Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » “Алтан бөмбөг”-гүй шилдгүүд

GD Star Rating
loading...

Football-European10-1Ballon d`Or буюу Алтан бөмбөг нь Европын хөлбөмбөгчдийн хамгийн нэр хүндтэй, эрхэм шагнал байсаар ирсэн. Энэ жилийн уг шагналын эзэн удахгүй тодорно. Харин “goal.com” сайт 1995 оноос хойшхи “Алтан бөмбөг” аваагүй ч авах боломжтой байсан, магадгүй авах ёстой байсан тоглогчдын жагсаалтыг гаргажээ.

10) Давор Шукер

Хорватын түүхэн дэх хамгийн алдартай хөлбөмбөгчин Давор Шукер 1996 оны ЕАШТ, 1998 оны ДАШТ-үүдэд амжилттай тоглосон шигшээ багтаа гол үүргийг гүйцэтгэж, хамгийн олон гоолуудыг оруулж байв. Шукер Хорватын төлөө нийт 69 тоглож 45 гоол хийж байжээ. Клубын хувьд тэрээр Динамо Загреб, Севилья, Реал Мадридад тоглож явсан бөгөөд тухайн цаг үеийнхээ шилдэг хитмэнүүдийн нэг байлаа. Шукер 1998 оны Алтан бөмбөгийн шалгаруулалтанд Роналдогийн дараа 2-р байранд бичигдсэн болно.
9) Питер Шмейхель

Уг жагсаалтанд орсон 3 хаалгачийн нэг. Ривалдо 1999 оны Алтан бөмбөгийг авсан ч олон хүн Шмейхелийн амжилтыг хүндэлж байсан. Дани хаалгач тэр жилийнхээ шилдэг 3-т ч орж чадаагүй ч Аваргуудын лигт Манчестер Юнайтедийн хаалгыг хэрхэн манаж, ямар амжилтанд хүрснийг нь бүгд мэдэж байв. Барселонад болсон шигшээ тоглолтонд МЮ 1:0-ээр хожигдож байгаад шүүгчийн мэдлийн цагт 2 гоол хийн гайхалтай хожиж байсан түүхтэй. 1999 он бол Шмейхелийн кареерийн оргил нь байсан. 90-ээд оны дэлхийн шилдэг хаалгач байсан гэхэд буруудахгүй шахам. Харамсалтай нь Алтан бөмбөггүй хоцорсон.
8 ) Раул

Тэр хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч (Клод Макелел),  хамгийн шилдэг вингер (Луиш Фигу), хамгийн шилдэг бүтээн байгуулагч хагас хамгаалагч (Зинедин Зидан), хамгийн шилдэг довтлогч (Роналдо) нартай хамт тоглож байв. Эдгээр тоглогчид багт нь ирэхэд ч, багаас нь явахад ч Раул багийн лидер хэвээрээ л байсан.

Аваргуудын лигийн 2 ч шигшээ тоглолтонд гоол хийж байсны дээр уг тэмцээний бүх үеийн мэргэн бууч, Реалын бүх үеийн мэргэн бууч, Испаний бүх үеийн мэргэн бууч, Ла Лигийн бүх үеийн мэргэн буучын амжилт руу тэмүүлж байгаа.

УЕФА-ын клубын оны шилдэг довтлогчоор 2000, 2001, 2002 онуудад дараалан шалгарч байсан. Гэхдээ эдгээр он жилүүдийнхээ ганцад нь л “Мөнгөн бөмбөг” хүртсэн нь чамлахаар. Ялангуяа 2001 онд Майкл Оуэн биш, Раул хүртсэн бол шударга явдал байлаа.

7) Оливер Кан

2006 оны нутагтаа болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа 1 номерийн байр суурийг Йенс Ленманд алдаж байсан нь Каны 10-15 жилийн кареерийг бүдэгрүүлэхэд хангалтгүй. Баварийн баавгай шигшээдээ 86 тоглолт хийсний дотор 2002 оны ДАШТ-ын гайхамшигт тоглолтууд нь багтана. Тэгэхэд Кан бараг л ганцаараа Германыг шигшээд үлдээсэн. Кан ФИФА-ын ДАШТ-ын шилдэг тоглогчийн шагнал, Лев Яшиний нэрэмжит шагналуудыг хүртэж байв. Зуун солигдох он жилүүдийн шилдэг хаалгач нь Кан байсан. 2001, 2002 онуудад Алтан бөмбөгийн шалгаруулалтын 3-р байр эзэлсэн түүхтэй.
zidane-nesta6) Аллесандро Неста

Энэ 10 жилийн (2000-2010) хугацаанд тоглож байгаа хамгаалагчдаас төрөлх авьяасаараа Неста ялгардаг гэнэ. Нестаг бүрэн фит болсон  үед нь давж гарах довтлогч бараг л байхгүйн дээр түүнээс сайн хамгаалагч гэж дэлхийд үгүй.

Милан багтайгаа хамт 2003, 2007 онуудын Аваргуудын лигт Ювентус, Ливерпулийг хожиход Неста гарамгай тоглож байсан. Харин 2006 оны ДАШТ-ын хасагдах шатанд гэмтлийн улмаас тоглож чадаагүй. ДАШТ-ын дараа шигшээ багаасаа зодог тайлсан.

Энэ улиралд харин урьдын формондоо орсон гэлтэй сайн тоглож байгаа. Каннаваро -Неста нараас илүү шигшээ багийн төвийн хамгаалалтын хослолыг бид одоогоор хараагүй л байна.

Тюрамийн адилаар Неста хэзээ ч Алтан бөмбөгийн шалгаруулалтын эхний 3-т орж байсангүй.

үргэлжлэл бий.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. attilla says:

    uneheer RAul awah baisan shuu…. gaihaltai dowtlogch…

    GD Star Rating
    loading...
  2. Trap says:

    urgeljlel hn bnaaa
    unshmaar bnaa

    GD Star Rating
    loading...
  3. Alia says:

    2 t yum u da sda

    Raul avah l bsan yum Owen sda 1 jil l gaigui togloson shu de

    GD Star Rating
    loading...
  4. CHELSEAFC.bblog.mn says:

    Zaluusaa http://www.Chelseafc.bblog.mn orood garaarai

    GD Star Rating
    loading...
  5. AAA says:

    owen sda ch geh shig chi muu yu ym be owen gemteegui bol super dovtlogch bsan shuu daanch id ym ym ni burdej irj bh uedee gemteed odgui boltsiin zailuul.hairand shan od angliig avaad yavchih zaluu blaa gej

    GD Star Rating
    loading...
  6. storm says:

    ” Тэр хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч (Клод Макелел), хамгийн шилдэг вингер (Луиш Фигу), хамгийн шилдэг бүтээн байгуулагч хагас хамгаалагч (Зинедин Зидан), хамгийн шилдэг довтлогч (Роналдо) нартай хамт тоглож байв. Эдгээр тоглогчид багт нь ирэхэд ч, багаас нь явахад ч Раул багийн лидер хэвээрээ л байсан. ” – Ene 2 oguulber nadaan mash ih taalagdlaa. Ter shagnal n gants baidag n haramsaltai olon shildeguudees neg n awna. Goy bichsen bna bayrallaa Цолмонбаатарaa

    GD Star Rating
    loading...
  7. Deegii says:

    Owen awsan l bol awsan sh de. Raul tuuhend awaaguigee gedgeeree l uldene. Michael Oweniig shutdeg hun bas baidag ym shu. Magadgui Tsolmonbaatar chi 2001 ond hulbumbug uzdeggui baisan baih l daa.

    GD Star Rating
    loading...
  8. Gitler says:

    UNEHEER A.NESTA SHUYEEN MAANI AGUU GEHED BAGADMAAR GAIXALTAI XAMGAALAGCH YM SHUU ALTAN BOMBOGTEI BOMBOGGUI TER DELHIIN XAMHIIN SHILDEG GEDGIIN BID MEDNE

    GD Star Rating
    loading...
  9. hater says:

    Оуэн авах нь юу нь буруу гэж… Би л хувьдаа тэр үеийн Оуэны тоглолтонд үнэхээр дуртай байсан. Тэр бол шилдэг нь байсан. Магадгүй тэр үеээс хойш гэмтэл бэртэлээс болж гайхалтай тоглолтоо үргэлжлүүлээгүй байж болох л юм. Тэглээ гээд тухайн үеийн шагнал эзнээ буруу таниагүй гэж бодож байна.

    GD Star Rating
    loading...
  10. chinguun says:

    guu yhw de odoo Owen g Raul s muu bga blhr l ingej bgn blgui… thdee Owen shilen hultei ingej bertdeggui bsn bol ch bas aimar toglogch shuuu odoo ch hugshirchdee zluuul… hrn 2006oni WC r Cannovaro captian bish bsn bol shildeg awq bsn bhaaa. tgeel dara jilees Real ruu ywaad Cannovaro hog boloo bizde zluul

    GD Star Rating
    loading...
  11. Хөлбөмбөгийн таавар

    GD Star Rating
    loading...
  12. football says:

    Өнөөдөр barcelone VS real madrid тоглолтыг шар айраг шимэн үзэхийг хүсвэл 99079277 утсаар холбоо барина уу.

    GD Star Rating
    loading...
  13. MR SATAN says:

    HUTSMOI OWEN BID 2 YUGAARAA AVDAG UM BAAS.

    GD Star Rating
    loading...
  14. oo zioz sporttsonhiinhon hunii setgegdel ustgadag yum bna ain
    ene sedviin hamgiin ehend 100% unen yum bishsiisht
    teriig ni yagaad ustagadag bnaa
    tanaih goal-com-s bnga orchuulga hiideg ni unen bizdee
    teglee geed hunii setgegdel ustgaad muuhai l bnadaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: