номерийг зүүж, хамгаалагчид 2 , 3 , 4 төвийн хагасууд 7 , 8 гэх зэргээр авдаг байсан бичигдээгүй хуультай. Гэтэл одоо жигүүрийн хамгаалагчын нуруун дээр 10 дугаар гялалзаж, төвийн довтлогч 4 номертой харайлгаж явах болж. Ингээд та бүхэнд ”домогт” 10 номерийн нэр хүндийг унагаж яваа зарим тоглогчдоос хүргэе.
10. Жон Карью (Астон Вилла)
2007 онд түүнийг Астон Виллад ирэхэд Милан Барош зөрөөд Лион руу явсан. Ингээд Чех эрийн эзэмшиж байсан 10 дугаар Карьюд ирсэн юм. Хэтэрхий ”бойтог” удаан хөдөлгөөнтэй гэж гоочлуулдаг энэ эр уг нь 10 дугаарыг зүүснээрээ багийнхаа гол тоглогч болох ёстой байв. Гэтэл улирал өнгөрөх тусам түүний тоглолт улам л муудаад байдаг. Магадгүй тэрний араас Петер Крауч, Эмиль Хэскэй, Лука Тони 10 дугаарыг зүүхээр шийдэх вий дээ.
2002 онд Угу их эрчтэй гарч ирсэн. Ердөө 19 настай ч гэсэн тоглолтын маш сайн мэдэрдэг, дамжуулалт сайн өгдөг чанараараа европын багуудын анхаарлыг татаж байв. Эцэст нь тэр Английн Нью Кэсл багийн саналыг хүлээж авсан бөгөөд гарааны 11-т байнга багтаж ер нь ”дажгүй залуу” гэсэн дүгнэлтийг фенүүдээсээ авсан юм. Гэхдээ л 2006 оны ДАШТ-д оролцохдоо тэр Фигү, К.Роналду, Декү нарын хажууд ”балчир жаал” хэвээрээ л байсан. Харин яагаад түүнд 10 дугаарыг өгсөн нь тун ойлгомжгүй. Сколари түүнд тэгтлээ итгэж байсан уу гэтэл тэмцээний турш, 2 л удаа сэлгээгээр гаргасан байх юм. Бас болоогүй ээ Английн эсрэг пенальти алдаж багаа хөөдөх дөхсөн.
8. Оливер Нойвель (Герман)
”Бөгтөр” Нойвель 2006, 2008 оны Дэлхий, Европын аваргад 10 дугаарыг зүүсэн. Нас альхэдийнэ 30 хол гарсан ч гэсэн Подолски, Клозе гээд шижигнэсэн залуусын хажуугаар гараанд гараад хааяа гоол оруулаад л байдаг. Гэхдээ шигшээдээ 10 жил тоглохдоо тэгж их ”гийгүүлээд” байсан зүйл тэрэнд ер нь ховорхон. Хоёр, гурван ДАШТ, Европын аваргад оролцохдоо ердөө 2 л гоол оруулж байжээ. Магадгүй 2008 оны Европын аваргад түүнд 10 дугаарыг өгч, бүрэлдэхүүндээ багтаасан нь ердөө л хүндэтгэсэн л хэрэг байх. Гэхдээ Германы домог болсон Гантер Нетзер, Уолфьганг Оверат, Лоттер Матеус нарт энэ явдал тийм ч таатай санагдаагүй байх.
7. Жосе Антонио Рейс (Испани)
Испанид уг нь Чави, Торрес, Раул, Вилла гээд 10 номерийн нэр хүндийг өлхөөн аваад явчих авьяас чадвартай залуус зөндөө л байна. Гэтэл яагаад жигүүрийн хагас, дээр нь гараанд гарах ямар ч боломж байгаагүй шүү дээ. Испаний 10 номер 2006 оны ДАШТ-д сэлгээний сандалд л сууж байсан. Уг нь энэ дугаар арай өөр хүнд л очих ёстой байсансан.
6. Рууд ван Нистелрой (Голланд)
Рууд бол агуу довтлогч. Мэдээж үүнтэй маргах хэн ч байхгүй. Гэхдээ тэр 10 бус 9 номерт зориулагдсан тоглогч. Яг л Пиппо, Трезеге шигтэр тавын шугам дотроос ”үхлийн” цохилт өгч, тоглолтын эцсийн цэгийг тавьдаг. Магадгүй Пиппо 10 дугаарыг зүүгээд тоглож байвал танд бага зэрэг ”эвгүй” л харагдах байх.
Евро 2004 тэмцээнд Рууд 9 дугаараа зүүгээд Шнайдер, Роббен, Ван дер Ваарт нарын нэгэнд 10-аа өгсөн бол илүү ”зохимжтой” байхсан.
5. Лассана Диарра (Реал Мадрид)
Лассана шиг шилдэг хамгаалах хагас одоогоор ховорхон байна. Тэр эсрэг багийн ямар ч аюултай довтолгоог зайлуулж багаа аварч чадна. Гэхдээ 10 номер ”уран зураач”-дад зориулагдсан болохоос ”хар ажилч”-дад зориулагдаагүй. Уг нь Мадридийн багт Раул, Роналду, Какагаас өгсүүлээд цөөнгүй ”уран зураачид” байгаа.
4. Никола Берти (Итали)
1990 оны дэлхийн аваргад Италичууд гарцаа байхгүй гол ”фаворит” байсан.Нутагтаа тоглож байгаа болохоор хүн болгон л тэднийг дор хаяж финал хүрнэ гэж найдаж байв.
Гэтэл шөвгийн дөрөвт Аргентинд торгуулийн цохилтоор дийлдэж нүдэндээ нулимстай тэмцээнийг орхиж байлаа. Магадгүй Роберто Донадони, Жузеппе Жианини, Роберто Бажжо гээд гол тоглогчдодоо итгэл хүлээлгэж хэний ч мэдэхгүй Берти гэж залууд 10 дугаараа өгч хамаг итгэлээ өгөөгүй байсан бол бүх зүйл арай өөр байх байсан ч юм билүү.
Үргэлж санаанд оромгүй алхам хийж байдаг Раймон Доменегийн бас нэг тайлбарлахад хэцүү шийдвэр Евро 2008 тэмцээний өмнө Говуд 10 дугаарыг өгсөн явдал. Мэдээж хэрэг Трезеге, Фрэй нарыг авч явалгүй орхисон нь бас л олныг гайхшралд оруулсан.Үр дүнд нь юу болсон гээч.
3 тоглолт 1 тэнцээ – гутамшиг, бухимдал, ялагдал…
2. Андрэй Воронин (Ливерпуль)
Тоглогчдодоо дугаар хуваарилахдаа Ливерпулийн удирдлагууд бага зэрэг ”нойрмог” байсан бололтой. Хоёр жилийг Анфиелдэд өнгөрүүлэхдээ 30 тоглолтонд 5-хан гоол оруулсан сэлгээний довтлогчид энэ нэр хүндтэй номерийг өгсөн нь үнэхээр ойлгомжгүй явдал. Эсвэл энэ номерийг аваад Воронин улам хичээнэ гэж найдсан юм боловуу.
1. Уйльям Галлас
Ер нь хараад байхад Английн хөлбөмбөгт дээр дурьдсан ”номерийн бичигдээгүй хууль” нэг их үйлчилдэггүй бололтой. Зодог тайлах хүртлээ Деннис Бергамп Арсеналд 10 дугаарыг нэр төртэй авч явж байсан, гэтэл одоо төвийн хамгаалагч Уйльям Галлас энэ дугаарыг зүүж байх юм. Магадгүй хэдэн жилийн дараа хаалгач 10 дугаарыг зүүчихсэн, 1 номертэй довтлогч талбайд гүйж байх юм биш байгаа. Мэдээж хэрэг хамгаалагчынхаа хувьд Галлас муугүй залуу. Гэхдээ түүнд энэ номер үнэхээр ”зохихгүй” байна.
loading...






neg udaa ch gesen 1-t orj uzii daa ene chini…
loading...
Harin tiim Gallas hulbumbugiin Genesiin amjiltad orj magadgui shuu
loading...
nemj helehed moda Mongoloor duusna gej neg ug baidag daa teren shig naad setgelgeegee haya daa naiz mini
loading...
nemj helehed naad setgelgeegee haya daa naiz mini
loading...
Ter Spain, Reald Raul 10 dugaar zuuj bolno geed baihiin Raul chin yu bilee munhiin 7 shuu dee balairaad bhiin. Zarimtai ni sanal niilj bnaa. Zarim ni ch yahav 10 dugaariig neeh uneldeggui baguud l ingeed huvaari l chihdag yum bgaaz dee ho.
loading...
10 номер бол 10 номер шүү
Ж.Коулд их зохдийн шүү
loading...
10 dugaar ch sokker-t uneheer darhlagdsan dugaar shuu dee. ene dugaariig avah tamirchid ni uursduu l sain duraaraa tatgalzah heregtei baih
loading...
Гарчиг марчиг бол таалагдсангүй. тэгээд №1т ГАЛЛАС байна гэнэ үү
loading...
neeree gallas gej 1 t1 har sda 10 dugaar zuuchuul yaana gej bodson yum bol t1 har sda t1 har sda busad ni ch yaahav hamgaalagch bish yum bna ! toviin hamgaalagch nart 5 nomer yostoi goyo zohidog neeree shuu
loading...
Ruud 10 zugeer , sneijder vaart geh nairuulagchid 23deer alatsdag ym shig bn lee
loading...
Slowenia
loading...
Russia Ukraine Ireland Bosnia Bye!!
loading...
k.boulahruz gej bas 1 tuviin hamgaalagch 9 dugaartai toglodog shu de. bodoh l asuudal
loading...
10 bol 10 shuu dee
loading...
ХҮн ямарч дугаартай тоглосон яадаг юм бэ. Заавал багийн амин сүнсэд зориулагдсан гэх юм. Нистелрой шиг сүпер бөмбөгдөгч хүнд яагаад байж болохгүй гэж. Энэ бол зүгээр л нэг дугаар тоглогч яаж тоглох нь л чухал
loading...
RUSSIA yaj bna aa. Shunu noiroo hagaslan baij uzej bhad. Booj uheh nee.
loading...
Ukraine 0-1 Greece (first leg)
Goal: Dimitrios Salpingidis 31 (greece)
Slovenia 1-0 Russia (first leg 1-2)
Goal: Zlatko Dedic 44 (Slovenia)
Bosnia-Herzegovina 0-1 Portugal (first leg 0-1)
Goal: Raul Meireles 56 (Portugal)
France 1-1 Republic of Ireland (first leg 1-0)
Goals: William Gallas 103 (France); Robbie Keane 32 (Republic of Ireland)
uchigduriin togloltuud neg iimerhuu manai hoid hurshiihun yachiwdaa…
loading...
Хаалгач №10 гэхээр сонин санагдаж бна.харин 82 оны ДАШТ Аргентины шигшээ цагаан толгойн үсгийн дарааллаар № -аа хувиарлаад Ардильес №1 -той талбайд гүйгээд л… үүнээс болж ФИФА-гаас№1 зөвхөн хаалгачийн дугаар гсн шийдвэр гаргасан биз дээ. Харин Галласын гоол Францийг ДАШТ орууллаа. Орос,Украйн 2 мултраасай гэж хүссэн “хорон” санаа маань биеллээ,боож үхэх нэгний хойноос маань уншинаа,хэ хэ…Анхдагчийн хувьд Уругвай ч бас яамай даа.
loading...
er ni bol hun gedeg chini amia bodson l amitan shuu de. Tamirchin hun gdg chin uurtuu itgeltei bj bj amjiltand hurdeg ym. Zarim ni uneheer hicheej bgaa zarim ni lag haragdah gej l nomer avj bgaa ni todorhoi shd. End bid nar 1000 yriad yu uurchlugdhiin. Gehdee l sonirholtoi um bn. Gallas 10 dugaartai bolhoor goalddag ch um biluu hen medehev.
loading...
Football 10 Basketball 23 jiriin 1 toglogch umsuud baih dugaar bish
loading...
гоё нийтлэл байна
loading...
Oros zama miro
loading...
http://www.agula.co.cc
football news………….
loading...
tiim shuu uneheer.bi 9 nomeriin omsgol omsddog blaa.tegeed ch zuun jiguurtee toglodog blaa gej.tovd togluulahad ihed durgui bj blee.yagaad yum 9 nomertoi hun tovd danalzaad bh utgagui sanagddag bsniih bh.10 bol 10 shuu.10, gehdee bombogdogch bish,9 umuu 11 magadgui 7 8 n goolddog bag bdag.gehdee 10 bol talbain undsen bureldehuunees durtai n avdag dugaar bishee.ene niitlel taalagdaj bna.harin naad humuustee chi ooroo heleerei (dugaar chin hunddeed bnaa gej)kkk
loading...
Aluuruud bish Aluurchid gevel arai l mongol heleer bichsen yum shig sonsogdoh, zuv boloh baih daa. Anhaarmaar baina shuu !!! Usuhuus sursan undesnii hel….
loading...
HOOE WC 2002 T RAUL 10 DUGAARTAI BSAN SHIG SANAGDHIIN
loading...
Rony bol Braziliin 10 dugaart leaderuudin zalgamjlagch yah argagu mon. tm bzde?
loading...
manai riquelme 10 dugaariig yos turtei avch yavj bsan hun shuu
loading...
neeree unench ymshig
loading...