Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Надаль мулт

GD Star Rating
loading...

robinsoderling_2389291Английн нийслэл Лондон хотод зохиогдож байгаа ATP-гийн дэлхийн турын финал санаанад оромгүй байдлаар үргэлжилж байна. Ялангуяа B хэсэг олны таамаглаж байгаагүй тоглолтууд болж байгаа юм.

Испаний номер нэг теннисчин Рафаел Надаль, Оросын Николай Давыденкод ялагдаж ганц ч хожилгүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Давыденко түүнийг ердөө хоёрхон сетэд 6–1, 7–6-гаар буулган авсан юм. Ийнхүү Надалийн хувьд дэлхийн турын финал төгсгөл боллоо.

Учир нь үлдсэн нэг толголтдоо ялсан ч гэсэн түүнд дараагийн шалгарах найдвар үгүй болсон юм. Харин Энди Роддикийн оронд орж ирсэн Робин Содерлин, Новак Жоковичийг буулган авч хэсгийнхээ тэргүүнд бичигдэж эхэллээ. Швед эр энэ тоглолонд ердөө хоёр л сет зарцуулсан бөгөөд 7–6, 6–1-ээр ялалтыг өөрийн болгосон байна.

Тэрээр тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа ”Эхний сетэд би тийм ч байгаагүй. Харин тоглолтын дундаас 7, 8 гэймийг авч чадсаныхаа дараа өөртөө итгэлтэй тоглож эхэлсэн. Ялалт байгуулсандаа үнэхээр баяртай байна” гэжээ. Ийнхүү Робин карьертаа анх даа дэлхийн турын финалын плэй -офф шатанд өрсөлдөх эрхтэй болж байна.

Одоогоо B хэсэгт Робин Содерлин 2 хожилтой тэргүүлж байгаа бол Новак Жокович, Николай Давыденко нар удаалж байна. Маргааш А хэсгийн сүүлийн тоглолтууд явагдана. Хуан Мартин дель Потро, Рожер Федерертэй, Фернандо Вердаско- Энди Мюррейтэй тус тус тулах юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Trap says:

    ALaan bolj bnaa neeree yooyy

    GD Star Rating
    loading...
  2. nisdeg_melkhii says:

    zio zio yu bolohiig ni harj baiya

    GD Star Rating
    loading...
  3. red devils says:

    djokovic avarga boloosoi

    GD Star Rating
    loading...
  4. Frost says:

    Robin Soderling uragshaa. zaluuchuud dund gyalalzaj bna shu.
    Nadal multarsan bol Federer turuuleh baihdoo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: