loading...
Английн Лондон хотод 7 өдөр үргэлжилсэн ATP-гийн дэлхийн турын финалын ялагч тодорлоо. Энэ жилийн тэмцээн анх удаа Лондоны 02 цогцолборт явагдсан бөгөөд дэлхийн турын финалын 40 жилийн ой мөн давхар тохиосон юм. Хагас шигшээ тоглолтонд Швейцарийн алдарт Рожер Федерер, Николай Давыденкод 6-2 4-6 5-7 гоор ялагдал хүлээсэн бол Робин Содерлин, Хуан Мартин дель Потрод ялагдаж мөрөөдлөө үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Давыденко өнгөрсөн жил мөн тэмцээний финалд шалгарч байсан ч Новак Жоковичт ялагдал хүлээж байсан. Тийм ч учраас энэ удаа тун хянамгай тоглож алдаа бага гаргахыг хичээж байлаа. Үүнийхээ үр дүнд эхний сетийг 6 : 3-ээр өөрийн талд эргүүлж чадсан.
Хоёр дахь сетэд ч дель Потро сэргэлт авч чадалгүй байсаар 6 : 4-өөр ялагдал хүлээж Давыденко энэ оны 5 дахь түрүүгээ хүртсэн юм. Финалын тулааны дараа Николай ”2008 оныг хүртэл энэ цомыг Федерер, Жокович, Сампрас гээд олон шилдэг тамирчид хүртэж байсан. Харин одоо Давыденко гэсэн нэр энэ энэ цомон дээр үүрд бичигдэн үлдэх болно.
Энэ бол миний карьерийн хамгийн гайхалтай мөч. Үнэхээр баяртай байна” гэжээ. Давыденкод энэ түрүүг хүртсэнээр 1.5 сая америк долларын эзэн болж байна. Мөн 02 ордонд дэлхийн турын шилдэгээр шалгарсан анхны тамирчин бол түүхэнд үлдэж байгаа юм. Хэдийгээр ялагдсан ч гэсэн дель Потро тийм ч сэтгэл дундуур биш байна. Аргентин эр ялагдсан шалтгаанаа хагас шигшээд маш хүнд тулаан хийсэн учраас гэж тайлбарласан юм.
”Энэ долоо хоногт би маш олон хүнд тоглолтууд хийсэн учраас үнэхээр ядарсан байсан. Тийм болохоор Давыденког ялахад хэцүү байх болно гэдгийг мэдэж байсан лдаа. Тэр яг л плэй-стэйшн дээр байгаа юм шиг ийш тийшээ гүйгээд л үнэхээр эрч хүчтэй тоглож байсан.
Би тэрний өмнөөс баяртай байна” гэж Аргентин эр ярьсан байна. Ийнхүү 2009 оны эрэгтэй теннисчдийн оролцох тэмцээн үүгээр дуусаж байна.
Тун удахгүй ирэх жилийн 1 сарын 5-нд Brisbane International тэмцээн эхэлж тамирчид дараагийн “аян дайн”-даа гарах болно.
loading...




manai mongold ygd meregjiliin sport hogjiddgui yum bol do? dandaal sonirxoxgchidiin tovshind l hogjih yum.judo-oor avarga bolloo ged mon boxing avaraga bolloo ged delhiin sportod bid tanigdaagui l bn sh de?Africa tivees hurtel meregjiliin holbombogchin torood baihad manaid daanch meregjiliin tamirchin alga da?DE
loading...
ooo za manai ivan yalchihsan bna shdee!!!! ZA ZA goy l bolj!!!!
loading...
Davidenko sain baisaan, gaixaltai sain togloj baisan. amjilt….
loading...
za za kolya maani bolj dee mun ter erka gdg nuhurt helehed meregjiliin judo gej bdaggui mun manaih bas meregjiliin box-n wba-n avargatai bolj bsan uls bas meregjiliin sumo-n 2 ih avarga bna hamgiin gol ni mgl-d meregjiliin sport mgl-d hugjih undes suuri ni 2000-d onii eheer l tavigdaj bna tiim bolohoor uund tsag hugatsaa heregtei mun bagiin sport-s sonirhogchidiin ch ter meregjiliin ch ter bagiin sport hugjihud uneheer hetsuu er ni barag hugjihgui bh
loading...
Davidenkod bayr hurgie ter unheer sain tamirchn jinhen Russian baavgai
loading...
t1 ivan
loading...
sain baina ternii omnoos bayarlaj baina
loading...