loading...
Оросын тулааны урлагуудын холбооноос “Битва Чемпионов 4” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн ирэх сарын 5-нд болно.
Энэ удаагийн тэмцээн нь “Оросын шигшээгийн эсрэг Дэлхийн шигшээ” гэсэн нэртэйгээр явагдах бөгөөд тэмцээнд Оросын тулааны урлагийн шилдэг мастеруудаас гадна Польш, Хятад, Казахстан, Бразил, Монгол, Япон, Тайланд зэрэг 14 орны шилдэг тулаанчид оролцохоор болсон байна. Энэхүү тэмцээн нь кикбокс, кендо, шотокан каратэ, киокушинкай каратэ, кобудо, тай бокс, санда бокс, сумо, байлдааны самбо, армийн гардан тулаан, жиу-жицу, Капоэйра гэсэн утлааны урлагийн төрлүүдээр явагдах бөгөөд төрөл тус бүр дээр Оросын хамгийн шилдэг тамирчин, Дэлхийн шилдэг нэг тамирчинтай тулалдаж өрсөлдөх юм.
Дэлхийн болон Европ, Азийн 19 аварга тус тэмцээнд оролцож байгаагаараа ихээхэн онцлогтой. Манай улсаас дэлхийн шигшээд Байлдааны самбогийн дэлхийн хошой аварга Дамланпүрэв багтсан бөгөөд Армийн гардан тулааны төрөлд Оросын 5 удаагийн аварга Артем Мелкоступовтай тулалдахаар болсон байна.
loading...




za damlanpurev ch evgui gartai uzeh ni dee za amjilt
loading...
orsiin undesnii sport bolhoor hetsuu l baih baihdaa. gehdee zugeerei uzuuleed og. mongol hun iluu iluu bas dahin iluu
loading...
Ene goe ium boloh bhaa
loading...