loading...
Манай улсын модон бөмбөгийн тамирчид Хятадын Тайваны Каосунг хотын 40,000 хүний суудалтай Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 2009 оны 11 сарын 19-24-ны өдрүүдэд болсон олон улсын 14 дүгээр тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирээд байна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн энэ оны 7 сард дэлхийн спортын их наадмын нээлтийн ажиллагаа болж байсан юм. Тэмцээнд 16 орны 200 орчим тамирчид оролцсон бөгөөд Монголын багийн бүрэлдэхүүнд 8 тамирчин багтсан юм.
Монголын модон бөмбөгийн шигшээ багийн эрэгтэй тамирчид талбайн тоглолтын тэмцээнд Казахстан, Оманы багийг хожсоноор хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө Хонгконгийн багтай өрсөлдөн 4 дүгээр байранд орлоо. Багийн бүрэлдэхүүнд Б. Мөнхбат, Д.Жаргалсайхан, М.Сономпил, С.Батцоож нар тоглов. Энэ төрөлд 8 баг орж Тавань, Тайландын баг алт, мөнгөн медалийн эзэд болов.
Талбайн тоглолтын төрөлд 32 тамирчин хасагдах журмаар өрсөлдснөөс МУБИС-ийн багш С.Батцоож нь нэгдүгээр тойрогтоо Индонезийн тамирчинг хожин 16-д шалгарч, хоёрдугаар тойрогт Казахстаны тамирчныг хожиж, хагас шигшээд Хонконгын тамирчинд хожигдсон шилдэг наймд багтсан байна. Энэ төрөлд Тайвань, Хонгконг, Тайландын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Харин тус тэмцээний цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 93 тамирчин өрсөлдсөнөөс Дархан-уул аймгийн Техникийн коллежийн оюутан Б.Мөнхбат 30 дугаар байрт, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 58 тамирчин оролцсоноос мөн сургуулийн оюутан Б.Хишигжаргал 38 дугаар байрт шалгарчээ. Манай эмэгтэй тамирчид оролцсон төрлүүддээ төдийлөн өндөр амжилт үзүүлж чадсангүй ба талбайн тоглолтын төрөлд 5 Тайвань, Хонгконг, Тайланд, Оман улсын дараа 5 дугаар байранд шалгарсан.
Тэмцээний эрэгтэйчүүдийн цохилтын төрөлд Тайландын Жаккиран Хунтонг түрүүлж, Тайваны тамирчид удаалав.Харин эмэгтэйчүүдийн төрөлд Тайваны тамирчид эхний 3 байранд орлоо.Энэ төрөлд эмэгтэй.эрэгтэй багийн дүнгээр Тайваны багууд шалгарлаа. Холимог хосд мөн л Тайваны хосууд эхний байруудыг эзлэв.
Тэмцээний үеэр олон улсын модон бөмбөгийн холбооны хурал болж Вьетнам, Казакстан, Оман улсын холбооноод шинээр гишүүнд элссэн байна. Монголын баг тамирчид 2010 оны 3 сард Тайландад болох дэлхийн аварга, 8 дугаар сард болох Оюутны дэлхийн аварга, 12 сард Оман улсад болох Азийн элсний их наадамд оролцох зорилт тавин ажиллаж байна.
loading...



