loading...
Нью-Жерси Нетс НБА-ын хамгийн муу дээд амжилтуудын нэгийг давтлаа. Лейкерсийн талбайд зочлон тоглож хожигдсоноор Нетс улирлын эхний 17 тоглолтондоо дараалан хожигдов. Хэрэв дараагийн учраа болох Даллас Мавериксийг хожихгүй бол уг дээд амжилтыг ганцаараа эзэмших болно.
17 дахь тоглолтоо Лейкерсийн эсрэг хийнэ гэхэд Нетсийг хожигдоно гэдэгт эргэлзээгүй. Үнэхээр ч Лейкерсийн хувьд Нетс мэтийн баг бол хөнгөхөн “хоол”. Коби 30 оноо авсан бол Газоль 20 оноо авч.
Нетс хожигдсоныхоо дараа урьд нь мэдэгдэж байснаар дасгалжуулагч Луоренс Фрэнкээ ажлаас нь халж. Фрэнкийн оронд хэн ирэх бол? Ирээд ч энэ багийг өөд татах болов уу. Зарим хүмүүс Нетсийг НБА-ын түүхэн дэх хамгийн муу баг ч гэж нэрлэж байсан.
|
Хамгийн муу гараа |
||
| баг | он | хожигдол |
| Miami | 1988 | 17 |
| L.A. Clippers | 1999* | 17 |
| » New Jersey | 2009 | 17 |
| L.A. Clippers | 1994 | 16 |
| Denver | 1949 | 15 |
| Cleveland | 1970 | 15 |
| Philadelphia | 1972 | 15 |
*локаутын улмаас 50 тоглолттой байсан улирал
Лейкерс хожсон ч Финикс мөн хожсоноор бүсийнхээ төдийгүй лигийнхээ шилдэг амжилтаа хадгалсаар байна. Санс 14 хожил, 3 хожигдолтой байгаа бол Лейкерс 13-3. Торонтог 113:94-өөр хожсон тоглолтонд Нэш 20 оноо, 16 оновчтой дамжуулалт өгчээ. Тоглолтын дараа Сансын дасгалжуулагч Э. Жентри “Би Нэшийг лигийн өөр ямар ч холбогчоор солихгүй, үнэхээр солихгүй” гэжээ. Кидд тоглолтын өмнө Facebook дэх хуудсандаа Канадын үзэгчдэд өөрийг нь халуун дотно хүлээж авдагт нь баярладаг тухайгаа бичсэн байна. Торонто бол НБА дэх цорын ганц Канад баг. Өрнөдийн баг Торонтогийн талбайд жилд ганц л удаа тоглодог бөгөөд Нэш “жилийн дуртай тоглолтуудын маань” нэг хэмээн Торонтод хийх тоглолтоо хэлдэг.
Торонтогийн хувьд 3 дахиа дараалан хожигдоод байна.
Майами Хит талбай дээрээ Бостонд хожигдсоноор сүүлийн 7 тоглолтноос 5 дахь хожигдлоо хүлээв. Бостоны хувьд 13-4 боллоо. Гарнетт уг тоглолтонд 24 оноо авч багаа тэргүүлсэн ч Хитийн дасгалжуулагч Споелстра өрсөлдөгч багийнхаа холбогч Рондог ихэд үнэлж, Бостоны гол хөдөлгөгч гэжээ. Тоглолт болохоос өмнө Рашид Уоллес 30 000 доллараар торгуулсан гэнэ. Мань хүн өнгөрсөн долоо хоногт шүүгчийг хэл амаар доромжилсон гэнэ.
Орландо Мэжик Дорнод бүсэд хамгийн өндөр хожлын хувьтай явж байна. Тэд Никсийг талбайд нь хожсоноор улирлын 14 дэх хожлоо авчээ. Мэжикийн довтлогч Рашард Льюис өнөөдөр тун сайн тогложээ. Мэжик Льюисийг торгуулиа дуусгаад ирснээс хойш 7 хожиж, 1 хожигдоод байна. Орландо ер нь 11 сард сайн тоглодог баг болоод байна. Тэд сүүлийн 3 улиралд 11-р сард нийт 50 хожиж, 14 хожигдсон нь НБА-д хамгийн шилдэгт тооцогдох үзүүлэлт юм.
Никсийн хувьд 5 дараалан хожигдоод байна. Никс 6 үдшийн дотор 70 хувийн хожилтой 4 багийн эсрэг тоглох хүнд хуваариа ийн хожигдлоор эхлүүлэв. Тэднийг Санс, дахин Мэжик, Атланта багууд хүлээж байна.
Спэрс болон Данкан ойроос л хуучин хэвэндээ орж байна уу гэлтэй. Тэд 5 дараалан хожоод байна. Энэ удаа Филадельфиг талбай дээрээ буулган авлаа. Харин Филли 6 дараалан хожигдов. Филлиг энэ долоо хоногт Айверсонтой гэрээ хийнэ гэсэн мэдээлэл маш олон сайтуудад гарч байгаа юм.
Миннесота 15 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоолоо. Тэгэхдээ бүр бүсийнхээ шилдэг багуудын нэг Денвер Наггетсийг гомдоосон байна. Наггетс Миннесотаг өмнөх 10 тоглолтондоо бүгдэд нь ялсан, мөн улирлын тоглолтуудад талбай дээрээ 17 дараалан хожоод байсан зэрэг сайн үзүүлэлтээ хадгалж чадаагүй нь багахан хэмжээний сюрприз болов.
“Лейкерс” – “Нью-Жерси” – 106:87 (27:12, 32:22, 28:26, 19:27)
Л: Брайант – 30+8 самбар. П. Газоль – 20+9 самбар. Фармар – 15.
Н: Б. Лопес – 26+12 самбар. Харрис – 16. К. Ли – 15.
“Детройт” – “Атланта” – 94:88 (27:25, 28:22, 12:18, 27:23)
Д: Стаки – 23+8 дамжуулалт. У. Байнум – 19. Виллануэва – 13.
А: Жош Смит – 23. Ж. Кроуфорд – 20. Бибби – 13.
“Клипперс” – “Мемфис” – 98:88 (21:28, 22:30, 22:23, 33:7)
К: Э. Гордон – 29. Эл Торнтон – 18.
М: М. Газоль – 26. Гэй – 15+10 самбар. Тинсли – 12.
“Торонто” – “Финикс” – 94:113 (25:33, 24:17, 27:34, 18:29)
Т: Бош – 30+17 самбар. Барньяни – 24. Дерозан – 14.
Ф: Ж. Ричардсон – 22+9 самбар. Нэш – 20+16 дамжуулалт. А. Стадемайр – 18.
“Сан-Антонио” – “Филадельфи” – 97:89 (25:23, 29:22, 26:25, 17:19)
С: Данкан – 22. Т. Паркер – 16+8 дамжуулалт. Боннер – 16.
Ф: Игуодала – 21+8 самбар. Грин – 17. Т. Янг – 16.
“Денвер” – “Миннесота” – 100:106 (40:25, 24:25, 12:31, 24:25)
Д: Энтони – 32. К. Мартин – 16+14 самбар. Биллапс – 14.
М: Р. Гомес – 27. К. Брюэр – 16. Флинн – 16.
“Сакраменто” – “Нью-Орлеан” – 112:96 (26:26, 31:19, 25:29, 30:22)
С: Родригес – 24. Томпсон – 22+14 самбар. Эванс – 14.
Н: Д. Уэст – 24. Окафор – 20+9 самбар. Коллисон – 11.
“Майами” – “Бостон” – 85:92 (31:29, 17:26, 17:12, 20:25)
М: Уэйд – 27. Бисли – 18. Ж. О’Нил – 14+10 самбар.
Б: Гарнетт – 24+8 самбар. Пирс – 15. Перкинс – 14+13 самбар.
“Нью-Йорк” – “Орландо” – 102:114 (29:31, 23:23, 21:28, 29:32)
Н: Робинсон – 24. Д. Ли – 20+12 самбар.
О: Р. Льюис – 26+8 самбар. Дуайт Ховард – 24+16 самбар. Картер – 23.
“Оклахома-Сити” – “Хьюстон” – 91:100 (29:25, 25:20, 17:24, 20:31)
О: Дюрант – 25+9 самбар. Уэстбрук – 20. Грин – 12.
Х: Ландри – 21+10 самбар. Брукс – 21. Ариза – 17.
loading...





KG maani sain bna shuu gexdee Wade-iig maani l gomdoodog tiimxen bna.
loading...
nets AI-g avaxgui ter l ene azguitliig ni zogsooj chadnadaa.
loading...
Нарнуудын тухай ярьж байсан гэнэт голоор нь Кидд ороод ирлээ. Уул нь Торонтогийн үзэгчид халуун дотно хүлээж авдагт нь баярладаг хүн нь Нэш л байлтай. Хааяа алдах юм байж болно л доо. Зүгээр юу бодож байгаад тэгчихдэг юм болоо л гэж….
loading...
gogo нэш . ene uneheer aguu togoloch yumaa. ali deer ued l dallas-t sain togoloj bsan . suns-d irseneesee hoish ene bagiig jinhene avch yavj bna daa. heleh ug alga ingej udaan sain shildeg togololt uzuulene gedeg.
loading...
SAS odoo sain togloh bhaa. shine bureldehuun ni odool jigderch bgaa bh. SAS go
loading...
nets-d sain toglogch ireed hojloo awaasai ug n ene bagt sayhan l kidd,carter,jefferson 3 bhad l dajgui bj dee odoo daanch hench alga
loading...
Spurs одоо л жигдэрч байна шүү…
GO SPURS GO….
loading...
Manai SAS ch odoo l goy bolj irj bna da bi helee biz deer udahgui liverpool SAS 2 tuiveenee gj
loading...
Nets-ig orovdoj bna, ug n tsagtaa demjdeg l bag maani blashd! Nets-in fan-uud Carter-ig mon ch ix sanajaga bx da, hehehe.. Muu record-ig GAV GANTSARA ezemshixer bolchul ch yostoi ontsgu de.. Dallas-ig hojoosoi, araichde!
Thdee MAGIC ALL DAY!
loading...
Spurs go go aimar bolnoo udahku 4ind bostontoi uzuuleed uguurei manaihan sain bgaa aan tiin ene bichej bhdaa aldaa ih gargaj bn aa kidd suns toronto 2iin toglolt in deer ireel bayarlaal bgaa yum uu hehe zaza zaschihna biz hehe
loading...