loading...
Москва хотноо шатрын дэлхийн аваргын 21-р шатны тэмцээн энэ сарын 4-нөөс 18-ны хооронд боллоо.
Тэмцээнд Энэтхэгийн их мастер, ДА Вишванатан Ананд, Арменийн Левон Аронян, Норвегийн Магнус Карлсен, Оросын Владимир Крамник, Венгрийн Петер Леко, Изралийн Борис Гельфанд, Украний Василий Иванчук, Оросын Александр Морозевич, Петр Свидлер, Украний Руслан Пономарев зэрэг шилдэг шатарчид оролцож оюун ухаанаа уралдууллаа.
Харин блиц тоглолт 16, 17, 18 гэсэн гурван өдөр явагдсан. Энэ тэмцээнд шатрын 22 их мастер оролцлоо. Тоглолтонд шатрын нээлттэй тэмцээний 6 аваргууд Карпов, Костенюк, Домингес, Грищук, Яковенко, Полгар нар урилгаар оролцсон бол “Оросын нисэхийн” нээлттэй тэмцээнд жил жилийн аваргууд Карякин, Гашимов, Мамедьяров, Бареев, Ткачев, Найдич нар оролцсон байна.
Блиц тэмцээнд Норвегийн их мастер Магнус Карлсен 42 оноо авахаас 31 оноо авч түрүүлэн дэлхийн шинэ аварга болсон бол 2-р байранд 28 оноогоор Виши Ананд, 3-р байранд 25 оноогоор Сергей Карякин орсон байна.
loading...



