loading...
2009-2010 оны Аваргуудын лигийн хэсгийн 5 дахь тойргийн тоглолтууд болох гэж байна. Үүнтэй холбоотой статистик, мэдээллээс хүргэе. одоогийн байдлаар 6 баг дараагийн шатанд шалгарах эрхээ аваад байгаа юм.
0 Маккаби Хайфа одоогоор нэг ч гоол хийгээгүй байгаа ганц багийн дээр оноо аваагүй 2 багийн нэг. Нөгөө нэг оноогүй баг нь Дебрецен. Гэхдээ Дебрецен 5 гоол хийгээд амжээ.
1 Ювентус одоогоор ганц гоол алдаад байгаа нь тэднийг хамгийн сайн хамгаалалттай баг болгож байна.
2 5 дахь тойргийн тоглолтоо Динамо Киевтэй хийх Казаний Рубин өнгөрсөн амралтын өдөр Оросын аваргаар 2 дахиа шалгарсан. Москвагаас өөр хотын баг Оросын ПЛ-т 2 түрүүлж байгаагүй аж.
4 Хэдий 2 тоглолтонд л оролцсон ч Криштиану Роналду мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсээр байна.
4 Севильягийн довтлогч Луис Фабиано 4 оновчтой дамжуулалт хийж, жагсаалтыг тэргүүлж байгаа.
5 Ийм тооны гоолыг Бордо энэ удаагийн хэсгийн шатанд сет-писээс хийгээд байна. Бордо дотоодын лигтээ одоогоор 20 гоол хийгээд байгаагийнхаа 9-ийг нь мөн сет-писээс хийжээ (чөлөөт цохилт, булангийн цохилтоос ирсэн дамжуулалтыг гоол болгох).
6 6 баг дараагийн шатанд шалгарах эрхээ хэдийн авчээ. Эдгээр багууд бол: Бордо, Ман.Ю, Челси, Лион, Севилья болон Порту.
7 Челси хасагдах шатанд 7 улирал дараалан шалгараад байна. Зөвхөн 2005-2006 оны улиралд л хагас шигшээд хүрч чадаагүй.
11 Златан Ибрахимович хаалга руу 11 цохилт гүйцэтгэсэн нь бусад тоглогчдоос хамгийн их цохьсон болж байна.
11 Одоогийн байдлаар Реал Мадрид болон Фиорентина багууд тус бүр 11 гоол оруулж, хамгийн довтолгоо сайтай багаар тодроод байна.
13 Манчестер Юнайтедийн хийсэн 7 гоолны 5 нь сүүлийн 13 минутын дотор оржээ. МЮ тоглолтын төгсгөлийг тун сайн хийж байна гэсэн үг.
19 Ювентусын хагас хамгаалагч Диего нийт 19 буюу хамгийн олон удаа алдаанд өртжээ.
23 Манчестер Юнайтед өнгөрсөн тойрогт ЦСКА-г хожсоноор талбай дээрх хожигдоогүй цувралаа 23 болголоо.
100 Ла Лигийн өнгөрсөн тойрогт А. Бильбаогийн эсрэг тоглолтыг 76 минутанд сэлгээгээр талбайд гарснаар Барселонагийн 19 настай довтлогч Боян Кркич клубынхээ түүхэнд хамгийн залуудаа 100 тоглолтонд оролцсон тоглогч болжээ. Өмнөх дээд амжилтыг 20 нас, 8 сартайдаа албан ёсны 100 тоглолтонд оролцсон Лио Месси эзэмшиж байж.
167 11 сарын 7-нд болсон Сери А-ийн Ювентус – Аталанта багуудын тоглолтонд Давид Трезеге Ювегийн төлөөх 167 дахь гоолоо хийжээ. Энэ нь түүнийг Ювегийн түүхэн дэх хамгийн олон гоол хийсэн гадаад тоглогч болгож байна. Аргентиний Омар Сивори мөн 167 гоол хийж. Трезегоол мөн Ювегийн бүх үеийн мэргэн буучдын жагсаалтын 4-т бичигдэх болсон байна.
200 Ювегийн хувьд 5 тойргийн тоглолтонд тоглосноор Европын клубуудын хамгийн том тэмцээний 200 дахь тоглолтоо хийх аж. Өмнөх тойрогт Маккабаг хожсон нь уг тэмцээний 100 дахь хожил нь байж. Мөн 49 тоглолтонд тэнцээд байгаа.
329 Барсагийн хагас хамгаалагч Чави Эрнандес Ла Лигийн өнгөрсөн тойргийн А. Бильбаогийн эсрэг тоглолтонд оролцсоноор Барсагийн төлөө лигийнхээ хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогчдын дэд байранд дэвшлээ. Тэрээр одоогоор 329 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд түүний өмнө 391 тоглолтонд оролцсон Мигуэль байна.
962 Челси энэ улиралд Стэмфорд Бридж цэнгэлдэхдээ нийт 30 гоол хийж, ердөө ганцыг алдаад байна. Хамгийн сүүлд 8 сарын 15-нд буюу 962 минутын өмнө Халл Сити Челсид гоол хийж байж.
loading...




1st
loading...
hull citt giin gar hiisen shu gai chine xaxa
loading...
Chelsea alna oo! orood uzeerei zaluusaa http://www.chelseafc.bblog.mn
loading...
inter hojigdloo doo!!! foirentino gej ital club alj bna . liverfool barag l hasagchihlaa . ireh togololond lion tentsehed l 2-r garna . goodbye liverpool!!!
loading...
Fiorentina-Lyon 1-0 Debrecen-Liverpool 0-1… za ingeed LIVERPOOL multarch bnda…Lyon talvai deeree Debrecentei toglono tentsehed l 2-r garaad irne.barag hojih blgui.Liverpool ,Fiorentina-g hojood ch nemergui boljee.
loading...
Bye bye Liverpool
loading...
Onoo oroi manai bag alaad ognoo porty arai l amjihgui bh daa hoo manaihaan taamaglal yu devshuulj bgaa be sonsii l doo minii bodloor 2-1 haristaagaar chelsea-chuud hojih bh gj bodoj bn yaahab talbai deeree porty bgaa bolohoor jaahan setgel zuin hubi dabamgai bj magad gj bodood iim sanal debshuulj bn da , go go chelsea
loading...
azgui liverpool arai ert bye bye bolloo doo
loading...
ronaldo odoo barag gemtel ni edgeed irgeed irej bgaa tegheer ene top score nemegdeh baih 2sar gemteltei bailaa hun guitsej chadsangvi shuu
loading...
E Debreceni VSC 0-1 Liverpool FC
E ACF Fiorentina 1-0 Olympique Lyonnais
F FC Rubin Kazan 0-0 FC Dynamo Kyiv
F FC Barcelona 2-0 FC Internazionale Milano
G Rangers FC 0-2 VfB Stuttgart
G FC Unirea Urziceni 1-0 Sevilla FC
H AZ Alkmaar 0-0 Olympiacos FC
H Arsenal FC 2-0 R. Standard de Liège
Group E Pld Pts
Fiorentina 5 12
Lyon 5 10
Liverpool 5 7
Debrecen 5 0
Group G Pld Pts
Sevilla 5 10
Unirea Urziceni 5 8
Stuttgart 5 6
Rangers 5 2
Group F Pld Pts
Barcelona 5 8
Internazionale 5 6
Rubin 5 6
Dynamo 5 5
Group H Pld Pts
Arsenal 5 13
Olympiacos 5 7
Standard 5 4
AZ 5 3
loading...
manaih garah n hudlaa bolchloo. ene jildee bye bye bolloo doo uneheer
loading...
http://www.agula.co.cc
football news………………………..
loading...
ter manu n talaar hudlaa bichsen bnashuu zasaarai CSKA g hojoogui tentssen shudee
loading...
looserfoolchuudee good bye
loading...