loading...
Английн нийслэл Лондон хотод 2009 оны ATP-гийн дэлхийн турын финал эхэллээ. Тухайн онд хамгийн өндөр амжилт үзүүлсэн шилдэг эрэгтэй теннисчид энэ тэмцээнд хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлддөг юм. Энэ жил дэлхийн ATP турын финалын 40 жилийн ой тохиож байна.
Харин хос төрлийн хувьд харьцангуй хожуу буюу 1975 оноос турын финалд орж ирсэн юм. Тэмцээний эхний өдөр А хэсгийн 4 тоглолт явагдлаа. Дэлхийн чансааг тэргүүлэгч Рожер Федерер, Испаний Фернандо Вердаског 6–4, 5–7, 1–6 гэсэн харьцаагаар ялж эхний хожлоо авлаа.
Хэсэг тус бүрээс олон оноотой 2 теннисчин дараагийн шатанд шалгардаг тул дэлхийн турын финал тун чансаатай болдог юм. Их Британий Энди Мюррэй 17,000 фенүүдийнхээ уухайн дор Хуан Мартин дель Потрог 3–6, 6–3, 2–6 -аар буулган авч хэсгээсээ гарах муугүй шаанстай болж байна. O2 ордонд цугласан бүх фенүүд Эндиг дэмжиж байсан тул Аргентин эрд тун хүнд байсан нь ойлгомжтой.
Өнөөдөр ATР-гийн дэлхийн турын финалын Б хэсгийн тоглолтууд явагдана. Өнгөрсөн жилийн ялагч Новак Жокович – Шведийн Робин Содерлинтэй, Рафаель Надаль- Николой Давыденкотой тус тус өрсөлдөнө.
loading...




Мэдээ оруулаачээ залхуунуудааа :Д
loading...
Баярлалаа гээд хэлчихийн оронд!!! ормооргүй байга бол болино л биздэ, Спортневс-ийхэн ямар мань хэдээсээ мөнгө энэ тэр авдаг ч биш, харин ч үзэх унших юмтай байлгах гээд завгүй гүйж байхад нь залхуунуудаа гээд дуудахаар ямар урам хугарах уу?
Спортневс-ийхэндээ баярлаж явдаг шүү
loading...
neeree chi l oorooo ajlaas hoish suuj odorjin neted suudag zalhuu novsh bna daa (trap-d)
loading...
za yamarch bsan kolj daa amjilt husey. turuulene shuu!!!
loading...