Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » “Алтан бөмбөг”-гүй шилдгүүд

GD Star Rating
loading...

gianluigi_buffon.Ballon d`Or буюу Алтан бөмбөг нь Европын хөлбөмбөгчдийн хамгийн нэр хүндтэй, эрхэм шагнал байсаар ирсэн. Энэ жилийн уг шагналын эзэн удахгүй тодорно. Харин “goal.com” сайт 1995 оноос хойшхи “Алтан бөмбөг” аваагүй ч авах боломжтой байсан, магадгүй авах ёстой байсан тоглогчдын жагсаалтыг гаргажээ.

үргэлжлэл:

5) Лилиан Тюрам

Францын түүхэн дэх хамгийн шилдэг хамгаалагч. Тюрам бол төгс хамгаалагч. Тэсрэлттэй хурд, хүч чадал бүгд бий. Баруун жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагчийн алинд н ч гарамгай тоглодог байлаа. Шигшээ багтайгаа Дэлхийн аварга, Европын аварга, дэлхийн дэд аваргаар тус тус тодорч байсан. Ювентуст байхдаа хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн. Мөн л Алтан бөмбөгийн шалгаруулалтанд нэг ч удаа эхний 3-т орж байгаагүй.

4) Кафу

Тэрээр 27 нас хүрч байж л Италид ирсэн. Итали дахь эхний 6 улирлаа Ромад өнгөрөөхдөө Европ дахинд өөрийгөө ямар тоглогч вэ гэдгийг хангалттай харуулсан. Дараа нь Сан Сирод шилжиж, АС Миланы улаан-хар өмсгөлтэйгөөр дахин 5 сайхан улирлыг үдсэний эцэст зодог тайлж байлаа. Шигшээ багийнхаа хувьд 2002 оны ДАШТ-д багаа ахлан алтан цом өргөж байсан азтан. 1994 оны ДАШТ-ын алтан медаль ч түүнд бий. Шигшээдээ нийт 142 тоглолт хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт. 10 гаруй жил байнга дээд түвшинд, амжилт ялалтаар дүүрэн тоглосон ч хувийн шагнал авч байгаагүй.

3) Жианлиужи Буффон

Буффон бол энэ үеийн шилдэг хаалгач. Ер нь бүх түүхийн хамгийн шилдэг хаалгач хэмээн нэрлэгдэх боломж ч бий. Үзүүлсэн амжилтуудаас хамгийн томоохон нь 2006 оны Дэлхийн аварга болсон. Тэрхүү ДАШТ-аар Буффон өөрийн үргэлж үзүүлдэг дээд түвшний тоглолтоо л үзүүлсэн. Та бүхэн шигшээ тоглолтонд Зиданы мөргөсөн бөмбөгийг хэрхэн хааж байсныг санаж байгаа байх.

2001 онд Буффон Пармагаас Ювентуст 52 сая еврогоор буюу хаалгачдын хувьд урьд хожид байгаагүй өндөр үнээр зарагдаж байлаа. Тэрээр шигшээ багтаа ч, клубтээ ч лидер. Хаалгачид байх бүх л чадварыг бараг л төгс эзэмшсэн гэж үнэлэгддэг. Ганц сул тал нь торгуулийн цохилт хаах чадвар.

2006 оны Алтан бөмбөгийн шалгаруулалтанд дэд байранд нэрлэгдэж байжээ.

1soccer-thierry-henry-with-arsenal2) Тьерри Анри

Арсеналын бүх үеийн шилдэг мэргэн бууч, Францын шигшээ багийн бүх үеийн шилдэг мэргэн бууч, Арсеналын түүхийн хамгийн шилдэг довтлогч, Францын түүхэн дэх хамгийн шилдэг довтлогчдын нэг.

Анриг хэн ч зогсоохооргүй байсан үе 1 жил биш, нэлээн хэдэн жил үргэлжилж байсан. Арсеналын төлөө 370 тоглолт хийхдээ 226 гоол хийж, 2003-2004 оны улирал буюу Арсенал лигтээ хожигдолгүй түрүүлэхэд ПЛ-ийг төдийгүй Европыг шагшруулж байлаа.

ПЛ-ийн 2 цом, Барсатай хамт өнгөрсөн жил хет-трик, Францын шигшээ багтайгаа Дэлхий, Европын аварга, гээд Анри хөлбөмбөгөөс авах ёстой бүх л шагналыг авсан. Харамсалтай нь “Алтан бөмбөг” шагналыг огт хүртэж байсангүй.

1) Паоло Малдини

Мальдини кареерийнхаа туршид нэг л багтаа үнэнч байж, тэндээ домог, билэг тэмдэг нь болсон. 25 жилийн турш АС Миланд тоглохдоо бүхий л амжилт ялалтанд хүрсэн нэгэн.  Сери А-ийн 7 удаагийн аварга, Италийн Супер цомын 5 удаагийн аварга, Аваргуудын лигийн 5 удаагийн аварга, Европын Супер цомын 5 удаагийн аварга, Тив хоорондын цом болон Клубуудын ДАШТ-ийн 2 түрүү. Эдгээр ялалтуудыг байгуулах бүрт Малдини гол үүрэг гүйцэтгэж байсан байх.

Гэвч дээрх тоглогчдын адилаар Алтан бөмбөг хүртэж байсангүй. Хамгийн дөхөж очсон нь 1994, 2003 оны 3-р байр л байсан.

Эндээс харахад ер нь хувийн шагналыг довтлох чиглэлийн тоглогч авах нь элбэг юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. SU says:

    Henry d ch haramsch bnda shagnal avahgui ungurchdug odo yay ghevde

    GD Star Rating
    loading...
  2. Trap says:

    Zidanii morgolt odooch sanaanas gardaggiu ym. BUffonoos oor hun bsan bol yasanch haaj chadahgiu.Тэр орсон ч бол Зизу маань Бүх үеийн шилдэг байх шууд

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    tiim bna edgeer togologchid uneheer haramsaltai yum . uul n avtsan bol.

    GD Star Rating
    loading...
  4. Sisley says:

    hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhh

    GD Star Rating
    loading...
  5. Smith says:

    Shagnalaa onoj ugmuur yumaa .

    GD Star Rating
    loading...
  6. CHELSEAFC.bblog.mn says:

    Chelsea-giin fanatuud orooroi http://www.chelseafc.bblog.mn

    GD Star Rating
    loading...
  7. Artest says:

    Henry you are best ever.

    GD Star Rating
    loading...
  8. 1st says:

    Smith ee onoj l ogood bgaa shd :) )

    GD Star Rating
    loading...
  9. PoMeO says:

    сда гэж Анри авах л ёстой байсийн…

    GD Star Rating
    loading...
  10. nisdeg_melkhii says:

    zio zio

    GD Star Rating
    loading...
  11. Гэрэлт-Од says:

    Henry үнэхээр шилдэг авах л ёстой хүн дээ.

    GD Star Rating
    loading...
  12. aaya says:

    onoj ogoooguideee yaaasan gej…. zarim humsuuud yarih yumaaa olj yadah yumdaaaa……… medeeej neg shil;deg nogoooo n ded bn shuuudeee…. henry ch abahgui bizdeee……. ugaasaaa bitgiii ch abaaasai….

    GD Star Rating
    loading...
  13. fly says:

    henryd yaagad uguugyig yeruusuu oilgodoggyi yum ilt avahaar amjilttai bsanshd uul n Platini Henryd ugsungyi gej uurlaad bsan sanagdah yum

    GD Star Rating
    loading...
  14. baagii says:

    maldini bol uneheer super od yuun cristan ronaldo ve.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: