loading...
Мерседес хэнийг сонгох вэ?
Мерседес ГП баг хоёрдахь нисгэгчээ сонгох ажил үргэлжилж байна. Михаэль Шумахер тус багт ирэхгүй гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл Рено багтай гэрээ байгуулсан Польш нисгэгч Роберт Кубицаг германчууд сонирхож байгаа тухай испанийн хэвлэлд мэдээллэв. Хэрэв Рено концерн нь ирээдүйд мотоспортод тавих анхаарлаа тодорхой болгохгүй бол Роберт Кубица гэрээгээ цуцлах эрхтэй гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэв үйлдвэрлэгч нь цаашид Формула-1-д оролцох эсэхээ ил тодоор мэдэгдэхгүй бол цуцлагдаж болох шинэхэлбэрийн гэрээтэй юм байна.Үүнээс гадна бас нэг сонирхолтой сураг ажиг бол Формула-1-ээс
завсарлага авсан Кими Райкконен Мерседестэй холбогдсон байна. Түүний менежер Стив Робертсоний хэлснээр Мерседес баг Кимид уралдаанд түрүүлж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боломж олгож чадна гэвэл хэзээ ч татгалзах зүйлгүй гэжээ. Одоогоор Райкконен Раллигийн Цитроен багтай гэрээ байгуулах талаар яригдаж байгаа юм. Мерседес багийн дарга Росс Браун нь хоёрдахь нисгэгчийг сонгоход яарах шаардлаггүй гэж үзэж байгаа юм. Бүх боломжуудаас нарийвчлан судалж сонголт хийх нь хамгийн зөв шийдвэр болно гэжээ. Роберт Кубица, Кими Райкконеноос гадна Ник Хайдфельдийн нэр жагсаалтанд байгаа билээ.
БМВ Заубер эргээд Петер Зауберт очлоо
Заубер багийг үндэслэгч Петер Заубер 2005 онд автомашин үйлдвэрлэгч БМВ-д уралдааны багийн эрхээ өгснөөр БМВ Заубер нэртэй болсон билээ. Саяхан БМВ нь тус багийг Швейцарийн “Qadbak” компанид худалдсан. Тэгвэл худалдан авагч нь санхүүгийн чадваргүй этгээд болох нь илэрч наймаа бүтэлгүйтэв. Петер Заубер үүнийг хараад сууж чадсангүй өөрийн багаа эргүүлэн худалдаж авлаа. БМВ Заубер эргээд дөрвөн жилийн дараа хувийн баг болж байгаа юм. Хөдөлгүүрийн гэрээг хуучин хамтрагч Ферраритай хийхээр болсон байна. Заубер багийн шинэ нэрийг чимэх спонсор хэрэгтэй нь ойлгомжтой. Үүнээс илүү дараагийн гол асуудал бол ирэх улиралын уралдаанд оролцох эрхээ авах юм. FIA Заубер багт гараа хийх эсэхийг хараахан шийдээгүй байгаа юм.
Канадын Гран при Формула-1-ийн 2010 оны календарьт дахин бичигдэх болов. Формула-1-ийн босс Берни Эккелстоун болоод канадууд тухайн үед тохиролцоонд хүрч чадаагүйгээс болж 1978 оноос жил бүр зохиогдож байсан Монтреалийн уралдаан 2009 онд хуанлид багтаагүй билээ.Монтреальд Формула-1-ийн уралдааны уламжлалыг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан канадын засгийн газар , орон нутгийн удирдлага нь нийт 75 сая канад (47 сая ам) долларийн дэмжлэг үзүүлхээр болж Берни Эккелстоунтой таван жилийн гэрээ байгууллаа.
loading...







1st
loading...