loading...
Хэмилтон Баттонтой мөр зэрэгцэнэ.
Лхагва гарагт Макларен баг дэлхийн аварга Женсон Баттонтой гурван жилийн гэрээ байгууллаа. Тэрээр Макларенаас жилд зургаан сая фаунд хүртэх аж. Ингээд Макларен баг он дарааллан дэлхийн аварга цол хүртсэн хоёр нисгэгчтэй уралдах нээ. Энэ нь 1968 оноос хойш анх бүрэлдэж байгаа британ дэлхийн аваргуудтай баг боллоо. Баттон олон хоног хэлэлцсэн ч Браунтай тохиролцоонд хүрч чадаагүй мөн Кими Райкконен Формула-1-ээс түр завсарлага авсан нь түүнийг Макларенд ирэх замыг улам нээлттэй болгосон юм. Хэмилтон бас багийн дарга Мартин Уитмарш нар Баттонтой хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа мэдэгдсэн. Зарим шүүмжлэгчдийн үзэж буйгаар Баттон Макларенд ирсэн нь алдаа гэжээ. Макларен бол Баттоны хуучин багаас тэс ондоо соёлтой учраас дасал болход хугацаа хэрэгтэй . Хэмилтон энэ баг дотор өөрийн байр сууриа бэхжүүлэн төвхнөж чадсан. Хэдийгээр Баттон адилхан англи боловч Хэмилтоны хувьд хэн ч байсан өрсөлдөгч нь байх болно. Росс Браун нь Баттоныг Макларентай гэрээ хийхээс өмнө багтаа үлдэхийг зөвлөсөн бөгөөд түүний ирээдүй зөвхөн энэ багт бий гэдгийг ойлгох хэрэгтэй юм гэжээ. Брауны хэлсэн хэр ортойг хүлээх л үлдлээ.
2007 оны дэлхийн аваргын Макларентай хийсэн хэлэлцээр бүтэлгүй болж дараа жил Формула-1-д уралдахгүй байхаар шийджээ.Райкконений хувьд Макларен баг түүний Формула-1-д уралдах цорын ганц сонголт байсан гэж түүний менежер Стив Робертсон хэлжээ. Ирэх жил тэрээр Ред Булл багаас Раллид хүч үзэх бэлтгэлээ хангаж байна. 2011 оноос Формула-1-д эргэн ирвэл Ред Булл багт мөн тэр үед гэрээ нь дуусах Марк Вебберийн оронд ирэх магадлалтай.
Ник Хайдфельд Мерседес ГП-д?
Мерседес баг нэгдүгээр нисгэгчээрээ Нико Росбергийг авах нь тодорхой болсон . Хоёрдугаар нисгэгчээр Баттон эсвэл Райкконенийг сонгох бас түүгээр зогсохгүй Михаэль Шумахерийн нэр хүртэл сонсогдож байсан ч бүгд биш болж таарлаа.Тэгхээр герман нисгэгч Ник Хайдфельд нь Мерседес ГП –д тохирох сонголт болж болох юм.
loading...






Hamilton gesen how, ner turiin hutguuriin shoun dor hairan saihan awias Kimi maani unjih ni dee
loading...
Raikkonen F1-d zaaval bj bh yostoi nisgegch shu dee
yasan sonin songolt hiigee ve ireh jil heniigee harah bolj bnaa etssiin naidwar
Massa l bol uldlee go go Massa
loading...
Hairan Kimi Ug ni ene chin Shumi-giin daraa 2 dandaa ordog bsn turshilagatai aguu nisgegch shuu dee. Haramsmaaar yum. Button Hamilton 2iin hen ni 1r nisgegch boloh gj bgn bol doo ter l sonin bn.
loading...
kimi uraldaxgvi yum bol f1 yamar ch sonirxolgvi shd, ungursun uliral muu bsn n vnen lee gexdee l kimi uraldaxgvi gexeer ontsgvi yumaa, anx kimig xaraad l f1 vzdeg bolson yumsan, azgvi n dendsenees bish 2 . 3 ch udaa delxiin awraga bolox bsn yum, xurdan butsaad f1 dee ireesee
loading...
hamilton amisgaa mclarend ochixd n durgvi bsn, ternees l bolson bxdaa nowsh gj
loading...
Hamilton buruugvi e, Medeej Hamilton l 1dvger nisgegch bolno. Tereer niit 4 jil McLaren bhdaa odoo 3dah partneree soliloo gej. Kimi chin ooroo l top bagt baina geed teged tsalin mongon deeree tohirohgviges bolood iregvima. Button bol mongonos bolj Mclaren-d iregvi gedgee ch gesen nuuhgvi bga. Kimi bolhor joohon mongo harsim shig bgan. Ingeed Mclaren maani 2 British joloochtoi boljogo bogod ene tvvhendeh 2doh tohioldol geh shig bolson
loading...