Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Спэрс 6-6

GD Star Rating
loading...

1259034910Өнөөдөр НБА-ын 4 тоглолт боллоо. Спэрс талбай дээрээ Баксыг хожсоноор нэг юм 50 хувийн хожилтой болсон бол 2007, 2008 оны драфтын тэргүүнүүдийн баг тоглож, 2007 оны тэргүүн Одений баг илт давуу хожжээ.

“Сан-Антонио” – “Милуоки” – 112:98 (23:18, 26:32, 37:24, 26:24)

С: Данкан – 24 + 12 самбар. Боннер – 23. Хилл – 14.

М: Ильясова – 20. Уоррик – 15. Женнингс – 12.

Данканы 24 оноо, 12 самбараас авалт Милоукигийн 3 дараалсан ялалтыг зогсоолоо. Спэрс Данканыг 20+ оноо авсан 4 тоглолтонд бүгдэд нь хожигдоод байж. “Бид түүнийг 20 оноо авах тоглолтуудад олон хожил авна” гэж Спэрсийн хамгаалагч Рожер Мэйсон хэлж. Спэрс энэ улиралд 2 дах удаагаа л дараалан хожсон нь энэ.

Баксаас Ильясова 20 оноо авсан бол нөгөө айхтар шинэ од Брэндон Женнингс өнөөдөр харин тааруу тоглож, 12 оноо авав. Мөн довтолгооны амжилт нь тун тааруу байлаа. Баксын Майкл Редд өнөөдөр тоглож, 4 оноо авсан байна. Харин Спэрсийн Ману Жинобили өнөөдрийн тоглолтын мөн өнжжээ.

Спэрс 6-6 болж байгаа бөгөөд 4-6 гэсэн таагүй амжилтаасаа салж байна. 4-6 нь Данканий үеийн Спэрсийн хамгийн муу эхлэл болж байсан.

“Мемфис” – “Сакраменто” – 116:105 (25:18, 35:32, 26:19, 30:36)

М: Гей – 24. Джей. Майо – 20. Газоль – 18.

С: Эванс – 28. Родригес – 16. Каспи – 15.

Кевин Мартинийг гэмтсэний дараахан тэсэрч, дараалсан ялалтууд байгуулаад байсан Сакраменто өнөөдөр Мемфист хожигдсоноор 4 дэхээ дараалан хожигдлоо. Руди Гэй 24 оноо, О.Ж.Майо 20 оноо, Марк Газоль 18 оноогоор тус тус багаа тэргүүлж. Мемфис ийн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожлоо.

“Бид хэрхэн бусаддаа итгэх вэ, хэрхэн ярилцаж, холбогдож тоглох вэ гэдэг тал дээр суралцаж байна гэж би бодож байгаа. Үүнийг 48 минутын турш хадгалах ёстой, тэгвэл сайн байх болно. Заримдаа бид 45 минут, заримдаа 40 минут үүнийг хийдэг. Энэ нь хангалттай биш” гэж Майо хэлжээ.

Мемфис өнөөдөр тоглолтын эхнээс л тэргүүлж, зөрүүг дээд тал нь 21 болгож байв. Кингзээс шинэ тоглогч Эванс 28 оноо авчээ. Эванс өөрийн тоглосон сүүлийн 7 тоглолтондоо дараалан 20+ оноо аваад байна.

Эдгээр багууд лигийн хамгийн залуу, туршлагагүй багууд. Гризлисийн тоглогчдын лигт тоглосон дундаж хугацаа нь 3.13 бол Кингзийнх 3.43 юм байна.

Мемфис 11 сарын 14-нд экс Пейсерс Жамал Тинслитэй гэрээ байгуулсан бөгөөд Тинсли энэ тоглолтын 2-р үед оноо авсан нь 2007-2008 оны улирлаас хойшхи анхны оноо нь болжээ.

Эхний хагасын сүүлд Кингзийн талбай дахь тоглогч нар нь 5 өөр улсын иргэд  байв. Тухайлбал Касспи Израйль, Носиони Аргентин, Удрих Словен, Родригез Испани, Хэйвс Америкийнх.

“Клипперс” – “Миннесота” – 91:87 (28:29, 20:22, 24:22, 19:14)

К: Торнтон – 31 + 10 самбар. Телфэйр – 17. Каман – 15.

М: Флинн – 17. Гомес – 15. Жефферсон – 13 + 13 самбар. Брюэр – 13.

Миннесотагийн хожигдлын цуврал 13-т хүрлээ. Тэд өнөөдөр Клипперсийг талбайд нь барсангүй. Уг нь боломжийн үзсэн ч Барон Дэвис 8.5 секунд дутуу байхад тун чухал 2 оноо авснаар талбайн эзэд хожжээ. Дэвис үүний өмнөх 9 шидэлтээ дараалан алдаад байж. Хэрэв тэрхүү шидэлтээ оновчтой болгоогүй бол 468 тоглолт дараалан ядаж нэг удаа амжилттай довтолсон цуврал нь зогсох байлаа.

Клипперсээс Торнтон 31 оноо авч багаа тэргүүлсэн бол Маркус Кэмби самбарт үнэхээр сайн тогложээ.

Миннесота улирлын эхний тоглолтондоо хожсоноос хойш нэг ч хожсонгүй. Тэдний хувьд 21 жилийн түүхэндээ эхний 14 тоглолтондоо өмнө нь нэг удаа мөн 1-14 болж байжээ.

Bulls Trail Blazers BasketballПортленд” – “Чикаго” – 122:98 (31:28, 35:23, 24:29, 32:18)

П: Олдридж – 24 + 13 самбар. Оден – 24 + 12 самбар. Рой – 18.

Ч: Денг – 25. Сэлмонс – 22. Парго – 15.

Грег Оден өнөөдөр маш сайн тоглолоо. Ер нь энэ улирал эхэлснээс хойш муугүй байгаа. Дээр нь Буллзд Оденийг хамгаалчих том, бяртай тоглогч байгаагүй. Ноа болон Брэд Миллерийн эсрэг Оден тун итгэлтэй тоглож, 8 довтолгооныхоо 7-г нь оновчтой болгохын дээр самбарт найдвартай байсан. Тэрээр Олдрижийн хамтаар 24 оноо аван багаа тэргүүлсэн.

Портлэндийн 122 оноо нь тэдний хувьд улирлын дээд үзүүлэлт нь болжээ.

Буллзын хувьд зочлон тоглолт нь үргэлжилж байна. Өнөөдрийн тоглолт 4 дэх нь боллоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. melo says:

    spurs play offt uldchihwel sn togloh bha ugiin sn bag ym chin

    GD Star Rating
    loading...
  2. skyizthalimit says:

    Oden goy shu! Demjij bna! Bynum-in esreg sain togloj chadaxuits bolchul Portland ovo yavna da! Tehdee MAGIC ALL DAY! :)

    GD Star Rating
    loading...
  3. melo says:

    spurs play offt hedeer ch garsan jinhene LAL PHX iin erleg shude kkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  4. Zuka says:

    bi helee biz udahgui San Antonia liverpool bid 3 tuiveenee gj hehe tsaashdaa ulam saijirnaa!!! :) manai 2 bag

    GD Star Rating
    loading...
  5. 21 says:

    ginobili ergeed irvel goyo bolnoo. SAS-iig demjigch nartaa bayarlalaa

    GD Star Rating
    loading...
  6. George says:

    shan togloltud bollo kobegin thundertai hisen togloltod yaj dowtolsnig hartsgay

    GD Star Rating
    loading...
  7. George says:
    GD Star Rating
    loading...
  8. amgaa says:

    bayrlalaa duncun he he. gehdee l mash goy sanagdaj bna ene ercheeree hojigdolgui 10 toglolt ongoroovol ch saihan bna aa

    GD Star Rating
    loading...
  9. GO CHELSEA GO says:

    Амжилт ..GO SPURS GO…

    Bonner талбай дээрээ сайн тоглож байна шүү….

    GD Star Rating
    loading...
  10. SPURS says:

    GO SPURS GINOBILI HURDAN IREESEI HEHE UDAHKU NURAANA OO

    GD Star Rating
    loading...
  11. Nash says:

    Phx ene jil laanaa…..erni ih orsoldoontei bnaa daa………………houston mcrady-r her hol ywah bol harah yumsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: