loading...
Өнөөдөр НБА-д 6 тоглолт боллоо. Гэмтэл бэртлээр дүүрэн Голден Стэйт Уириорз бүсийнхээ шилдэг амжилттай багуудын нэг Далласыг талбайд нь хожиж, хожлын цувралыг нь тасалдуулсан бол 5 дараалан хожсоныхоо дараа Индиана 4 дараалан хожигдлоо.
“Даллас” – “Голден Стэйт” – 103:111 (27:25, 27:25, 28:28, 21:33)
Д: Новицки – 28 + 10 самбар. Терри – 21. Гуден – 14 + 12 самбар.
Г: Эллис – 37 + 11 самбар. Морроу – 27 + 9 самбар. Кёрри – 18.
Голден Стэйтэд 8 л актив тоглогч байсан бөгөөд үүнээс 6-г нь л өнөөдрийн тоглолтонд ашиглажээ. 3 тоглогч нь бүтэн 48 минут ямар ч амралтгүй тоглосон байна. Гэсэн ч Голден Стэйт хожиж чаджээ. Даллас 5 дараалан хожоод байсан юм. 1976-77 оны улирлаас хойш өнөөдрийн Уириорзтой нийлээд 3 баг л нэг тоглолтонд 6 тоглогч тоглуулж байж.
Монта Эллис хэдийгээр 11 удаа бөмбөгөө алдаж таслуулсан ч 37 оноо авч, багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэжээ. 1988 онд Крис Муллин 13 ТО хийж байснаас хойш энэ багийн хэн нь ч ийм олон удаа ТО хийж байгаагүй.
Далласаас Новицки 28 оноо авсан байна. Дирк 9 тоглолт дараалан 20+ оноо аваад байна.
“Вашингтон” – “Филадельфи” – 108:107 (23:22, 22:24, 40:29, 23:32)
В: Жэймисон – 32 + 14 самбар. Ник Янг – 20. Аренас – 17.
Ф: Уильямс – 26. Таддеуш Янг – 23. Деламберт – 15 + 9 самбар.
Цаг дуусахтай зэрэгцэн шидсэн Луи Уилльямсын 3 онооны шидэлт оновчгүй болсноор Визардс хожжээ. Гэхдээ энэхүү хожигдолтой зэрэгцээд Визардст харамсалтай мэдээ ирсэн нь Визардсын эзэн Абе Поллин 85 насандаа таалал төгссөн явдал байв.
Визардсыг Жеймисон 32 оноогоор, 76-г Уилльямс 26 оноогоор тус тус тэргүүлжээ. Визардс 4-9 болсон бол Филли 5-9 болжээ.
“Торонто” – “Индиана” – 123:112 (39:31, 35:22, 26:39, 23:20)
Т: Кальдерон – 21. Жэк – 18. Бош – 16 + 12 самбар.
И: Грейнжер – 36 + 9 самбар. Ти. Жей. Форд – 16. Жонс – 12.
Хэдий Крис Бош ч юм уу, Хедо Туркоглу гойд сайн тоглоогүй ч Торонто Индианаг хожлоо. Пейсерс ийн 4 дараалан хожигдож байна. Пейсерс эхний хагаст л 74 оноо алдсан аж.
Пейсерсийн дасгалжуулагч Жимми О`Брейн энэ тоглолтонд Рой Хиббертийг биш, Жефф Фостерийг гараанд гаргажээ. Учир нь Фостерийн хамгаалалтын чадвар нь Барньяни болон Бош нарыг Хиббертээс илүү хамгаалж чадна гэж үзсэн гэнэ. Пейсерийн довтлогч Майк Данливи удахгүй талбайд гарах болно гэж О`Брейн мөн хэлжээ.
“Денвер” – “Нью-Жерси” – 101:87 (27:19, 28:24, 25:18, 21:26)
Д: Энтони – 27. Хиларио – 17 + 9 самбар. Аффлало – 13 + 8 самбар. Джи. Ар. Смит – 13.
Н: Харрис – 19. Алстон – 19. Уильямс – 9.
Нью Жерси Нетс 14 дэхээ дараалан хожигдлоо. Энэ удаа Денверийг тэд барсангүй. Барахгүйгээр зогсохгүй бараадсангүй. 0-14 нь Нетсийн түүхэн дэх хамгийн муу эхлэл, харин НБА-ын хамгийн муу амжилтаас 3-аар дутуу байна. Нетс энэ улиралд 95-аас дээш оноог ердөө ганц удаа авчээ. Нетс дараагийн тоглолтоо Миннесотатай хийнэ. Тэд 1-13 байгаа. Энд л хожил авахгүй бол ч горьгүй нь дээ, Нетс.
Денверийн хувьд улирал эхэлснээс хойш талбай дээрээ 6-0, өнгөрсөн улирлын тоглолтыг оролцуулаад 16-0 болов.
“Юта” – “Оклахома Сити” – 94:104 (28:25, 24:28, 16:31, 26:20)
Ю: Бузер – 26. Миллсэп – 19. Кириленко – 14 + 6 самбар.
О: Дюрант – 28. Грин – 19. Уэстбрук – 17.
Залуу Тюндер өөрсдөөс нь харьцангуй туршлагатай Ютаг хожлоо. Кевин Дюрант 28 оноо, 8 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Хамгийн сүүлд Тюндер 2007 оны 4 сард Ютаг талбайд нь хожсон байна.
Тюндер одоогоор айлын талбайд 5-4 болоод байгаа бөгөөд өнгөрсөн улиралд нийтдээ айлын талбайд 8 удаа л хожиж байжээ.
Ютагийн М. Окур 4-р үед 3 онооны оновчтой шидэлт хийснээр Жефф Хорнасекийг (439) орхин, Жаззын төлөө хамгийн олон 3 онооны оновчтой шидэлт хийсэн тоглогч боллоо.
“Лейкерс” – “Нью-Йорк” – 100:90 (30:24, 25:21, 28:17, 17:28)
Л: Брайант – 34. Артест – 17. Байнум – 17.
Н: Чандлер – 15. Робинсон – 15. Ли – 13.
По Газоль, Эндрью Байнум гэсэн 2 том тоглогчдынхоо хүчээр Лейкерс Никсийг илт илүүрхэн тоглож, 3-р үе дуусахад 21 онооны илүү болсноор хожих нь тодорхой болсон. Гэхдээ 4-р үед Никс чамгүй барьсан ч Коби эргэн талбайд гарснаар асуудал цэгцэрчээ.
“Энэ бидний хүсэж байсан шиг сайн тоглолт байгаагүй ч сайхан хожил авлаа” гэж Газоль хэлжээ. Газоль гэмтлээс эргэн ирээд 3 дахь тоглолтондоо тоглож, 2 дахь дабл даблаа хийсэн байна.
Маргааш болох тоглолтууд
Шарлотт – Торонто
Индиана – Л.А. Клипперс
Бостон – Филадельфия
Орландо – Майами
Детройт – Кливленд
Миннесота – Денвер
Нью-Орлеан – Милуоки
Хьюстон – Даллас
Сан-Антонио – Голден Стэйт
Финикс – Мемфис
Портленд – Нью-Джерси
Сакраменто – Нью Йорк
loading...




whahahaha
warriors argagui l dallasiin erleg ymda
nowitzki sn bnaa ene jil finald garch medne shu
warriors play offt uldehgui ym chin garnaa hehhehe
bureldehuun denduu sn bga
c dampier gooden
pf nowitzki marion
sf howard thomas
sg terry ross
pg kidd barea
loading...
Nets muu bnaa thunder saijirsaar l bn
loading...
za yamar ch bsan ashguidee Lakers hojij Kobe ch sain togloson bna Goldon state Dallasig talbaid ni 6gahan huntei bj hojidog aztai bna shuu
Ih yadarsan bhdaa
loading...
Melo giin ur chadvar ehessen bnalee
loading...
deer nowitzkigiin yasan evgui zurag bnaa.
loading...
ha ha lakers hojdoosoi doo
loading...
Тус болооч манайхаан. Хөлбөмбөг үзэх гээд JUSTIN.TV байнга үздэг байсан чинь сүүлийн үед 3-5 минут л үзээд л мөнгө нэхээд байдаг болчихлоо. Өөр ямар сайтаас үнэ төлбөргүй үзэж болох вэ.Туслаач залуусаа.
loading...
http://www.ilemi.com ene unegui bdiin. all endees uzj bgaarai
loading...
Humuusee Sportiinh tsonh heletsuuleg yatsiim boloo. huduu yvaad irsen chin bolohgu8i boltson baih ym
loading...
Энэ долоо хоног 3 тоглолтын таавартай
loading...
Hehehe… ene Kobe hugshruhguimaa
loading...
dallas sain baigaa shdee 6 uulhnaa ohjson n warriors aimar yumaa
loading...