loading...
“Нью-Йорк” – “Финикс” – 126:99 (39:28, 32:30, 29:18, 26:23)
Н: Галлинари – 27 + 10 самбар. Дэвид Ли – 24 + 8 самбар. Харрингтон – 22 + 8 самбар.
Ф: Стив Нэш – 20 + 8 дамжуулалт. Ричардсон – 14. Такер – 14. Стаудмайер – 14.
Одоогоор хамгийн муу амжилттай байгаа багийн нэг Никс талбай дээрээ лигийг тэргүүлж байгаа Сансыг 27 онооны зөрүүгээр хожиж, 5 дараалсан хожигдлоо зогсоолоо. Майк Ди`Энтони хуучин багаа ийн илт давуу хожив. Никсийн залуу тоглогч Данило Галлинари 27 оноо, 10 самбараас авалтаар багаа тэргүүлсэн, ер нь Никсийнхэн тун жигд тоглосон юм.
Никс эхний 2 үед л 71 оноо авсан бол Санс улирал эхэлснээс хойш анх удаа 100-аас бага оноо авчээ. Санс маргааш Кливлендтэй тоглосноор 4 дараалсан аялан тоглолт нь өндөрлөнө.
Сансын дасгалжуулагч Жентри өнгөрсөн сарын Өрнөд бүсийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон бөгөөд Сансаас сарын шилдгээр нэрлэгдэж байгаа 5 дахь дасгалжуулагч болжээ. Майк Ди`Энтони Сансыг удирдаж байхдаа сарын шилдгээр 4 удаа нэрлэгдэж байсан байна.
“Торонто” – “Вашингтон” – 102:106 (24:25, 30:30, 23:17, 25:34)
Т: Бош – 22 + 14 самбар. Барньяни – 20 + 11 самбар. Кальдерон – 20.
В: Жэмисон – 30 + 12 самбар. Аринас 22 + 9 дамжуулалт. Батлер – 19.
Жемисон 30 оноо, Аренас 22 оноогоор багаа тэргүүлж, Визардс Рэпторсийг 106:102-оор хожлоо. Аренас оноо авахаа чухалчилдаг байсан бол одоо 1-рт дамжуулалт гэсэн зарчмаар тоглох болсон гэнэ.
Рэпторсийн хувьд 4 дараалан, мөн сүүлийн 10 тоглолтынхоо 8-д нь хожигдлоо.
“Шарлотт” – “Бостон” – 90:108 (18:29, 21:33, 27:26, 24:20)
Ш: Мохаммед – 16. Фелтон – 14. Диао – 13.
Б: Аллен – 27. Перкинс – 21 + 12 самбар. Гарнетт – 16.
Рэй Аллен өнөөдөр гайхалтай байж, бараг шидсэн болгоноо хийж байлаа. Тэрээр нийт 27 оноо авсны дотор 3 онооны 5 шидэлтээ оновчтой болгожээ. Улирал эхэлснээс хойш Бобкэтсийн эсрэг 100+ оноо авсан анхны баг нь Селтикс болов.
“Денвер” – “Голден Стэйт” – 135:107 (25:28, 44:27, 38:29, 28:23)
Д: Энтони – 25. Биллапс – 22 + 8 дамжуулалт. Хиларио – 18 + 12 самбар.
Г: Морроу – 27. Радманович – 17. Эллис – 15.
Никс өнөөдөр эхний хагаст 71 оноо авсан бол Наггетс 69 оноо авчээ. Тэд талбай дээрээ лигийн бас нэгэн аптемпо баг болох Голден Стэйтийг 28 онооны зөрүүтэй хожлоо. Наггетсийн авсан 135 оноо нь энэ улирал дахь тэдний хамгийн өндөр оноо. Өмнө нь 11 сарын 1-нд Мемфисийн эсрэг 133 оноо авч байжээ.
Кармело улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо 20+ оноо авсан ганц тоглогч хэвээрээ л байна. Голден Стэйт улирал эхэлснээс хойш 50 %-аас дээш хожилтой багуудын эсрэг 2-8 болов.
“Портленд” – “Майами” – 100:107 (28:32, 22:28, 22:28, 28:19)
П: Рой – 25. Миллер – 18. Джув. Ховард – 14. Оден – 13 + 20 самбар.
М: Бизли – 27. Дуэйн Уэйд – 22 + 12 дамжуулалт. Ричардсон – 20.
Майами Хит улирлын хүндхэн зочлон тоглолтуудаа эхэлж, Портлэндийн талбайд тоглолоо. Майкл Бисли болон К. Ричардсон нарын сайн тоглолтын ачаар Хит өрсөлдөгчөө талбай дээр нь хожив. Хит Өрнөд бүсээр 4 тоглолт дараалан зочлон тоглолт хийх бөгөөд одоо Денвер, Лейкерс, Сакраменто тэднийг хүлээж байна.
Портлэндээс Грег Оден өөрийн дээд амжилт 20 самбараас авалт хийж, хамгаалалтанд сайн байсан ч довтолгоонд төдийлөн тусалж чадсангүй. ЛаМаркус Олдриж гэмтлийн улмаас тоглоогүй нь ч нөлөөлсөн байх.
“Лейкерс” – “Нью-Орлеан” – 110:99 (31:27, 31:15, 28:27, 20:30)
Л: Байнум – 21. Брайант – 18. Артест – 16.
Н: Коллизон – 20. Окафор – 17 + 12 самбар. Сонгайла – 12.
Лейкерс талбай дээрээ Хорнетсийг амархан хожсоноор 7 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Хорнетс улирал эхэлснээс хойш айлын талбайд 1-9 болов. Лейкерс По Газолийг эргэн ирснээс хойш хожигдоогүй байгаа бөгөөд дараагийн тоглолтуудаа Майами, Финиксийн эсрэг хийнэ.
PS: Филадельфи 76 баг Аллен Айверсонд 1 жилийн гэрээний санал тавьжээ. Филадельфи өчигдөр Далласт зочлон тоглох үеэр Айверсоний агент, менежерүүд нь багийн удирдах хүмүүстэй уулзаж, 2 цаг орчим ярилцсан бөгөөд тохиролцоонд хүрсэн бололтой.
Айверсоны хувьд хариугаа маргааш өгнө. Филлигийн хувьд санал тавихад хэцүү юм огт байхгүй. Учир нь тэдний гарааны тоглогч Л. Уилльямс 2 сар гэмтлийн улмаас тоглохгүй, одоо Филлигийн гараанд шинэ тоглогч Ж. Холидэй тоглож байгаа тул чөлөөт агент байгаа Айверсоныг багтаа тоглуулахад буруу зүйл огт байхгүй. Тэгээд ч Айверсон ид үедээ Филлиг мандуулж явсан нэгэн. Одоо баггүй, гундаж явахад нь анхны баг нь эргэн харж байна. Мөн Айверсон их цалин шаардахгүй, ахмад тоглогчийн доод хэмжээ байхад л болно.
Айверсон саналыг зөвшөөрвөл ирэх Даваа гаригт Филли талбайдаа Денверийн эсрэг хийх тоглолтонд оролцоно.
loading...




ayayay AI maani irgen ireesei deee
melo bolon denver-n togloltuud shan heveeree l bna daa
loading...
GOGOGO!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! AI ANSWER
loading...
lakers vs miami goy bolnodoo ai horhii bas denvertei xoxo
loading...
? irgej irbel sain l b.na!
Tegeed yaj toglodogiig xaruulaasaa!
loading...
saihan ym ch boljdeee A.I goy goy
loading...
ugaasaa barag phillygaaraa duusval goe shdee avarga avah n hamaagui gej bodoj bna philly-d anhnaasaa irsen hun philly-gaaraa l duusah ym bol jinhen ner hundtei tugsgul bolno gej bodoj bna . avarga avaagui ch gesen avarga-n tuluu togloj uzsen hum ym chin gants avarga baisan ch yalaa baigaagu ch yalaa . hiidgee hiisen hun..
loading...
Ashgu amardag hagasaini oglo sonirholtoi toglolt garah yum bna, yalanguya Lakers-Heat!! Lakers odo hund huvaarit shiljij bna, odoo l her huchtei bgag n sonjino doo gej..Miami tedniig huniasai!!
)
Anyway, M-A-G-I-C ALL DAY!!!
loading...
Эрхэм таньд байгууллага, хамт олныхоо шинэ жилийн арга хэмжээн дээр ая дуугаараа мэндчилгээ дэвшvvлж жинхэнэ гэнэтийн бэлэг барих боломж байна! Т эгвэл бид таньд vйлчлэхэд бэлэн байна. Манайх таны дуулах дууны фонограмм, хоолойны бичлэг зэргийг мэргэжилийн дуу бичлэгийг студид чанарын єндєр тvвшинд бичиж vйлчилж байна. Манайхаар vйлчлvvлсэн тохиолдолд та , байгууллагийнхаа шинэ жилийн баярын жинхэнэ сюрприз нь байх болно.Таньд амжилт хvсье сайхан баярлаарай.Утас 88007884,88664040
loading...
bludnii sin vernulsya
loading...
buyu tuuruldsun huu gertee irev
loading...
goy shuu
loading...
yo tiim blgui de. iverson zovshoornoo. anhni bag ni shu de. goy bn oo.
loading...
Margaash ch Nogoodorch goe l ym bolhiin bna daaaa ho iim bolhoor l nba goe sh de
loading...
A.I The Answer Phillygees tavisan gereenii sanaliig huleen avche.! Yamartai ch A.I maani irgen irlee ergen ersen ehnii togloltooo huuchin bag Denverteige hiine. A.I Sixers hemeeh sulhan bagiig Conference-n avarga bolgoj ooroo MVP onoonii leader bolj bsn bolhoor Phillyde sain togloh baihaa gej naidaj bna.. Larry Brown gej balai yum l A.I-g ballalsanda .. Gehde ch Answer bas ooroo hetsu aashtai zoruud gej duuldaad l bdag yum!
loading...
za iverson ireh l yum bn so happy ntr za tegeed ireed uridan ymar bsan teren shigee sain toglood phila g amjiltand hurgeed eron phila d aal zodgoo tailsan deer de odoo tegleech phila giin bureldhuun tiim ch muu bish goe udirdaad yvuul amjiltand hurheer bureldhuunte bag shu de iverson chadna
loading...
Ter chadna
loading...
A.I ergen irevee, unuudriin minii sonsson hamgiin saihan medee, hehe, hervee Andre Miller 76da bsan bol dr A.Iiig nemeed, ayayay, avargiin toloo togloh ym bol gaihahgui l bla, daanch Andre Miller bhgui ni tun toogui.. Uul ni Elton brandiig avaad, lou williams, T.young zrg zaluus ni saijraad dajgui l bsn ymsan…
Denver maani neeren laaj bnoo, ene ynzaara toglood bval Conference iin avargadaa Lakersiig husna shu, Meloboy iin MVP avah eelj irseen..
loading...
A.Iverson irgen irlee. Khuleej baisan ue irleedee. Sixers bagt 19583 onoo avch baisan ym. 3 jiliin daraa torolkh bagtaa butsaj irj baigaad bayrtai baina.
2006 onii 12 sariin 6 nd Chicago toi toglokhod suuliin udaa Sixers-iin 3 dugaariig omsoj baisan bol 12 sariin 7 nd Denvertei toglokh togloltond oroltsono. Daraa ni zalguulaad Detroit toi talbai deeree toglono.
Amjilt khusei.
loading...
Tiin sdaa odoo ergej ireed MEMPHISiin esreg alaad ogoh heregtei muu suguud suulgaj ntr
loading...