Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Женнингсийн баг Роузийн багаас илүү

GD Star Rating
loading...

nba_g_jenningsvert_288“Милуоки” – “Чикаго” – 99:97 (22:17, 26:27, 29:28, 22:25)

М: Богут – 22 + 15 самбар. Белл – 16. Женнингс – 15 + 8 дамжуулалт. Дельфино – 15.

Ч: Салмонс – 23. Денг – 22 + 14 самбар. Роуз – 19.

Өнгөрсөн улирлын шилдэг шинэ тоглогчийн баг энэ улирлын шилдэг шинэ тоглогч болох хамгийн боломжтой тоглогчийн багийн талбайд зочилж тоглолоо. Уг тоглолтонд драфтын номер 1-ээр шалгарч байсан Эндрью Богут маш сайн тоглож, Милоуки хожлоо.

Гэмтлээс эргэн ирсэн Богут 22 оноо, 15 самбараас авалт хийжээ. Буллз ийн 5 дахиа дараалан хожигдож байна. Брэд Миллер тоглолтын сүүлчийн шидэлтийг хийсэн ч дутаасан юм.  Буллзын дараалсан зочлон тоглолтууд ийн тун амжилтгүй өндөрлөв. Дараагийн тоглолтоо Буллз Детройттой, Бакс Визардстай хийх аж.

“Юта” – “Мемфис” – 120:93 (31:22, 30:26, 34:22, 25:23)

Ю: Брюэр – 25. Бузер – 24 + 15 самбар. Дэр. Уильямс – 22.

М: Майо – 20. Янг – 17. Мар. Уильямс – 17.

Карлос Бузер 24 оноо, 15 самбараас авалт, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүлж Жазз энэ улиралд анх удаа 3 дахь дараалсан хожлоо Мемфисээс авлаа. Бузер эргээд формондоо оржээ. Сүүлийн 5 тоглолтонд дараалан 20+ оноо авчээ. Жазз ийнхүү Мемфисийг 10 дараалан хожиж байгаа аж.

Мемфисийн лидер Руди Гэй гэр бүлийн шалтгааны улмаас уг тоглолтонд тоглоогүй бөгөөд улирал эхэлснээс хойш айлын талбайд 2-9 болж байна. Мемфис энэ удаа Жамал Тинслиг гарааны холбогчоор гаргасан ч Тинсли төдийлөн сайн тоглосонгүй.

“Даллас” – “Филадельфи” – 104:102 (28:23, 29:20, 21:29, 26:30)

Д: Новицки – 28. Кидд – 22 + 11 дамжуулалт. Гуден – 15 + 10 самбар.

Ф: Грин – 23 + 8 самбар. Брэнд – 21 + 10 самбар. Янг – 21.

5.6 секунд дутуу байхад А. Игуодала 3 онооны шидэлтээ оновчтой болгож тоог тэнцүүлсэн ч зөрүүлээд 1.4 секунд дутуу байхад Жейсон Терри шидэлтээ оновчтой болгосноор Маверикс Филадельфиг талбайд нь 104:102-оор хожлоо. Филли ийн 7 дахиа дараалан хожигдов. Маверикс 13-5 болж байгаа нь 2006-2007 оны улирлаас хойшхи хамгийн сайн эхлэл нь юм.

Дирк Новицки 28 оноо авсан бөгөөд 13 дахь тоглолтондоо дараалан 20+ оноо авчээ. Жейсон Кидд ч тун сайн тоглож, 22 оноо, 11 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Далласт өнөөдөр Аллен Айверсоны агент болон бизнесийн менежер нь Филлигийн Эд Стефански, дасгалжуулагч Эдди Жордан, өөр 2 албаны хүмүүсийн оролцсон уулзалт болж, 2 цаг гаруй үргэлжилжээ. Уулзалтын үр дүн, шийдвэрийг Стефански одоогоор хэлээгүй байна.

“Голден Стэйт” – “Индиана” – 126:107 (25:33, 26:24, 34:26, 41:24)

Г: Эллис – 45. Морроу – 18. Си. Джей. Уотсон – 18.

И: Данливи – 22. Грейнжер – 22. Д. Джонс – 21.

Стивен Жексоныг явснаас хойш Монта Эллис галзуурч байна. Эсвэл Голден Стэйтийн орлон дасгалжуулагч Кейт Смартад ч учир нь байж болох. Эллис сүүлийн хэдэн тоглолт бүрт л маш сайн тоглож, оноонуудыг бөөндсөөр байна.

Өнөөдөр Эллис Пейсерсийн эсрэг 45 оноо авч өөрийн дээд амжилтаа тогтоож, баг нь 126:107-оор хожлоо. Бас болоогүй, 6 алдаа хийгээд тоглолтыг дуусгалгүй чөлөөлсөн гэж байгаа. 2000-2001 оны улирлаас хойш 6 алдаа хийж тоглолтыг чөлөөлсөн ч 45-аас дээш оноо авсан 5 дахь тоглогч нь Эллис болов. Өмнөх хэд нь:

улирал тоглогч Оноо
’09-10 Монта Эллис 45
’06-07 Коби Брайант 58
’05-06 Пол Пирс 50
’05-06 Гилберт Аренас 47
’04-05 Aллен Айверсон 51

“Тоглолтын өмнө миний эхнэр надаас 50 оноо авах уу гэж асуусан…Намайг 6 алдаа гаргаад суух мөчид тэр ’45, тэгээд ялалт. Энэ хангалттай, би баяртай байна’ гэж хэлсэн” гэж Эллис ярьжээ.

Pacers Warriors Basketball

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. tulgaa says:

    ongiroo novsh ve

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    bolj l baina shdee . 45 onoo gedeg bol

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    (MB diss Id)
    Huue teneg atsaaaaa chinii bichsen zuil gazar avsangui uhan isheg mine
    MB geheer MeloBoy bolj taardag ym uuu aaan goe aaan sanaaniihaaa zorgoor hutsaj amidar alaa
    Yana huuhed gomdooch-ih viide eeeee chamd helhed hoshin shogiin medremj alga Chinii naaa teneg uran zohioliin aldaatai zuiliig unshaad chinii balai nz nar chine goe shaasan gej hoorhog baih shuuuu
    Sain Sain ih hol hoorj bna Odooo buuh boloogui ym uuuuu Id golog mine
    Nemeed helhed Joohon utga avtsaldaaatai ym bichej sur Onoodor bagsh ni chamd muu taivlaaaa gertei hairaad hiphop sonssod ir za bye bye

    GD Star Rating
    loading...
  4. MB says:

    Ene Bulls-iin Miller bagaa ongorson jilees ehleed l alj bna
    Iverson-g Yavuulaad l bsan Memhis odoo yana da Draft-aar buruu huniig songoson baih shuuuu
    76ers Unheer holbogch baihgui buidalj bna lee deeeeee Iverson ireesei
    “Голден Стэйт” – “Индиана ene hoeriig uzeegui eeee

    GD Star Rating
    loading...
  5. bagaa gants avch yvj bgaa hun i bol bna daa
    ellis ch

    GD Star Rating
    loading...
  6. b says:

    iverson 76-gad orchoosoi

    GD Star Rating
    loading...
  7. today nowitzki-n talar negen gaihaltai stat-g harlaa
    uliral ehelsnees hoish 4r uy bolon nemelt tsagt amjilttai bolgoj bui chuluut shideltii huviaraa terguulj bgan bna
    terguuleh terguulehdee bur 100% gsn uzuulelteer shuu
    4r uy bolon nemelt tsagd Dirk torguuliin shidelt alddaggui gsn ug

    GD Star Rating
    loading...
  8. Tugsuu says:

    Playoff-d aldaa shaana Dirk..harj l bgarai.kkkk

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: