loading...
Английн Лигийн цомын шөвгийн наймын тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө манай цагаар 00.00 цагаас алдарт МанЮ Олд Траффорд цэнгэлдэхдээ Тоттенхэм Хотсперзийг хүлээн авч 2 : 0-ээр буулган авлаа. Цомын тэмцээн бол залуу тоглогчдод өөрсдийгөө харуулах маш сайхан боломж байдаг.
Тийм ч учраас Сер Алекс Фергусон академийнхаа авьяаслаг хөвгүүдийг түлхүү гарааны бүрэлдэхүүндээ багтаасан байв. Тухайлбал лигийн тоглолтонд тэр бүр оролцож чаддаггүй Де Лает, Кушак, Тошич, Гибсон, Уэлбэк зэрэг залуус энэ өдөр МанЮ-гийн бүрэлдэхүүнд багтжээ.
Харин Лондоны багийн ихэнхи шилдэг тоглогчид талбайд гарсан. Гэвч залуу ”Чөтгөрүүд” 50.000 фенүүдийнхөө өмнө гайхалтай тоглолтыг үзүүлж эхний хагаст л хоёр гоол оруулж чаджээ. Тэр тусмаа Ирландын залуу хагас хамгаалагч Даррен Гиббс дубль хийж багаа ялалтад хөтлөн аваачжээ. Хэдийгээр Гиббс 2005 оноос МанЮ-гийн харьяалалд байгаа ч өөр багуудад зээлээр тоглосоор энэ 4 жилийн хугацаанд ердөө 5 тоглолтонд л улаан өмсгөлтэй талбайд гарчээ.
Сер Алекс тоглолтын дараа ”Манай хөвгүүд итгэлтэй сайн тоглолтыг үзүүллээ. Гоол оруулсны дараа Тоттенхэмийн тоглолт үнэндээ бараг харагдахаа больсон. Баг гэдгийн хамгийн гол утга учир нь нэг зорилгын төлөө санаа нэгдэн зүтгэх шүү дээ. Энэ багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа бүх тоглогч бол багийн эд хэсэг. Тиймээс би залуу тоглогчдод боломжыг байнга олгох болно. Хагас шигшээн тоглолтонд ч би залуусаа гаргах болно”
Энэ хооронд Портсмут клуб Астон Виллатай талбайдаа тоглож 4 : 2-оор ялагдал хүлээлээ. Тоглолтын эхэнд Мартин Петров өөрийнхаа хаалганд авто-гоол оруулсан ч, үлдсэн минутад 4 гоол дараалан оруулснаар айлын талбайгаас тун чухал ялалт авлаа.
Өнөөдөр Лигийн цомын шөвгийн наймын үлдсэн тоглолтууд Ман сити – Арсенал, Блакберн Роверс – Челси багуудын хооронд явагдана.
Портсмут – Астон Вилла – 2:4 (1:2).
Гоoл: Петров, 10 – в свои ворота (1:0). Хески, 12 (1:1). Милнер, 27 (1:2). Даунинг, 74 (1:3). Кану, 87 (2:3). Э.Янг, 89 (2:4).
Портсмут: Бегович, Бен-Хаим, Хрейдарссон, Кабуль, Бельхадж, Ванде Борре, Браун, Хьюз (Уилсон, 85), Утака (Пикьонн, 76), Йебда, Уэббер (Кану, 65).
Астон Вилла: Гузан, Л.Янг, Данн, Куэльяр, Уорнокк, Милнер, Петров, Даунинг, Э.Янг, Хески (Дульфунесо, 90), Агбонлахор.
Манчестер Юнайтед – Тоттенхэм – 2:0 (2:0).
ГоoГибсоны дубль МанЮ-г хагас шигшээд шалгарууллаал: Гибсон, 16 (1:0). Гибсон, 38 (2:0).
Манчестер Юнайтед: Кущак, Невилл, Браун, Видич, Де Лает, Пак, Андерсон (Тошич, 82), Гибсон, Обертан (Кэррик, 62), Уэльбек, Бербатов (Македа, 62).
Тоттенхэм: Гомес, Хаттон, Доусон, Бассон, Бэйл, Леннон, Паласиос (Хаддлстоун, 46), Дженас, Бентли, Кин (Крауч, 66), Дефо.
loading...




Shal demii Tsomin temtseen!
Baguud undsen bureldxuuneeree er toglodoggui shuu dee!
loading...
http://Www.chelseafc.bblog.mn orood l uz
loading...
Тээр хол болж байгаа тэмцээнийг дэмий тэмцээн гэдэг юу вэ. Цаадуул чинь манай лигийг юу гэх бол
loading...
manu1
loading...
Энэ долоо хоногийн таавраа үлдээгээрэй
loading...
tottenham undsen bureldehuunee gagaal bizdee
hereggui temtseen gj bodoj bsan bol yu gj baguud orhovdee
shaal sonin yum yrij bhiin
manu-n zaluu uy uneheer sn bnaa
spurs undsen garaagaaraa togolson shuu de
loading...
miki roko t1 bh aa buhel temtseen heregte shd
loading...
Лигийн цомыг Челси авна.
loading...
өнөөдөр арсенал ситигийн талбайд дахин зочилж өмнөх хорслоо тайлна.
loading...
paah pooh manchester united tottenhamiig hojchihson bnshdee aaayaya aguu bag shyy keekeke
loading...
aldart manu yui kkk
loading...
aldart manu aimar hojson bnshd
loading...
demii temtseen bishee ene chin yalanguya angli toglogch nart ene tsom bol ner turiin hereg londonii bag baraagui l yum bna gehdee nuguu neg londonii bagiig demjdeg shuu(chelsea)
loading...
Carling – Cup; Man City – Arsenal 3 – 0…
loading...
Carling Cup; Blackburn – Chelsea 7 – 6
loading...
Owen Hargreaves хаачихсан юм болоо?
мэдэх хүн байвал хэлээд өгөөч
Үнэхээр гоё тоглогч
loading...
Arsenal, Chelsea mult yavjee gej
loading...
Za nogoo London hotiin ugsaatnuud ch bil uu gomonuudad helehed tanai bag chin Blackburnt penaltiar shaalgasniig helie. City bas gar buunuud ch bil uu usan buunuud ch bil uu nohdiig bas shaachij. kkkkkkkkkkkkkkkkkkkkk
M.Hughes bas Unitedaas aihgui bna gejee uxtlee aij bgaa sh dee devil yvaagui yum shig shaax yum daa gej
Villa ch Roversiig shaagaad manaih arab baynii haltaruudiig shaagaad manaitai uzhiin bna l daa.
Glory Glory Glory Man United Glory Glory Glory Man United Glory Glory Glory Man United
loading...
100% aa manai owen hagalgaand orson ene uliral lav togloj chadahguia gesen. No I believe he return
loading...