Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 0-15

GD Star Rating
loading...

Nets Trail Blazers BasketballНью-Жерси Нетс Портлэнд Трэйл Блезэрст хожигдсоноор 15 дахь дараалсан хожигдлоо хүлээв. НБА-ын рекордыг улирлын эхний 17 тоглолтондоо хожигдсон 1988-89 оны Майами, 1999 оны Клипперс эзэмшиж байгаа. Нетс дараагийн тоглолтуудаа Сакраменто, Даллас, Лейкерстэй хийх юм байна.

Портлэндийн хувьд сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожсоны дээр Грег Одений сайн тоглолт үргэлжиллээ. Тэрээр 18 оноо, 8 самбараас авалт хийжээ. Харин Брэндон Рой энэ улирлыг санаснаас арай тааруу эхлүүлж байна.

Улирлын эхний тоглолтондоо Нетсийг ялаагүй бол Миннесота 15 дараалсан хожигдолтой явж байх байж. Өнөөдөр тэд Денверт хожигдож, цувралаа 14 болгов. Энэ нь тус багийн түүхэн дэх эхний 15 тоглолтын дараах хамгийн муу эхлэл ажээ.

Донти Грин 3 онооны 6 оновчтой шидэлт хийж, кареерийн дээд амжилтаа давтан 24 оноо аван багаа тэргүүлж, Кингз талбай дээрээ Никсийг хожлоо. Кингзийн шинэ тоглогч Т. Эванс сүүлийн 8 тоглолтноос анх удаа өнөөдөр 20-оос бага оноо авчээ. Никс ердөө 38 хувьтай довтолсон байна.

Эхний үед 12, нийт 34 оноо авсан ЛеБрон Жеймс тэргүүтэй Кавальерс өрсөлдөгч Пистонсийг талбайд нь хожжээ. Кавальерс 11 хожил 4 хожигдолтой болж байгаа бол Пистонс 5 хожил, 10 хожигдолтой болов.

Трой Мэрфи 18 оноо, 11 самбараас авалт хийснээр Пейсерс талбай дээрээ Клипперсийг хожиж, 4 дараалсан хожигдлоо зогсоов. Пейсерсийн лидер Дэнни Грейнжер энэ тоглолтонд зүүн өвдөгний гэмтлийн улмаас оролцоогүй. Пейсерс 6-7 болсон бол Клипперс 6-10 болоод байна.

Бостон Селтикс талбай дээрээ Филадельфи 76-тай тоглож, ширүүн өрсөлдөөний эцэст 3 онооны зөрүүгээр хожжээ. Пол Пирс 43 минут тоглохдоо 27 оноо авсан бол Ражон Рондо цаг дуусахад 9 секунд дутуу байхад дундын шидэлтээ оновчтой болгон, багаа 4 оноогоор илүү гаргаж, багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Филлигээс Игуодала 25 оноо, 9 самбар, 9 оновчтой дамжуулалт хийсэн бөгөөд холбон тоглогч Л. Уилльямс нь гэмтлийн улмаас 2-4 долоо хоног тоглохгүй болсон гэнэ.

Лигийн шилдэг довтолгоонтой багуудын нэг Торонто Рэпторс Шарлоттын эсрэг тун муу тоглож, ердөө 81-хэн оноо авснаар хожигджээ. Эсрэгээрээ лигийн цөөн оноо авдаг баг Бобкэтс 116 оноо авч, багийнхаа түүхэн дэх хамгийн том ялалтаа байгуулсан байна. Өмнө нь Бобкетс 2005 оны 11 сард Индианаг 32 онооны зөрүүгээр ялж байсан нь хамгийн том ялалт нь байв.

Heat Magic BasketballОрландо талбай дээрээ Мэжикт тун онцгүй хожигдов. 1.6 секунд дутуу байхад Уэйдийн шидэлт оновчгүй болоход М. Бисли гүйцээснээр Хит хожжээ. Уг довтолгоог Дуайт Ховард болон бусад олон Мэжикийн тоглогч нар “goaltending” гэж эсэргүүцсэн ч тусыг олоогүй. Гэхдээ Орландогийн хожилд холбогч Ж. Уилльямс буруутай гэхэд болно. Орландо Уилльямс дээр албаар алдаа хийсэн ч Уилльямс тун чухал 2 торгуулийн шидэлтээ 2-ууланг нь алдаж, Хитэд хожих боломж олгосон юм. Хэрэв 2 шидэлтээ оруулсан бол зөрүү 3 болох байлаа.

Монта Эллис өмнөх 2 тоглолтонд тус бүр 48 минут тоглож байсан бол энэ удаа 44 минут тоглож, 25 шидэлтийнхээ 16-г нь оновчтой болгож, 42 оноо авсан байна. Гэвч түүний баг Спэрсийг барсангүй. Спэрс улирлын хамгийн их 3 дараалсан ялалтаа авсан байна.

Даллас Хьюстоныг талбайд нь 31 онооны илүүгээр хожиход Жейсон Кидд 7 оновчтой дамжуулалт хийснээр Марк Жексоныг гүйцэн, бүх үеийн оновчтой дамжуулалтын листэнд 2-т бичигдэж эхэллээ. Тэрээр одоогоор 10337 оновчтой дамжуулалт хийгээд байгаа бол 1-т бичигддэг Жон Стоктон сүрдэм өндөр тоо буюу 15806 оновчтой дамжуулалт хийжээ.

Финикс талбай дээрээ Мемфисийг хожиж, улирлын 12 дахь хожлоо авав. Мөн талбай дээрээ тэд өнгөрсөн улирлыг оролцуулаад 15 дахь удаагаа дараалан хожлоо.

Тоглолтуудын дүн

“Индиана” – “Клипперс” – 86:73 (12:19, 22:24, 21:16, 31:14)

И: Мерфи – 18 + 11 самбар. Жонс – 18. Хед – 14.

К: Дэвис – 25. Кэмби – 15 + 21 самбар. Каман – 10 + 10 самбар.

“Шарлотт” – “Торонто” – 116:81 (20:23, 32:23, 33:21, 31:14)

Ш: Уоллес – 31 + 13 самбар. Жэксон – 23. Хендерсон – 15.

Т: Бош – 18 + 14 самбар. Барньяни – 15. Жонсон – 13.

“Бостон” – “Филадельфи” – 113:110 (27:23, 24:29, 28:33, 34:25)

Б: Пирс – 27. Аллен – 18. Гарнетт – 19.

Ф: Игуадала – 25 + 9 самбар + 9 дамжуулалт. Капоно – 20. Грин – 18.

“Орландо” – “Майами” – 98:99 (24:26, 20:17, 27:23, 27:33)

О: Уильямс – 25 + 8 дамжуулалт. Картер – 22. Ховард – 12 + 16 самбар. Андерсон – 12.

М: Уэйд – 24. Жонс – 16. Биэли – 15 + 12 самбар.

“Детройт” – “Кливленд” – 88:98 (19:28, 23:32, 24:20, 22:18)

Д: Стаки – 25. Виллануэва – 19 + 8 самбар. Максилл – 10.

К: Жеймс – 34 + 8 самбар. Уильямс – 14. Гибсон – 13. Паркер – 13.

“Миннесота” – “Денвер” – 111:124 (18:29, 24:33, 37:40, 32:22)

М: Брюйер – 22 + 13 самбар. Флин – 20. Холлинс – 19.

Д: Энтони – 22. Биллупс – 19. Хиларио – 17 + 8 самбар.

“Нью-Орлеан” – “Милуоки” – 102:99 ОТ (20:30, 19:17, 29:23, 23:21, 11:8)

Н: Уэст – 27 + 10 самбар. Коллисон – 18 + 8 дамжуулалт. Браун – 13.

М: Риднур – 23 + 10 дамжуулалт. Уоррик – 22 + 10 самбар. Женнингс – 14 + 8 дамжуулалт.

“Сан-Антонио” – “Голден Стэйт” – 118:104 (33:31, 27:27, 31:23, 27:23)

С: Паркер – 32. Данкан – 20 + 10 самбар. Мейсон – 17.

Г: Эллис – 42. Маггети – 14. Рэндольф – 12.

“Хьюстон” – “Даллас” – 99:130 (25:36, 26:32, 26:23, 22:39)

Х: Лэндри – 24. Ариза – 20. Скола – 15.

Д: Терри – 27 + 10 дамжуулалт. Новицки – 25 + 8 самбар.Томас – 23.

“Финикс” – “Мемфис” – 126:111 (27:27, 33:22, 38:28, 28:34)

Ф: Стаудмайер – 28. Ричардсон – 20. Барбоса – 15.

М: Рэндольф – 24 + 13 самбар. Гей – 16. Янг – 14.

“Портленд” – “Нью-Джерси” – 93:83 (28:23, 21:21, 13:12, 31:27)

П: Оден – 18 + 8 самбар. Рой – 13. Фернандес – 12. Олдридж – 12 + 8 самбар.

Н: Лопес – 32 + 14 самбар. Даглас-Робертс – 18. Хасселл – 10 + 8 самбар.

“Сакраменто” – “Нью-Йорк” – 111:97 (30:24, 31:27, 32:22, 18:24)

С: Грин – 24. Эванс – 19 + 11 самбар. Хоуз – 16.

Н: Ли – 25 + 12 самбар. Робинсон – 25. Харрингтон – 17 + 9 самбар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Орландо Хит хоёрын тоглолтын тайлбар дээр юу болчихов оо. “Орланда Мэжикт хожигдлоо”, “Орландогийн хожилд холбогч Ж. Уилльямс буруутай”, “Орландо Уилльямс дээр албаар алдаа хийсэн” гээд л биччихэж. Орландо Орландодоо хожигдоод, бас хожоод, өөрийнхөө тоглогч дээр алдаа хийчихсэн чинь шүүгч торгуулийн шидэлт өгсөн юмаа даа. Хэхэ мэдээгээ орой оруулаад нойрмог байсан юм уу даа.

    GD Star Rating
    loading...
  2. batt says:

    ayataihan bicheech ee

    GD Star Rating
    loading...
  3. aaa says:

    uu tiim bsh de uridan medelliin avtsan bolhoor anzaaraagui bj btal ydaj bhad chi ymar ali bichideeg yum be bur tataachlaa haha

    GD Star Rating
    loading...
  4. aaa says:

    za yahav de haa neg aldalgui yahav medeegee jaahn hurdan oruulaarai

    GD Star Rating
    loading...
  5. Tugsuu says:

    J.Williams huuchin bagta albaar hojil beleglechij…

    GD Star Rating
    loading...
  6. SLR says:

    Орландо талбай дээрээ Мэжикт тун онцгүй хожигдов ????

    GD Star Rating
    loading...
  7. Trap says:

    Орландо талбай дээрээ Мэжикт тун онцгүй хожигдов ???? wjaajjajajajaja

    GD Star Rating
    loading...
  8. :D says:

    hahahahah

    GD Star Rating
    loading...
  9. Spurs says:

    haha ene yostoi durak

    GD Star Rating
    loading...
  10. skyizthalimit says:

    Williams, Beasley gsn 2 aluurchin neeree bag alchjagam da… hehe
    Ug n VC 3as goy xsimsan, terig xojil bolgox xeregtei l bsim da.. Za yaxav Miami ch ugasa dutuu unelxeergu bag l da, txde Wade terguutei bandi nariig daragin udaa manaix talbai dr n bolgoj tavinaaa! haha
    VC & MAGIC ALL DAY!

    GD Star Rating
    loading...
  11. Telmuun says:

    Орландо талбай дээрээ Мэжикт азгүй хожигдов гэнэ үү

    GD Star Rating
    loading...
  12. Telmuun says:

    Орландо талбай дээрээ Мэжикт тун онцгүй хожигдов.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: