loading...
2009 оны ATP-гийн дэлхийн турын финал өндөрлөх шатандаа орлоо. Өнгөрсөн шөнө B хэсгийн тоглолтууд явагдаж шөвгийн дөрөвт өрсөлдөх теннисчдийн нэр тодорчээ.
Испаний Рафаель Надаль сүүлийн тоглолтоо Новак Жоковичтэй хийж 7–6(5), 6–3-аар ялагдал хүлээсэн бол Николай Давыдeнко, Шведийн Робин Содерлингийг 7–6(4), 4–6, 6–3-аар буулган авчээ. Жокович Надалийг буулган авахын тулд ердөө 1 цаг 52 минутыг л зарцуулсан бөгөөд хоёр теннисчин өмнө нь 20 удаа тулж байсан юм.
Тэрээр тоглолтын дараа ”Рафа өнөөдөр сайн байсан ч гэсэн би арай илүү байлаа. Одоо миний ирээдүй Содерлингээс шалтгаална. Хэрвэ тэр ялж чадвал би дараагийн шатанд шалгарч, ялагдвал тэмцээнээс хасагдах болно. Тиймээс би бүх найдвараа түүнд тавьж байна” гэжээ. Харамсалтай нь Давыденко ялагдал хүлээсэн тул Новак тэмцээнээс хасагдаж байна.
Ийнхүү Новак Жокович тэмцээнээс хасагдаж Николай Давыденко, Робин Содерлин нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Хагас шигшээн оноолт ёсоор Давыденко дэлхийн чансааг тэргүүлэгч Рожер Федерертэй тулах бол Хyан Мартин Дель Потро, Робин Содерлинтэй тоглох ажээ.
40 дэх удаагийн ATP-гийн дэлхийн турын финалын ялагч энэ ням гаригт Лондоны О2 ордонд тодорно.
A Хэсэг
| Дүн | Сет | Гэйм | Байр | ||||||
| 1 | 3–6, 6–3, 6–1 | 2–6, 7–6(5), 3–6 | 4–6, 7–5, 6–1 | 2–1 | 5–4 | 44–40 | 1 | ||
| 4 | 6–3, 3–6, 1–6 | 6–3, 3–6, 6–2 | 6–4, 6–7(4), 7–6(3) | 2–1 | 5–4 | 44–43 | 3 | ||
| 5 | 6–2, 6–7(5), 6–3 | 3–6, 6–3, 2–6 | 6–4, 3–6, 7–6(1) | 2–1 | 5–4 | 45–43 | 2 | ||
| 7 | 6–4, 5–7, 1–6 | 4–6, 7–6(4), 6–7(3) | 4–6, 6–3, 6–7(1) | 0–3 | 3–6 | 45–52 | 4 |
B Хэсэг
loading...




azgui djokovic
loading...