Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Мелобой 50 оноо авлаа

GD Star Rating
loading...

nba_g_melo_288vНБА-д 12 тоглолт боллоо. Кармело Энтони өнөөдөр 50 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосон бол гэмтэлтэй байсан Майк ДАнливи эргэн ирж, улирлын анхны тоглолтондоо оролцсон байна.

“Денвер” – “Нью-Йорк” – 128:125 (26:30, 35:30, 31:27, 36:38)

Д: Энтони – 50 оноо, Биллапс – 32, Жей. Ар. Смит – 17, Нене – 9 + 11 самбар,

Н: Харрингтон – 41 + 10 самбар, Д. Ли – 23 + 10 самбар, Хьюз – 16 + 9 дамжуулалт + 6 самбар.

Мело сүүлийн 2 оноогоо авахад хэцүү байсан байх. Учир нь түүнийг 16 секунд дутуу байхад торгуулийн 2 шидэлт шидэх үед ордонд цугласан үзэгчид бүгдээрээ “MVP! MVP!” хэмээн уухайлж байлаа. Гэвч Мело 2 шидэлтээ оновчтой болгосноор кареертаа анх удаа 50 оноо авсан юм. Улирал эхэлснээс хойш 50+ оноог авсан тоглогч зөвхөн Брэндон Женнингс л байлаа. Кармело энэ улирал эхэлснээс хойшхи бүх тоглолтондоо 20+ оноо авсан ганц тоглогч юм.

50 оноо авсан сүүлийн 3 тохиолдлын 2 нь Никсийн эсрэг (Мело, Уэйд) бол сүүлийн 10 тохиолдлын 4 нь мөн Нискийн эсрэг (Коби, ЛеБрон, Уэйд, Мело) байна. Мэдээж Никс бол хамгаалалт маш сул баг л даа.

Наггетс ийн талбай дээрээ өнгөрсөн улирлыг оролцуулаад улирлын тоглолтонд 17 дахиа дараалан хожив.
“Майами” – “Вашингтон” – 84:94 (24:26, 18:25, 22:16, 20:27)

М: Чалмерс – 20 оноо, О’Нил – 19+13 самбар, Уэйд – 18

В: Жеймисон – 24+13 самбар, Юнг – 22, Бойкинс – 10

Ник Янг өнөөдөр лигийн шилдэг тоглогчдын нэгний эсрэг маш сайн хамгаалалт хийж, Визардсчууд Хитийг сүүлийн 7 тоглолтноос анх удаа хожиж, улирлын 5 дахь хожлоо авлаа.

Янг 11 сарын 8-21-ны хооронд нийтдээ 3 минут гаруй хугацааг л талбайд өнгөрөөгөөд байсан ч өнөөдөр Визардсын гол тоглогч шиг л байв. Уэйд энэ улиралд Визардсын эсрэг 2 тоглохдоо тус бүр 40+ оноо аваад байсан боловч өнөөдөр 19 довтолж, ердөө 6-г нь л оновчтой болгосон байна.

Энтуан Жеймисон энэ улиралд анх удаа Хитийн эсрэг тоглосон бөгөөд кареерийнхаа 16000 дахь оноог авчээ. Одоо тоглогч байгаа тоглогчдоос Шак, Данкан, Новицки, Гарнетт нар л Жеймисоны адилаар 16000+ оноо, 6000+ самбараас авалт хийгээд байгаа гэнэ.
“Шарлотт” – “Кливленд” – 94:87 (26:19, 32:24, 24:28, 12:16)

Ш: Уоллес – 31+14 самбар, Жексон – 17, Мохаммед – 13

К: Жеймс – 25, М.Уильямс – 22, О’Нил – 11

Шак гэмтлээсээ эргэн ирсэн ч баг нь хожигдлоо. Кавальерс Шакийн тоглосон 10 тоглолтонд 6-4 бол Шакийн тоглоогүй 6 тоглолтонд 5-1 амжилт үзүүлээд байна. Шарлоттын Ж. Уоллес 5 дахиа дараалан дабл-дабл хийлээ. Мөн тэрээр Бобкэтсийн түүхэнд 2 тоглолт дараалан 30+ оноо, 10+ самбараас авалт хийсэн анхны тоглогч болсон байна. ЛеБроний эсрэг хэрхэн тоглох хэрэгтэйг Уоллест Майкл Жордан заасан гэнэ. Шарлотт 7 дараалан хожигдсоны эцэст ийн 3 дараалан хожлоо.

Raptors Celtics Basketball
“Бостон” – “Торонто” – 116:103 (33:27, 21:28, 33:17, 29:31)

Б: Аллен – 20 оноо, Пирс – 18, Перкинс – 18

Т: Бош – 20+13 самбар, Туркоглу – 20, Жек – 18

Селтикс улирлын эхэнд 6 дараалснаасаа хойш анх удаа 3дараалан хожлоо. “Бид оноо аваад, эргээд тэд оноо аваад л…Үүнийг бид “Buddy Ball” гэж нэрлэдэг. Ийм байдлыг бид 2-р хагаст зогсоосон. Бид сайн хамгаалсан, тиймээс хожил авлаа” гэж Док Риверс хэлжээ. Рэпторс сүүлийн 8 тоглолтныхоо 6-д нь хожигдлоо.

“Филадельфи” – “Атланта” – 86:100 (23:26, 18:20, 25:29, 20:25)

Ф: Юнг – 22 оноо, Игуодала – 16, Жейсон Смит – 14

А: Кроуфорд – 24, Бибби – 21, Жош Смит – 20

Жамал Кроуфорд нийт 24 онооныхоо 11-ыг 4-р үед, Майк Бибби нийт 21 оноо тус тус авч, Атланта Хоукс өрсөлдөгч Филадельфи 76-г талбайд нь хожлоо. Хоукс 2 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоосон нь энэ. Хоуксийн тоглогчид бүгд жигд тогложээ.

Харин Филадеьфиг гэмтэл бэртэл их зовоож байна. Эхлээд довтлогч М. Спейтс 1 сарын дунд хүртэл тоглох боломжгүйгээр гэмтсэн бол энэ долоо хоногт Луис Уилльямс нь 8 долоо хоног гэмтэв. Мөн Элтон Брэнд 2 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй. Энэ хүнд үед Игуодала ганцаараа шахуу л үлджээ.
“Детройт” – “Клипперс” – 96:104 (27:27, 27:20, 21:27, 21:30)

Д: Жеребко – 22, Стаки – 21, Байнум – 14

К: Каман – 26, Б.Дэвис – 25+10 дамжуулалт, Торнтон – 19

Крис Каманий гэр бүлийнхэн, найзууд нь түүнийг Детройтод тоглоход нь байнга ирж үздэг гэнэ. Өнөөдөр ч үзэж. Каман ч тэднийхээ өмнө сайн тоглож, 13 довтолгооныхоо 11-ийг чулуу болгосноор 26 оноо аван багаа тэргүүлж, улмаар Клипперс хожлоо. Уг нь Детройт 2001 оны 2 сарын 19-нөөс хойш талбай дээрээ Клиппесрт хожигдоогүй байсан аж.

Детройтийн Хэмилтон, Принц нар гэмтэлтэй хэвээрээ байгаа энэ үед Бен Гордон ч бас тэдний эгнээнд шилжжээ.

“Индиана” – “Даллас” – 92:113 (36:35, 28:31, 15:29, 23:18)

И: Грэйнжер – 20 оноо, Данливи – 13, Мёрфи – 10

Д: Новицки – 31, Терри – 17, Мэрион – 13

Даллас Маверикс айлын талбайд 5 дахиа дараалан хожлоо. Далласын дасгалжуулагч Рик Карлайл 2003-2007 онуудад Пейсерсийг дасгалжуулж байсан гэхээр тэрээр хуучин “гэртээ” иржээ. Даллас 12-4 болж байна.

Пейсерийн довтлогч Майк Данливи улирлын анхны тоглолтоо хийж 13 оноо авсан байна.
“Хьюстон” – “Сан-Антонио” – 84:92 (23:18, 23:26, 12:24, 26:24)

Х: Скола – 18 оноо+12 самбар, Ариза – 17+11 самбар, Ландри – 13

С: Данкан – 21+12 самбар, Паркер – 19, Макдайсс – 15+14 самбар

Спэрс энэ улиралд анх удаагаа айлын талбайгаас хожил авлаа. Рокитс ердөө 36 хувийн оновчтой шидэж, улирлын хамгийн бага оноогоо авсан аж. Гэхдээ Рокитст хожих боломж байсан бөгөөд 40.5 секунд дутуу байхад Ландри тоог 86:84 болгож ойртуулсан. Гэвч Спэрс довтолж Жефферсон 2 торгуулийн шидэлтээ хийснээх 88:84 болжээ. Рокитс довтолж, Брукс алдсанаар тоглолт тодорхой болсон байна.

Жинобили 5 дахь тоглолтоо дараалан өнжсөн. Гэхдээ Попович түүнийг ням гаригт Филлитэй хийх тоглолтонд тоглож магадгүй гэжээ.

“Миннесота” – “Финикс” – 95:120 (22:32, 17:28, 26:32, 30:28)

М: Сешионс – 23 оноо, Жефферсон – 20, Флинн – 18

Ф: Ричардсон – 22, Хилл – 17, Студемайер – 12

Финикс Санс 13-3 болж, одоогоор лигийн хамгийн шилдэг амжилттай явж байна. Мөн улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо 100+ оноо авлаа. Сүүлийн 3 тоглолтондоо тэд дараалан 15-аас дээш оноогоор өрсөлдөгчөө хожжээ.

Миннесота ийнхүү 15 дараалан хожигдлоо. Энэ нь тэдний багийн түүхэн дэх 2-т орох муу амжилт бөгөөд дараагийн тоглолтондоо хожигдвол хамгийн муу амжилттайгаа зэрэгцэх аж. Харин НБА-ын хамгийн муу амжилтыг 2003-2004 оны улиралд 19 дараалан хожигдсон Орландо тогтоожээ.
Nets Kings Basketball“Сакраменто” – “Нью-Жерси” – 109:96 (33:20, 26:22, 25:27, 25:27)

С: Эванс – 21 очко, Удрих – 21, Касспи – 18

Н: Харрис – 25, Лопес – 24+11 самбар, Дуглас-Робертс – 21

Нетсийн 16 дахь хожигдол. 0-16. Өнгөрсөн улирлын хамгийн муу баг. Ням гаригт Нетс Лос Анжелес Лейкерсийг хожихгүй бол 1988-89 оны Хит, 1999 оны Клипперсийн анти-амжилттай зэрэгцэнэ.
“Оклахома” – “Милуоки” – 108:90 (31:26, 20:24, 27:13, 30:27)

О: Дюрант – 33 оноо+12 самбар, Уэстбрук – 20, Грин – 17

М: Дельфино – 15, Уоррик – 15, Ильясова – 13+12 самбар

Рассель Вестбрук өрсөлдөгч багийнхаа шинэ холбон тоглогч Брэндон Женнингсийг халз тулаанд амархан илүүрхэж, Бакст боломж олгосонгүй.

Кевин Дюрант 33 оноо, 12 самбараас авалт, Вестбрук 20 оноогоор багаа тэргүүлцгээж Оклахома улирлын 9 дэх ялалтаа авлаа. Баксын хувьд 6 дахь хожигдлоо хүлээж.

Эдгээр багууд бол лигийн хамгийн залуу багуудын тоонд багтдаг бөгөөд аль алиных нь амжилт энэ улиралд маш их ахиж байгаа юм.
“Портленд” – “Мемфис” – 96:106 (15:29, 24:32, 24:16, 33:29)

П: Рой – 26 оноо, Уэбстер – 24, Олдриж – 16

М: Рэндольф – 21, М.Газоль – 19+15 самбар, Майо – 19

Мемфис бүсийнхээ шилдэг багуудын нэгийг талбай дээр нь хожлоо. Мемфисийн хувьд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожиж байна.

Эхний хагаст Мемфис 21 оноо дараалан авч, 31-2 ран хийж ихээхэн давуу байдалтай болсон бөгөөд үүнийгээ 2-р хагаст амжилттай хамгаалснаар хожсон юм.

Портлэндийн хувьд өнгөрсөн оны 12 сарын 12-ноос хойш талбай дээрээ анх удаа хожлын хувь нь 50-аас доош багт хожигджээ.

GD Star Rating
loading...
Мелобой 50 оноо авлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

26 Сэтгэгдэл

  1. aa says:

    1st.
    Melo for MVP!!!!

    GD Star Rating
    loading...
  2. Deegii says:

    Aguu ym aa. Umnu ni Iversoniig baihad neg udaa 49 onoo awch baisan sanagdana.

    GD Star Rating
    loading...
  3. George says:

    Melo goy goy dahiad bur ilu ono awah l heregtei Cp3 maani gemtlese heze irhim bolo

    GD Star Rating
    loading...
  4. Sw4T says:

    G.Wallace All-Star game-д ороосой….

    GD Star Rating
    loading...
  5. Tugsuu says:

    2 AI dahin negdeesei!! bi iversonii fan bish l de..ghde l uunig husch bn..

    GD Star Rating
    loading...
  6. ariukaa says:

    melo uneheer super star ene jil zaaval mvp avnaa shildeg onoo avagch shildeg leader toglogch my dream super star

    GD Star Rating
    loading...
  7. skyizthalimit says:

    Nets Lakers-ig hojood jinxene SURPRISE bariasai teeeee??? Tegvel ene uliral iluu goy sonirholtoi zuiler bayjina da, hahaha!
    Tehdee MAGIC ALL DAY!!!

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Melo onoodor sainii huivd sain togolson l doo Ene jilees nuggets ees iluu sain bolson shuuu?

    GD Star Rating
    loading...
  9. Vinsanity says:

    Wade,Lebron 2 draftaar orj irsen uesee l ehleed tsoilj ehlesen!harin Melo odoo l tsoilj bndaa!ene ercheerei bgasai daa!2003 onii draft bol tuuhen dehi hamgin huchirheg draft

    GD Star Rating
    loading...
  10. Vinsanity says:

    Nets ene jil new record togtoohnee hehe!ymmmar muu bnaa uneheer gaihamshigtai bna,edniid sain SG,C l dutaad bna!gants onoo avdag ni l harris bh shivdee!

    GD Star Rating
    loading...
  11. ene chnl minii shutdeg toglogch shuudee
    omno ni 3n hun hardag blaa
    odoo AI zodog tailsan, dirk melo 2roo l harah uldlee dee
    ene heveeree sn toglood mvp avaarai

    GD Star Rating
    loading...
  12. suganii us says:

    za mvp avah ni ch haashaain.zarim ni buur muruudchhiima te.

    GD Star Rating
    loading...
  13. MB says:

    (Suganii us) muu Kazakaaaaaaa
    IIm sain togolj bgaaa hunii huvid bol moroodol bish za
    Chamshig Saganii Usnii huvi moroodol baij bolhiin za
    Golog mine Chamtai bi Olympic iin buh torloor orsoldohod belen bna nohoi mine
    3 torold bi chamd hojigdvol Bi amiaaaaa horooeoooooooo muu chatsganii devsgereeeee
    Chi zugeer NBa uzej bna gej Togloltiin toim l uzdeg biz deeeeee Zuraasan boovtoi golog mine Booviig chine Tairna shuuuu nohoi mine

    GD Star Rating
    loading...
  14. aaaaaaaaaaa says:

    MB sak helsen

    GD Star Rating
    loading...
  15. jowa says:

    MB aiax 1iin Admin bsan mon uu???

    GD Star Rating
    loading...
  16. MB says:

    Muu suga garuudiig darj yavah heregtei

    GD Star Rating
    loading...
  17. altushka says:

    melo sain l da gehdee mvp bol awj chadkuu mvp bol erooso 2 hunii dund l bdag
    kobe and lebron

    GD Star Rating
    loading...
  18. hurtsbayar says:

    mba goe shu

    GD Star Rating
    loading...
  19. Nba says:

    tgdl LEBRON L AVDAG SHUDEEEEEEEE

    GD Star Rating
    loading...
  20. Буянбат says:

    За ойрд ороогүй юм байна. Энэ жил Денвер сайн үзэхнээ. Бүсийн аваргын төлөө ЛАЛ ийг барах юм бол аварга авнадаа. Мело энэ жил онооны лидер болох нь тодорхой юм шиг байна. Үнэхээр байж болох бүхэл төрлөөр оноо авч чадаж байгаа нь гайхалтай. Гэхдээ MVP ярих арай болоогүй байхаа. Бүх оддын тоглолтын дараагаас л жинхэнэ MVP яриа халуухан өрнөх байхдаа.

    – Дундын зайн шидэлтийн бүх элемэнтийг сайн эзэмшсэн (Pull-up, Fade-away,Turn-around)
    – 3 аас сайн шиддэг
    – Оролт сайтай. Агаар дээр удаан тогтдог, Данк сайн хийнэ.
    – Энэ жилээс торгуулийн шидэлт сайн шидэж байгаа. (87%)
    – Хүчний тоглолт сайн хийдэг. Одоо НБА ийн хамгийн их POST-UP байрлалаас оноо авдаг тоглогч.
    – Жижиг довтлогчийн байрлалд үедээ тасарцан. Түүнийг 1vs1 хамгаалах тоглогч одоо энэ ертөнцөд алга.

    GD Star Rating
    loading...
  21. Nba says:

    SHal hulaa ym biched ooriigoo hoorgood bh ymaa

    GD Star Rating
    loading...
  22. aaa says:

    mvp hen boloh ni arai no arai todroogui bna uliral ehleed dunguj 4nii 1 ni l bolj dahiad uldsen togloltod yuch boloh yum bilee melo berteh ch yum biluu yuch bolj bolon sh de gehdee melo en jil sain bnaa lebron ene jil neg l tiim bn gehdee gaigui tsaa chin mvp d bol uzhel bh harin avaj chadah nuu

    GD Star Rating
    loading...
  23. Nba says:

    UGAASAA ENE JIL LEBRON MVP AVAHGUI BOL NBA DARAA ULIRAL GEJ BAIHGUI ZA HAHAHAHAHAHAHAHAHAHAHAHA LEBRON BUH UZUULELT STATS ARAARAA TASARTSAN SHDEE HULEEN ZOVSHOOROOCHEE

    GD Star Rating
    loading...
  24. ene jil kobe lebron 2n ali negiig mvp avahiig harhiimsan
    humuus dandaa l lebron kobe l gehiin
    2laa sn l daa
    gehdee sn zondoo l hun bnasht
    yu ch boloo bilee

    GD Star Rating
    loading...
  25. Буянбат says:

    Леброн сайн. Хэн ч маргахгүй. Гэхдээ тэр чинь бөмбөгөө 48 минут ноцолдож байгаа юм чинь. Холбон тоглогч шиг л бөмбөг авах гээд улайрч байгаа юм чинь тийм хэмжээний статистик үзүүлэлгүй яахав. Жинхэнэ статс хөөж тоглодог биздээ цаадах чинь.

    GD Star Rating
    loading...
  26. Puujee says:

    Iverson эргэж ирэх гэж байгаа сурагтай.Филадельфи нэгэн цаг үед нэр төрийг нь өргөж явсан тоглогчоо багтаа авч магадгүй болоод байна.Гэхдээ бүх зүйл ирэх 7 хоногт шийдэгдэнэ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: