loading...
Өнгөрсөн улирлын плей-оффт Бостон Орландод хожигдсон. Тухайн үед Гарнетт гэмтэлтэй тул тоглоогүй байсан. Селтикс мөн Рашид Уоллесоор хүч нэмээд байгаа. Гэвч эдгээр багуудын тоглолт өнөөдөр болоход мөн л Орландо хожлоо. Селтикс орон нутгийн цагаар Баасан гаригт 3 дараалан хожигдоод байна.
Орландогийн шинэ цэрэг Винс Картер багаа оноогоор тэргүүлсэн ч онооноосоо олон буюу 29 удаа довтолжээ. Картер сүүлийн 3 жил орчимд хамгийн олон удаа довтолсон нь энэ. Картер бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд Рик Бэрриг гүйцэн 53-т орж иржээ.
“Бостон” – “Орландо” – 78:83 (13:29, 27:14, 19:23, 19:17)
Б: Пирс – 21. Аллен – 15. Гарнетт – 13 + 11 самбар.
О: Картер – 26. Льюис – 16 + 10 самбар. Пьетрус – 14.
Коби саяхан кареертаа 100 дахь удаагаа 40+ оноог авч, одоо тоглож байгаа тоглогчдоо тэргүүлж байгаа төдийгүй бүх түүхийн 3-т бичигддэг. Харин ЛеБрон Жеймс 25-аас доош насандаа 34 удаа 40+ оноог авсан амжилтаар одоо тоглож байгаа тоглогчдоо тэргүүлж, бүх түүхийн 6-д бичигдэж байна. 12 сарын 30-нд ЛеБрон 25 нас хүрэх бөгөөд үүнээс өмнө дахиад 2 удаа 40+ оноо авбал Рик Бэрригийн өмнө, 5 удаа 40+ оноо авбал Карим Абдулл Жаббарын өмнө гарах аж.
|
25-оос доош насандаа хамгийн олон 40+ оноо авсан тоглогч нар |
|
| Уилт Чамберлин | 67 |
| Майкл Жордан | 52 |
| Боб МкАду | 47 |
| Карим Абдул-Жаббар | 38 |
| Рик Бэрри | 35 |
| ЛеБрон Жеймс | 34 |
Пейсерийн эсрэг ЛеБрон 40 оноо авснаар Кавальерс өрсөлдөгчөө талбайд нь хожлоо. Шак 4 дэх тоглолтондоо дараалан тоглосонгүй. Харин Пейсерсийн Трой Мэрфи 6 тоглолт өнжсөний эцэст тогложээ.
“Индиана” – “Кливленд” – 95:105 (38:38, 23:28, 21:11, 13:28)
И: Грейнжер – 19 + 9 самбар. Жонс – 17. Раш – 16.
К: Л. Жеймс – 40 + 9 самбар. М. Уильямс – 18. Жей.Хиксон – 15.
Мемфис Филлиг талбайд нь хожиж, улирлын 4 дэх ялалтаа авчээ. Харин Филли 7 дахь хожигдлоо хүлээв. Руди Гэй 33 оноо авсны дотор 19 секунд дутуу байхад тун чухал шидэлтээ оновчтой болгосон байна. Мемфисийн хувьд улирал эхэлснээс хойш айлын талбайд анхны хожлоо авсан нь энэ. Мөн 3 дараалан хожлоо. 2005 оны 11 сараас хойш анх удаа 3 дараалан хожиж байгаа аж.
Вачова центрт цөөнгүй үзэгч Аллен Айверсоны жерсиг өмссөн байлаа. Тэд тоглолтын тасалбарыг өмнө нь захиалсан хүмүүс байсан байх.
“Филадельфи” – “Мемфис” - 97:102 (22:28, 28:21, 21:29, 26:24)
Ф: Л. Уильямс – 31. Брэнд – 22. Игудала – 15 + 9 дамжуулалт.
М: Гей – 33. Рэндольф – 21 + 11 самбар. Газоль – 19 + 9 самбар.
Торонто 3 дараалсан хожигдлоо зогсоосон бол Хит 3 дахиа дараалан хожигдов. Хит улирлыг 6-1 амжилтаар эхэлсэн ч сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигджээ.
“Биднийг 6-1 байхад надаас асуусан бол би бид сайжирсаар байгаа гэж хэлэх байсан. Одоо бид 7-5 болж байна, бид мөн л сайжирсаар байгаа” гэж Уэйд хэлсэн байна. “Тэд Финикс, Орландо шиг үнэхээр сайн довтолгоотой тул хамгаалахад үнэхээр хэцүү” гэж Уэйд Торонтогийн талаар мөн хэлж.
“Торонто” – “Майами” – 120:113 (26:24, 43:25, 20:34, 31:30)
Т: Бош – 29 + 12 самбар. Барньяни – 24 + 10 самбар. Туркоглу – 19 + 8 амжуулалт.
М: Уэйд – 30 + 8 дамжуулалт. Чалмерс – 30. Бизли – 21 + 12 самбар.
Жош Смит эрт олон алдаа гаргасны улмаас 4-р үед ихэнх хугацаанд нөөцөнд сууж байсан ч төгсгөл хэрд гарч ирээд тоглолтын шийдвэрлэх оноог авчээ. Рокитс сүүлд 11-1 гэсэн ран хийж, тоог 103:103 болгоод байхад Хоукс сүүлийн довтолгоог хийсэн бөгөөд Майк Биббигийн шидэлт оновчгүй болоход Жош нэмснээр Хоукс улирлын шилдэг амжилтаа хадгалав. Тэд 11 хожиж, 2 хожигдоод байна. Мөн талбайдаа хийсэн 7 тоглолтондоо бүгдэд нь хожиж, 1997 оноос хойшхи өөрийн талбай дээрх хамгийн сайн эхлэлээ хийв.
“Атланта” – “Хьюстон” – 105:103 (28:26, 27:25, 22:21, 28:31)
А: Уильямс – 29 + 9 самбар. Кроуфорд – 21. Жонсон – 19.
Х: Лэндри – 18 + 8 самбар. Скола – 17 + 10 самбар. Ариза – 16 + 8 самбар.
Харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй Оклахома Сити энэ улирал эхэлснээс хойш тун сайн тоглож байна. Өнөөдөр тэд талбай дээрээ Вашингтоныг хожлоо. Кевин Дюрант 35, Рассель Вестбрук 26 оноогоо багаа тэргүүлцгээжээ.
Өнгөрсөн улирлыг Оклахома Пи.Жей.Карлесимогийн удирдлага дор 2-17 эхлэл хийж, Карлесимо халагдаж, Скотт Брукс түүнийг оронд дасгалжуулагч болж байв. Скотт Бруксийн удирдлага дор тэд 27-36 амжилт үзүүлээд байна.
“Өнгөрсөн жил бид ямар төрлийн баг гэдгээ мэддэггүй байсан. Энэ улиралд бол бид хамгаалалтандаа гол анхаарал тавьдаг болсон, үдэш бүр шаргуу тэмцэж байна ” гэж Дюрант хэлжээ.
“Оклахома-Сити” – “Вашингтон” – 127:108 (32:29, 30:26, 33:31, 32:22)
О: Дюрант – 35. Уэстбрук – 26. Харден – 25.
В: Батлер – 24. Аринас – 23 + 8 дамжуулалт. Жэймисон – 22 + 12 самбар.
4-р үед Жейсон Терри сайн тоглосон нь Далласт завшаан болж талбай дээрээ Сакраментог 104:102-оор хожсоноор бүсийнхээ тэргүүн байранд бичигдэх болов. Даллас Сакраментог талбай дээрээ 12 дахиа дараалан хожлоо.
“Даллас” – “Сакраменто” – 104:102 (22:24, 25:18, 21:23, 36:37)
Д: Терри – 20. Новицки – 20. Хамфрис – 15. Кидд – 15.
С: Эванс – 29. Удрих – 20. Томпсон – 18 + 8 самбар.
“Шинэ тоглогчийн эхний 10 тоглолт үүнээс илүү сайн байхыг олоход хэцүү л байх” гэж Баксийн дасгалжуулагч С. Скайлс хэлжээ. Үнэхээр ч Брэндон Женнингс Баксийг эхний 10 тоглолтын дараа 7 хожилтой болголоо. Харин Майкл Жорданы Шарлотт 7 дахиа дараалан хожигдов. Бакс 2001 оноос хойшхи хамгийн сайн эхлэлээ хийжээ. Майкл Редд, Эндрью Богут гээд гол тоглогчид нь гэмтэлтэй үед Женнингс л ачааны хүндийг үүрч байна. Дээр нь нэмээд Скотт Скайлс сайн дасгалжуулагч юм.
“Айверсон бол оноо авах чиглэлийн хамгаалагч. Женнингс бол хосолмол хамгаалагч. Гэхдээ тэд адилхан энэ тоглоомонод хайртай. Тэд 2-уул гал цогтой. Хэрэв Женнингс үргэлжлүүлэн үүн шигээ тоглож чадвал Айверсоны үзүүлсэн кареерийг давтаж болох юм” гэж өмнө нь Айверсоныг дасгалжуулж байсан Ларри Браун хэлжээ.
“Милуоки” – “Шарлотт” – 95:88 (30:25, 23:16, 23:19, 19:28)
М: Женнингс – 29. Уоррик – 16. Ильясова – 13.
Ш: Жэксон – 22. Уоллес – 22 + 10 самбар. Мюррей – 17.
Монта Эллис тийм ч сайн хамгаалдаггүй гэдэг. Гэхдээ Брэндон Рой лав үүнтэй санал нийлэхгүй биз. Эллис өнөөдөр 34 оноо авсны дээр 6 удаа бөмбөг таслалт хийж, мөн Брэндон Ройг маш сайн хамгаалснаар Голден Стэйт талбай дээрээ Портлэндийг хожлоо. Ер нь Голден Стэйт талбай дээрээ Портлэндийг гаргаадаггүй болоод байгаа юм байна. 9 дараалан хожиж.
Гэмтэл бэртэлд баригдсан Голден Стэйт хөгжлийн лигээс Крис Хантерийг авсан бөгөөд НБА-ын дүрмээр тоглолтонд доод тал нь 8 тоглогч байх ёстой гэсэн дүрэм байдаг учраас Хантерийг элсүүлжээ.
“Голден Стэйт” – “Портленд” – 108:94 (29:37, 27:15, 27:23, 25:19)
Г: Эллис – 34 + 8 дамжуулалт. Морроу – 23. Мэггетти – 13.
П: Фернандес – 19. Рой – 17. Оден – 16.
Клипперсийн нөөц тоглогч Р. Батлер 27 оноо авч багаа тэргүүлэн, Клипперс талбай дээрээ Денверийг хожив. Денвер сүүлийн 5 зочлон тоглолтынхоо 4-т нь хожигдлоо.
“Клипперс” – “Денвер” – 106:99 (21:26, 35:20, 32:27, 18:26)
К: Р. Батлер – 27. Торнтон – 18. Каман – 13.
Д: К. Энтони – 37. Нене – 18 + 12 самбар. Мартин – 14.
loading...




LEBRON sain sain amjiltuud evdej l bai. AMJILT GO CAVS
loading...
Угаасаа ойлгомжтой. ЛеБронд МЖ ахын амжилттай зэрэгцэж очих боломж байгаа гэж бодож байна. Харин коби мэтийн тоглогчдийг хол хаяна. коби одоо 31тэй ЛеБрон дөнгөж 24тэй. Ирээдүйд 31тэй ЛеБроны статистик үзүүлэлт нь кобигийн үзүүлэлт, амжилтыг хол хаясан байх болно. Энэ янзаараа байвал ЛеБрон бараг л 28-29 дөө кобигийн кареер статистикын амжилтуудыг эвдчих боловуу. Харин МЖ ахын амжилтад хүрэх эсэх нь ЛеБрон дор хаяж 35,36 хүртлээ тоглож байж шийдэгдэнэ.
loading...
LEBRON UGASA KOBEGIIN AMJILTTUUDIIG EVDEED L BGA SHDEE
loading...
http://www.nba.com/statistics/encyc/Player.jsp ene bol dundaj onoo avaltuud buh uliraliin eniig haraad uzdee neg
loading...
NENE gdg ni hehe shig haragdjiishd hhaa
loading...
ХҮмүүс яагаад зөвхөн өөрийнхөө дэмждэг тоглогчоо зөвхөн аймар гээд бусад хүмүүсийг доош нь хийж, хүлээн зөвшөөрдөггүй юм бэ. Коби мэтийн тоглогч гэж хэлэх коби ингэж хэлүүлэх хүн биш шүү. би энэ хоёр тоглогчид хоёуланд нь хайртай. хоёулааа гайхалтай тоглогчид статистик үзүүлэлт бол яахав хамгийн гол нь бид тэд нарын ид үеийн гайхалтай тоглолтуудыг харж байгаа хамгийн чухал, статистик бол чухал биш, леброн олон л рекорд тогтоох л байх. гэхдээ би дээрхи хүмүүсээс Мкадуу ч гэнэ үү, рик берри ч гэнэ үү сайн мэдэхгүй л юм байна. Аягүй бол Кобийг та нар ид байхад нь аан коби аймар гэж байснаа Леброн гараад ирэнгүүт Леброн аймар энэ коби мэтийн гээд л ярьж байгаадаа,,,
loading...
Дахид нэмээд хэлчихэд Леброн гайхалтай тоглогч. гэхдээ гайхалтай тоглогчийг кобитой харьцуулна гэдэг нь коби ч бас гайхалтай тоглогч гэдгийг баталж байна. гайхалтай тоглогчийг хэзээ ч гайхалтай бус хүнтэй харьцуулахгүй. Женингес гайхалтай гэж байна. бас л гайхалтай тоглогч айверсонтой харьцуулж байна аа гэж. за за бүгдээрээ хэрүүл хийхгүйгээр сайхан тухлаад спортоо үзэцгээе
loading...
stats mash chuhal zuil shuu nba.d. ter hunii neg ysndoo chadvariig harj bolno shdee niit togloltiin statsaar
loading...
crusader bandi haashaa yum chi odoo NBA-n expert yumuu hoshnogoniihoo baasiig arilgaj chadkv hewtjiij nusan taglaa chini. olon yum shali shali geed blgv haraal idsen hoshnogoo awaad sansarlugaa nis za ahiin dvv…
loading...
nba shuud uzdeg livestream site medeh hun bn uu
loading...
Orlando goyoo goy! Gehdee VC suulin 2 togloltondoo denduu ix shidej exelj bna, 29 uda shideed 10t n l oruulsan gej tm bj bolku.. Odo yamar Raptors, Nets geh met oorinhoo leader n bx bagt toglojogo bish! Orlando bol ter 2 bagiig bodul mash olon chadvarlag toglogchtoi uchraas Carter heterhii ih shided bsnii hereggu bhaa gej bodjiin. Zuger playmaker xged, Howard-d bombog sain olgood, ooroo neg ih shidelgu dundaj toglod bval Magic dajgu yavna shu! Vince inged tsaashdaa ene maygaara dovtolgoonii % muutai ih shideed, buh yumig oor dre avkad yavad bval gol mochid bagaa alah ersdeltei tulgarj magadgu gej bi sanaa zovjiin. Zugeer l bagiin 2 dahi huch baih heregtei, odoo ugasa nas ch yavjiin. Zaluu oddoo erh medliig iluu oglood ooroo sxan dundaj 20 onoogoo ih shidelguger aytaihan avad yavad bval tgeel boloh n ter!
loading...
VC & MAGIC ALL DAY!
loading...
nemeed helehed Boston-ii bureldehuun bugd bsan, Orlando harin Jameer bolon Brandon-guger toglood hojloo. Brandon Bass beltgeliin huvtsastaigaa suuh n suuj bsan bolovch SVG togloltond gargagu, hongon ovchilson surag garsan (haniad g.m.). Ene 2 gol huchin zuil bhgu Boston-g buren bureldehuuneer n hojson gdg bol mash tom avuushtai zuil shu! MAGIC ALL DAY!
loading...
SHAANA BIZ
loading...