Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Хоукс одоогоор Дорнодын шилдэг баг

GD Star Rating
loading...

nba_g_smith11_288vНБА-д өнөөдөр 12 тоглолт боллоо. Атланта Хоукс талбай дээрээ Майами Хитийг хүлээн аван тоглож, 105:90-ээр хожив. Филипс Аренад өнөөдөр 18 729 үзэгч цуглаж, энэ улирал эхэлснээс хойш анх удаа бүх тасалбар нь зарагдсан аж. Жо Жонсон оноо авч, Жош Смит бүгдийг хийж, Хоукс энэ улиралд үнэхээр өнгөлөг байна. Жо Жонсон 2 дахь тоглолтондоо дараалан 30+ оноо авч байгаа бол Жош Смит өнөөдөр 16 оноо, 14 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалт, 2 таслалт, 2 блок шот хийв. Тэд 6 дараалан хожсоноор Финикс Сансын хамтаар лигийг хожлын хувиар тэргүүлж эхэллээ.

Хитээс өнөөдөр Удонис Хаслем тоглоогүй бөгөөд тэрээр тоглох хүсэлтэй байсан ч дасгалжуулагч нь тоглуулаагүй. Учир нь Хаслем өмнөх тоглолтонд гэмтэл авсан тул түүнийг гэмтлээ хүндрүүлэх вий гэхээс Споелстра болгоомжилсон гэнэ.

“Атланта” – “Майами” – 105:90 (26:23, 34:20, 19:29, 26:18)

А: Жонсон – 30. Смит – 16 + 14 самбар. Хорфорд – 16 + 12 самбар.

М: Бизли – 21 + 9 самбар. Уэйд – 15. О`Нил – 12.

Никс нэг юм 2 дахь хожлоо авлаа. Пейсерсийг талбай дээр нь хожиход Эл Харрингтон болон Ларри Хьюз нар багаа тэргүүлэн тогложээ. Никс 6 дараалан хожигдоод байснаа, Пейсерс 5 дараалан хожоод байснаа тус тус тасалдуулав.

Никсийн төвийн тоглогч Эдди Курри улирлын анхны тоглолтондоо оролцож, 12 минут тоглохдоо 10 оноо авчээ. Никс Айверсонтой нэр холбогдоод байгаа. Лав л Харрингтон болон Курри нар Айверсоныг ирэхэд баяртай байх болно, тэр Никст сайн үр дүн авчирна гэж бодож байгаа аж.

“Индиана” – “Нью-Йорк” – 103:110 (26:25, 43:29, 17:22, 17:34)

И: Грейнжер – 33. Джонс – 25. Хибберт – 14 + 12 самбар. Хэнсбро – 14.

Н: Харрингтон – 26. Хьюз – 22. Чандлер – 18.

Рашард Льюист кареерийнхаа анхны трипл-даблыг хийхэд ганц оновчтой дамжуулат дутжээ. Тэрээр Оклахомагийн эсрэг 17 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлж, Мэжик талбай дээрээ хожлоо. Хэрэв Льюис 4-р үед тоглосон бол трипл-дабл хийх байсан биз. Жамеер Нельсонийг “Цагаан шоколад” буюу Ж. Уилльямс орлон гараанд гарсан байна.

“Орландо” – “Оклахома-Сити” – 108:94 (28:17, 33:26, 27:15, 20:36)

О: Картер – 18. Льюис – 17 + 10 самбар. Пьетрус – 14.

О-С: Харден – 24. Дюрант – 12. Уивер – 11. Грин – 11.

Элтон Брэнд улирал эхэлснээс хойш бараг анх удаа сайн тоглох шив. Тэрээр өнөөдөр Шарлоттын эсрэг 19 оноо, 11 самбараас авалт, 6 блок шот хийжээ. Мөн Игоудала 25, Уилльямс 19 оноо авчээ. Хожлын оноог 3.1 секунд дутуу байхад Луи Уилльямс авч, 86:84-өөр Филли хожив. Шарлотт ийн айлын талбайд улирал эхэлснээс хойш нэг ч хожоогүй хэвээрээ үлджээ.

Шарлоттын дасгалжуулагч Ларри Браун Айверсоны тухай: “Түүнийг өөр багт орж тоглоно гэж найдаж байгаа. Айверсон кареераа ийм маягаар ингээд төгсгөхийг би хармааргүй байна” гэсэн байна. Айверсон, Браун нар хамтдаа 2001 онд бүсийнхээ аварга болж байв.

“Филадельфи” – “Шарлотт” – 86:84 (29:22, 23:21, 17:22, 17:19)

Ф: Игоудала – 25. Уильямс – 19. Брэнд – 19 + 11 самбар.

Ш: Жэксон – 26. Уоллес – 11 + 12 самбар. Фелтон – 9. Мюррей – 9.

58952985Кливленд 17 оноогоор тэргүүлж байсан ч давамгайллаа хадгалж чадалгүй, өстэй багуудынхаа нэг болох Визардст хожигдлоо. Визардс 6 дараалан хожигдоод байсан ч өнөөдөр бүсийнхээ шилдгүүдийн нэгийг хожив. Тэдний хожилд эргэн ирсэн Энтуан Жэймисон голлох үүргийг гүйцэтгэж, улирлын анхны тоглолтондоо 31 оноо, 10 самбараас авалт хийв.

ЛеБрон Жеймс хэдийгээр 34 оноо авсан ч энэ тоглолт лав тун ч онцгүй болж өнгөрсөн биз. Визардс, Д. Стивенсон гээд томоохон ривалдаа хожигдлоо. Шак болон Варежао нар гэмтлийн улмаас тоглоогүй.

Визардсын од Аренас “Twitter”-д элсчээ. Гэхдээ тэрээр 1 сая дагуултай болтлоо ямар ч пост хийхгүй гэнэ.

“Вашингтон” – “Кливленд” – 108:91 (22:32, 22:19, 31:21, 33:19)

В: Жэмисон – 31 + 10 самбар. Батлер – 19. Аринас – 18.

К: Жеймс – 34. Жэксон – 10. Илгаускас – 10. Мун – 10.

Нью-Жерси Нетсийн хожигдол 12-т хүрлээ. Тэд өнөөдөр Милоукигийн талбайд зочлон, 12 дахь дараалсан хожигдлоо хүлээсэн нь энэ. Баксын хувьд сүүлийн 6 тоглолтынхоо 5 дахь хожлоо авлаа. Богут болон Дельфино нар 21 оноогоор багаа тэргүүлсэн байна.

Нетс дараагийн тоглолтоо Никстэй хийх бөгөөд энэ тоглолтонд хожиж чадахгүй бол хожилгүй цуврал нь улам нэмэгдэх байх. Учир нь Никсийн дараа Денвер, Портлэнд гээд Өрнөдийн шилдэг багуудтай тоглоно.

“Милуоки” – “Нью-Жерси” 99:85 (20:19, 21:29, 28:12, 30:25)

М: Богут – 21 + 11 самбар. Дельфино – 21. Дженингс – 19.

Н: Даглас-Робертс – 31 + 10 самбар. Уильямс – 20 + 10 самбар. Лопес – 11.

Ражон Рондо 18 оноо, 12 оновчтой дамжуулалт, 7 самбараас авалт хийж багаа тэргүүлэн Бостон талбай дээрээ Голден Стэйтийг хожлоо. Рондо мөн улирлын анхны 3 онооны оновчтой шидэлтээ хийв.

Пол Пирс зүүн өвдөгний зовиураас болж бэлтгэлээ өнжсөн ч тоглолт өнжсөнгүй, 12 шидэлтийнхээ 7-г нь оновчтой болгож 19 оноо авав. Пирс Аязая Томасыг гүйцэн, бүх үеийн онооны листэнд 48-т орж иржээ. Тэрээр одоо 18822 оноотой болж, Чет Уолкерийн ард 9 онооны дутуу бичигдэж байна.

НБА-ын шилдэг торгуулийн шидэлт гүйцэтгэгчдийн нэг Рэй Аллен тоглолтын өмнө багийн дүү Рондод торгуулийн шидэлтээ сайжруулахад туслах санал тавьсан гэжээ.  Рондо холбон тоглогч гэхэд маш муу буюу 63 хувьтай шиддэг бөгөөд улирал эхэлснээс хойш өнөөдрийн тоглолтын өмнөх байдлаар 25 хувьтай шидэж байж.

“Бостон” – “Голден Стэйт” – 109:95 (27:23, 22:25, 31:19, 29:28)

Б: Пирс – 19. Рондо – 18 + 12 передач. Аллен – 15. Перкинс – 15.

Г: Маггети – 23 + 8 самбар. Эллис – 18. Кёрри – 13.

Луис Скола 20 оноо, мөн улирлын өөрийн дээд амжилт 16 самбараас авалтаар багаа тэргүүлж, Рокитс Миннесотад 11 дэх дараалсан хожигдлыг нь өгөв. Миннесотагаас Эл Жефферсон багтайгээ нэгдэн муугүй тоглосон ч баг нь хожиж дөнгөсөнгүй. Жефферсоний эмээ нь нас барсан тул 2 тоглолт өнжөөд байсан юм.

“Миннесота” – “Хьюстон” – 84:97 (21:23, 21:25, 25:20, 17:29)

М: Жефферсон – 20 + 10 самбар. Сешнс – 16. Печеров – 12.

Х: Скола – 20 + 16 самбар. Ариза – 18. Брукс – 13.


Мемфис 2 дахь дараалсан хожлоо авлаа. Руди Гэй, Зак Рэндольф нар 21 оноогоор багаа тэргүүлж. Газоль өмнөх тоглолтонд бүх довтолгоогоо оновчтой болгоод байсан бөгөөд энэ тоглолтонд ч үргэлжлүүлж, 3-р үед  алдах хүртлээ нийт 15 дараалсан довтолгоогоо оновчтой болгосон байна. Энэ нь тус багийн дээд амжилт болжээ.

“Мемфис” – “Клипперс” – 106:91 (27:23, 28:22, 27:19, 24:27)

М: Гей – 21. Джей. Майо – 16. Газоль – 16 + 8 самбар.

К: Дэвис – 23. Каман – 17. Смит – 12. Дэвис – 12.

Юта талбай дээрээ Торонтог хожиход шинэ тоглогч Эрик Мэйнор 4-р үед 11 оноо авч, чухал үүрэг гүйцэтгэв. Юта Торонтог нийтдээ 9 дэхээ дараалан хожлоо. Ютагаас ердөө 9 тоглогч л идэвхтэй байсан бөгөөд олон тоглогч гэмтэлтэй байгаа аж.

Торонтогийн хувьд 3 дахиа дараалан хожигдлоо.

“Юта” – “Торонто” – 104:91 (33:17, 28:35, 17:23, 26:16)

Ю: Бузер – 22 + 18 самбар. Уильямс – 20 + 9 дамжуулалт. Кириленко – 20.

Т: Бош – 32 + 17 самбар. Белинелли – 19. Кальдерон – 13.

1258610452Далласын 3 гарааны тоглогч нь гэмтэлтэй ч Дирк Новицки гайхалтай тоглож байгаа тул хожсоор байна. Өнөөдөр тэд талбай дээрээ Сан Антионотой тоглож, нэмэлт цагт хожив. Дирк нэмэлт цагийн 5-хан минутанд 11 оноо, 4-р үед 12 оноо тус тус авчээ.

Спэрсийн хувьд улирал эхэлснээс хойш айлын талбайд нэг ч хожсонгүй. Данкан үндсэн цаг дуусахаас 2 секундын өмнө тоог тэнцүүлж, зөрөөд Терригийн довтолгоон блок тавин багаа аварсан ч нэмэлт цагт бүх довтолгоогоо оновчгүй болгосон бөгөөд хожигдолд өөрийгөө буруутай гэж хэлсэн гэнэ.

Спэрсийн Тони Паркер тоглоогүй, дээр нь Ману Жинобилигоо 1-р үед алдсан байна.

“Даллас” – “Сан-Антонио” – 99:94 ОТ (19:21, 18:14, 26:24, 21:25, 15:10)

Д: Новицки – 41 + 12 самбар. Гуден – 17 + 11 самбар. Терри – 13.

С: Данкан – 22 + 14 самбар. Хилл – 15. Джефферсон – 13 + 11 самбар.

Портлэнд 2-р хагаст дээд тал нь 20 онооны давуу байсан ч Пистонс оноог барьсаар 1.05 дутуу үед 78:77 болгожээ. Гэхдээ хараахан хожилд хүрсэнгүй. Пистонс өчигдөр Лейкерст мөн олон оноогоор хожигдож байгаад сүрхий барьсан ч хожигдсон. Портлэнд 9-4 болж байна. Энэ нь 1999-2000 оноос хойшхи эхний 13 тоглолтын дараах хамгийн сайн эхлэл болов, Блэзерсийн 10 жилийн өмнө Пиппен, Рашид, Сабонисийн үед 11-2 эхлэл хийж байжээ.

“Портленд” – “Детройт” – 87:81 (21:17, 27:21, 22:12, 17:31)

П: Рой – 20. Олдридж – 20. Блэйк – 17.

Д: Стаки – 21. Виллануэва – 20. Гордон – 11.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. MB says:

    1t

    GD Star Rating
    loading...
  2. . says:

    zass surteishdee 1t ch geh shig

    GD Star Rating
    loading...
  3. suganii us says:

    t1

    GD Star Rating
    loading...
  4. bulgaa says:

    arizad houstonii ulaan omsgol ih goe zohih yumaa

    GD Star Rating
    loading...
  5. skyizthalimit says:

    Orlando onoodrix shig l baival tsaashdaa xojxod mash xetsu baguudin toond uldene dee.. Onoodor bol bux yum ok bla, yalanguya defense yag onoodrix shig bgad bval bas ovoo yavna da. Shard-ig xoorxi SVG 4r ued gargachku de, hehe… Howard the best center of NBA shig xaraaxan l togloku bna da, txdee mair bolnoo.. Margaashin Boston-toi toglox toglolt mash sonirxol tataj bna, tuunes l 2 bagiin eronxii dur zurag todorxoi xemjeeger xaragdana da! VC & MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...
  6. munhuulei[r9]I3 says:

    ee ene iverson maani yahgee l bnda sda gej!

    GD Star Rating
    loading...
  7. NBA says:

    Ene jil orlando cavsiig barval nba utgagui bolnoo. togloltuud zogsono zayu ho

    GD Star Rating
    loading...
  8. T.I says:

    San antonio oiriin jiluuded yamr azgui bnaa. Manu, Tony , Tim geel eljlel aldad bhin..! Hawks uneherin ene jiliin hamgiin sain togolj baigaa bag. PHX ch gsn… Miami onoodor tiim ch sain toglosongui hojigdson stgel jhn tiim l bna… Washingtonii 3val niilchul bujignuulna gej bodood bsiima batlagdlaa shu! Antawn Jamison gaihaltai togloson !!!

    GD Star Rating
    loading...
  9. Zuka says:

    Manai San-Antonia neeree oird yagaad bnaa 3 chuhal toglogch n bainga eeljleel berteed bhiin uul n bol yamar bag bilee sondgoi jil bolgon turuuldeg Cavs ntr-g avargiin togloltond 4-0 ddog bsnda odoo tgsn ……

    GD Star Rating
    loading...
  10. kkk says:

    V.Carter maani awarga awah tsag ni bolson

    GD Star Rating
    loading...
  11. 21 says:

    “Twitter” gej yu yum bee manaihaan tailbarlaad ogoocheeee.
    SAS neeree suuliin heden jiliinhee hamgiin muu bgaa jil ni bolj bgaa bhaa.
    yavaan dund saijrah blgui dee tee????

    GD Star Rating
    loading...
  12. LJ23 says:

    cavs 4:0 duuldag jildee bagiin bureldehuun hoorhii ym bsan l daa gants lebron zutgeel finald huregsen shd

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: