Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Росберг ”Мөнгөн сум”-д

GD Star Rating
loading...

d09bra776_2388196Герман нисгэгч Нико Росберг ирэх улиралаас Макларен Мерседес багийн төлөө уралдахаар боллоо.  2006 оноос хойш амьдралаа холбосон Уйльямс багаа орхих болсон шалтгаанаа Росберг:

”Тэд намайг өдий зэрэгт хүргэсэн учраас би талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу. Гэсэн хэдий ч одоохондоо манай баг амжилтанд хүрэх хангалттай хүчтэй биш байна. Би залуу хүн учраас амжилт ялалтыг хүсэж байна. Ийм учраас би Мерседесийг сонгосон юм” гэж тайлбарлажээ.

Одоохондоо түүний хамтрагчаар хэн ирэх нь тодорхой бус байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Формула нэгийн домог Михайль Шумахер юм уу, Ник Хайдфелд нарын нэг ирж магадгүй байгаа юм байна.

Мерседесийн багийн эзэн Росс Браун ”Би түүнийг багтаа элcүүлсэндээ маш их баяртай байна. Тэрний дадлага туршлага, авьяас чадвар манай багт маш их хэрэг болно. Би залуудаа тэрний аав Кекетэй хамт ажиллаж байсан болохоор Никотой илүү сайн ойлголцох байх” гэсэн байна.
2009 оны Формула нэгийн улирал өндөрлөсний дараа Браун ЖП багийн хувьцааны ихэнхи хэсгийн эртний түүхтэй Мерседес баг худалдан авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Ингэснээр Формула нэгийн ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Браун ЖП баг ганцхан жилийн дотор ор мөргүй алга болж байна.
Браун ЖП багийн хуучин нисгэгчид болох Женсон Баттон Макларен Мердседес руу явж, Рубин Баррикело BMW Уйльямс багийн төлөө уралдахаар болсон билээ.
Өдгөө 24 настай Росбергийн хувьд 2006 оноос Формула нэгд уралдаж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд 7-р байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Aan tegee yu.

    GD Star Rating
    loading...
  2. hater says:

    Шумахер макларен 2-ийг хэзээ ч төсөөлөхгүй байна. Шуми ирвэл ферраридаа л ирээсэй.

    GD Star Rating
    loading...
  3. dd says:

    Setguulch maani jooxon anduuraad bn McLaren bish , Mercedes GP shuu de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: