loading...
Манай улсад Дартсын спортыг анх 1993 онЫ 12-р сарын 18-нд Данзангийн Болдбаатар нь “Монголын Дартсын Холбоо” нэртэйгээр үүсгэн байгуулж байсан бөгөөд тэр үеэс Дартсын спорт нь манай улсад эрчимтэй хөгжиж хэд хэдэн клуб байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан төдийгүй улсын чанартай хэд хэдэн тэмцээн уралдааныг зохион явуулсан.
Тэдгээр тэмцээн уралдаанаас Монголын анхны мэргэжлийн гэх тамирчид төрөн гарсан бөгөөд тэдгээр тамирчид нь олон улсын тэмцээнд оролцон чамгүй амжилт үзүүлэн багаараа тусгай шагнал хүртэл хүртэж Дартсын спортоор Монголынхоо нэрийг гаргаж байсан билээ.
1996 онд Сингапур улсад болсон ”ASIA CUP” наймдугаар тэмцээнээр Хаянхярваагийн Батбаяр нь 12 сумаар тоглолтыг дуусгаж Монгол улсынхаа дээд амжилт-рекордыг эвдэн шинэчлэн тогтоож байсан.
Мөн манай баг тамирчид Лондон хотноо болсон Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон дэлхийн шилдэгүүдтэй нүүр тулан өрсөлдөжээ.
Ийнхүү манай Монголын Дартсын Холбоо үүсэн байгуулагдсан богинохон хугацаанд ахадсан томоохон амжилтуудыг гаргаж байсан боловч уг холбоог үүсгэн байгуулагч Монголын Дартсын Холбооны Ерөнхийлөгч Данзангийн Болдбаатар нь 1997 онд өвчний улмаас үүрд биднийг орхин явснаар бидний хувьд маш их гарз хохирол учирч Монголын Дартсын Холбооны үйл ажиллагаа доголдон хэдхэн жилийн өмнөөс бүр зогссон юм.
Гэсэн хэдий ч бидний хэсэг нөхөд Дартсын спортыг дахин шинэ шатанд хүргэж хөгжүүлэх дүүрэн хүсэл зорилогтойгоор “Монголын Дартс Сонирхогчдын Холбоо”-г санаачлан байгуулаад үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж байна.
Хэрэв бидний үйл ажиллагааг чин сэтгэлээсээ дэмжин бидэнтэй хамтран ажиллах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл бидэнтэй 99150074 утсаар холбогдох буюу kodbileg@yahoo.com хаягаар холбогдоно уу.
Бид та бүхэний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахдаа баяртай байна.
Монголын Дартс Сонирхогчдын Холбооны
Удирдах Зөвлөл
МДСХ-ны данс: ГОЛОМТ БАНК 1605003879
loading...




Ta buhend amjilt husie.Binderya bna.Holland ulsad ajilj amidaraad 10 jil bolj bna.Bi end Dartsiin holboond orson.Togloj baigaa.2-r zeregleld.Endhiin Dartsiin holboo mash sain ajilgaatai.Ta nar sonirhovol bi ta buhend yaj ajilgaagaa yavuuldag talaar sonirhuulj bolno.hariu husie.
loading...
Sain bna u?
Binderya tand bidend handaj bgaad tun ih talarhaj bna.
Mini bie ene khuu Mongolin Darts Sonirhogchdin Kholbooni terguuni huvid tanig manai kholboog Hollandin Dartsin holbootoi holbon ogch hamtran ajillah bolomjig byrdyylj ogch hamtran ajillah sanal tavij bgaag huleen avna u.
Manai holboo Dartsin sportig Mongol ulsad niitin sport bolgon delgeruuleh heer zorig shuluudan ajillaj bna.
Mini @ hayg darts_mn@yahoo.com.
Tanig hariu yvuulna gedegt naidaj bna.
loading...
Монгол улсад Дартсын спортыг сэргээн хөгжүүлж байгаа Х.Одбилэг түүний хамтрагч нарт хувиасаа болон нийт дартс сонирхогчдын өмнөөс хандаж хэлхэд та бүхэн Монголын дартсын спортын түүхэнд маш чухал ажилуудыг өөрийн чинь сэтгэлээрээ хийж чадсан мөн шинэ зүйлийг бий болгох гэж яваад маш их баярлаж байна.
Нэг зүйлийг сануулхад та бүхэн хэзээ ч шантарч болохгүй шүү!
Та бүхний хийж байгааг хүн бүр харж байгаа санхүүгийн асуудал бол бага саад, хамгын гол нь та бүхэнд байгаа чухал эрдэнэ бол хийж бүтээх гэсэн чин зориг, хүсэл мөрөөдөл.
Хэзээ нэгэн цагт та бүхний хийсэн ажил олон нийтэд үнэлэгдэх болно.Монгол улсын дартсын спортын түүхэнд тодоос тод томруунаар бичигдэн үлдэх учиртай.
Ахмад хүний хувьд нэг зөвөлгөө өгхөд та бүхэн 2-3 жилдээ Монголын Дартсын Холбоотой нэгдэж болохгүй дахин түүх давтагдаж Монгол улсын дартсын спортын хөгжил зогсох аюуултайг сануулах нь энэ спортыг сонирхогчын хувьд миний үүрэг гэж бодож байна.
Харин энэ 2 холбоо хамтран ажиллах нь зүйтэй нэгэнт нэг зүйлийн төлөө явж байгаа тул үүний тулд 2 талаасаа өөр өөрийн саналаа оруулж хамтран ярилцвал илүү их амжилт олох болно.
Өнгрөгч долоо хонгын амралтын өдрүүдээр SS club-д болсон Монголын Дартсын Холбооны УАШТ-д та бүхэн хүрэлцэн ирж оролцсон нь үнхээр зөв зүйтэй алхам болсон.
Тамирчин бидний хувьд 2 холбоо байх нь ойр ойрхон болох тэмцээнд байнга оролцож байнгын бэлтгэл сургуулалттай байх боломжыг олгоно. Хамгын гол нь тэмцээнүүдээ зохион явуулах өдрүүдээ зөрүүлэх хэрэгтэй байна!
Дартс сонирхогчид миний энэхүү сэтгэгдэлд өөр өөрийн гэсэн санаа бодлоо өгөөсэй гэсэн үүднээс Одбилэгт бичсэн захидалаа хуулбарлав.
loading...