loading...
Их Дуулгын 8 удаагийн аварга, олимпийн алтан медальт Америкийн теннисчин Андре Агасси өөрийнхөө амьдралын тухай ”Open” хэмээх ном гаргасан нь дэлхий даяар шуугиан тариад байгаа.
39 настай алдарт теннисчин энэ номондоо сэргээш хэрэглэж байсан, зориудаар бууж өгсөн, хахууль авсан гээд өөрийн бүх булхайгаа дэлгэж нэр хүндээ чамгүй унагаагаад байгаа.
Тэгвэл мэргэжлийн теннисний холбоо буюу ATP-гээс түүний өнгөрсөн бүх булхайг дахиж мөрдөж, авсан цом шагналуудыг нь хураах боломжгүй гэж үзлээ. Гэхдээ Агассигийн ном ОУ-н допингийн эсрэг холбоог теннисний ертөнц рүү анхааралаа хандуулахад хүргэсэн.
Одоо дэлхийн шилдэг теннисчид өмнө нь өгч байсан сэргээшийн шинжилгээнээсээ хэд дахин нарийн шалгаруулалтанд орох болж байна. Мөн энэ явдлаас болж ATP ч томоохон шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Агасси анх 1992 оны Уймблдонд түрүүлж дэлхий нийтэд танил болж байсан юм. Үүний дараа тэр бараг жил болгон Их Дуулгын цувралын түрүү хүртэж, 1996 оны Аталантагийн олимпоор дэлхийн номер нэг гэдгээ баталж чадсан юм.
loading...




ugaasaa yaaj huraah ve dee. tegvel dagaad byyn asyydal bosno. holboond uurt ni ch gai uuseh bh
loading...
zov sh, iim l zorigtoi baih heregtei sh. te
loading...