loading...

34 настай хамгаалагч Аллен Айверсон зодог тайлсанаа өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
Мемфис Гризлис багтай энэ улиралд нэг жилийн гэрээ хийсэн алдарт тоглогч маань нөөцийн суудалд суухгүй хэмээн мэдэгдсэнээр багаасаа явсан. Айверсон багаа орхиод нэг хэсэг ажил хайсан боловч түүнийг авах баг олдоогүй. Хамгийн сүүлд Никс баг түүнийг сонирхож байсан ч авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Ийнхүү хариулт хочтой Аллен Айверсон кареераа өндөрлөллөө. Гэхдээ түүнийг дахин эргэн ирэхийг үгүйсгэх аргагүй. Алдарт Майкл Жордан хүртэл хоёр ч удаа зодог тайлж байсаныг дурдахад хангалттай.
Тэрвээр үндэсний сагсан бөмбөгийн лигт 14 жил тоглосон бөгөөд энэ хугацаанд Филаделфиа, Денвер, Детройт болон Мемфис багт харьялагдаж байсан. 1996 оны драфтын нэгээр шалгарсан Аллен тэр жилийн шилдэг шинэ тоглогчын шагнал хүртэж, хожмоо 4 удаа лигийг оноогоор тэргүүлж, 2001 онд улиралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, багаа зүүн бүсийн аварга болгож, 10 удаа бүх ододын тоглолтонд нэрлэгдэж, 2 удаа бүх ододын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, 3 удаа бүх америкийн нэгдүгээр багт дэвшиж байв.
Мөн тэрбээр Америкийн үндэсний шигшээ багт багтаж 2004 онд Тим Данканы хамт Олимпын хүрэл медал хүртэж байжээ.
Гэвч энэ бүхэн түүх болон үлдэв.
Магадгүй бид дахин Айверсоныг талбайд харахыг үгүйсгэж болохгүй ч гэлээ домогт тоглогч маань жерсигээ хананд өлгөв. Магадгүй Айверсон гэж тоглогч агуу байсаныг зөвхөн түүх л гэрчилж үлдэж байна. Магадгүй талбайд дахин Аллен Айверсон тоглохыг харахгүйнээ.
Айверсон бүх цаг үеийн түүхэнд 889 тоглолтонд 24,020 оноо авсанаар 17д бичигддэг юм байна. Түүний хойно бас нэгэн Филагын домог Чарлес Баркле 1073 тоглолтонд 23,757 оноо авсан байдаг бол түүний урд өдгөө тоглож буй Коби Брьянт 962 тоглолтонд 24,242 оноо авсан байгаа ажээ. Бүх цаг үеийн оноо авалтын дундажаар Айверсон Жерри Уэйстийн хамт 27.0 оноо дунджилсанаар 5д бичигдэж байна.
Мөн бөмбөг булаалтын дундажаар бүх цаг үед 7д бичигддэг ба 2.21 бөмбөг булааж байв. Харин нийт бөмбөг булаалтаар 1,965 бүх цаг үед 12д бичигддэг юм байна.
loading...




2iin hoorond nuutsund suuj statistik uzuuleltee alaad yahav dee. tegsenees zodog tailsan n deer
loading...
Бээжин хотыг зориж байгаа эрхэм таныг манай “жү шин” буудалд буухыг урьж байна.манай буудлын онцлог нь 1.Бээжин хотын бизнес худалдааны төвүүдэд хамгийн ойр(шувууны үүр,хувцасны зах дэлгүүрүүд,барилгын материалын зах,компьютеийн зах,IKEA…)
2.Бээжинд ихэнхи буудлуудыг өвөр монголчууд ажиллуулдаг бол манайх анх удаа монголчууд ажиллуулж байна.Монгол хүлээн авагч байна.
Та манай буудалд бууснаар монгол оюутнууд орчуулга хийнэ, бyх төрлийн билет захиалж үйлчилнэ,бээжин-улаанбаатар ачаа ачиж үйлчилнэ,бээжин хотын нэртэй газруудаар манай автобусаар 1 өдрийн аялалд дагуулж явна.
манай буудлын үнэ 180-230RMB
ЗАХИАЛГА АВАХ УТАС: 13911824074
zul_beijing@yahoo.com.cn
хаяг:北京市海淀区志新村14号楼志新西路(海泰大厦150米路北),北京科技大学东门往北100米
loading...