Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Үндэсний бөх » Авто замын 80 жилийн ойн барилдаанд Х.Мөнхбаатар арслан түрүүллээ

GD Star Rating
loading...

Хүний томуугийн H1N1 вирусын дэгдэлтийн улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Үүний улмаас Нийслэлийн ойгоос хойш бөхчүүд маань барилдаанд хүч үзээгүй. Тэгвэл өнөөдөр (XII.03) Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж, бөхчүүд, бөхийн хорхойтнуудын магнайг тэнийлгэлээ. Энэ барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

ХОЁРЫН ДАВАА

Заалны барилдаанд тун сайн хүч үздэг улсын начин Ду.Батбаярыг нэгийн даваанд өвдөг шороодуулсан Увс аймгийн харьяат, Хөвсгөл аймгийн начин О.Гантулга энэ даваанд баруун жигүүрийн тэргүүн магнай, улсын арслан Д.Азжаргалыг давлаа. 2005 оны улсын баяр наадмаар хүчит гарьд Ц.Цэрэнпунцагийг будлиантайхан давж, улмаар начны даваанд босч үзсэн Увс аймгийн начин Э.Элбэгбаяр нутгийн ах, улсын заан Д.Бумбаярыг давхар шуудагны барьцнаас түрж хөөгөөд шороодуулав.

Цолоо ахиулах магадлалтай хэмээн бөхийн хорхойтнуудад үнэлэгддэг залуу начин Ж.Бат-Эрдэнэ аймгийн арслан Б.Батзаяатай (улсын заан Ч.Бямбадоржийн хүү) оноолт таараад барсангүй. Мөн уран барилдаант улсын начин Н.Батзаяа цэргийн арслан Ч.Санжаадамбатай тааран өвдөг шороодсон.

ГУРВЫН ДАВАА

у.а Х.Мөнхбаатар а.н Э.Элбэгбаяр

у.г И.Доржсамбуу а.а Батням

у.г Н.Ганбаатар                    а.з Т.Мягмарсүрэн

у.з Д.Рагчаа                          а.а Дж.Батбаяр

у.з Б.Сайнбаяр а.а Ч.Цогбаяр

у.з М.Өсөхбаяр у.н Д.Цогзолдорж

у.з Б.Соронзонболд а.а Н.Ганзориг

у.х Д.Баасандорж а.а Б.Заяамандах

у.х Д.Батболд а.а Б.Батдорж

у.х Ө.Бат-Орших                  у.н Н.Бүрэнбаатар

у.н Г.Эрхэмбаяр а.а Б.Дэлгэрсайхан

у.н Ш.Уламбаяр у.н Ж.Алтансүх

у.н Б.Насандэлгэр               а.а С.Батсуурь

у.н Т.Өсөх-Ирээдүй а.а Т.Санчир

у.н А.Цацабшир                    а.н О.Гантулга

а.а Ж.Чулуунбат                  ц.а Ч.Санжаадамба

Өвөрхангай аймгийн заан Т.Мягмарсүрэн улсын гарьд Н.Ганбаатарын баруун хөлийг аван улмаар дэрлэж суулгаад давлаа. Мөн Баянхонгор аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр хүчтэй, жинтэй улсын заан Д.Рагчаа шахаж мордоод орхисон. Өмнөх хоёр даваанд улсын начин Ду.Батбаяр, улсын арслан Д.Азжаргал нарыг хаясан аймгийн начин Гантулга дахиад нэг улсын цолтныг хазайлгав. Улсын начин А.Цацабшир гурван бөхөөс түүнийг амлаад бараагүй юм. Тунасан хоёр арслангийн барилдаанд Ч.Санжаадамба Ж.Чулуунбатын толгойг уургалан дөрвөн хөллүүлээд, суганд нь эргэхэд тэнцвэр алдалгүй дарж давлаа.

ДӨРВИЙН ДАВАА (оноолтоор)

у.а Х.Мөнхбаатар а.н О.Гантулга

у.г И.Доржсамбуу а.з Т.Мягмарсүрэн

у.з Б.Сайнбаяр                     а.а Дж.Батбаяр

у.з М.Өсөхбаяр ц.а Ч.Санжаадамба

у.з Б.Соронзонболд а.а С.Батсуурь

у.х Д.Баасандорж у.н Т.Өсөх-Ирээдүй

у.х Д.Батболд у.н Н.Бүрэнбаатар

у.н Г.Эрхэмбаяр                   у.н Ш.Уламбаяр

Аймгийн арслан Дж.Батбаяр заан Б.Сайнбаярыг барьцанд шунаж хөөхөд хүчийг нь дагуулж сугадаж мушгиад шидчихлээ. Мөн улсын заан М.Өсөхбаяр цэргийн арслан Ч.Санжаадамбыг харцагадсан барьцандаа эрдэн хэт цөмөрч гишгэхэд нь хутгаад давав. Энэ давааны төгсгөлд өсөх идэр чимэгтэй хоёр начин таарч барилдахад Ш.Уламбаяр Г.Эрхэмбаярыг давхар ачин “тэнгэр харуулсан”.

ТАВЫН ДАВАА

у.а Х.Мөнхбаатар а.а Дж.Батбаяр

у.г И.Доржсамбуу у.х Д.Баасандорж

у.з М.Өсөхбаяр ун. Ш.Уламбаяр

у.з Б.Соронзонболд у.х Д.Батболд

Энэ жилийн улсын баяр наадмын зургаагийн даваанд тухайн үед начин цолтой байсан Д.Батболд Б.Соронзонболд зааныг мордож даваад харцага цолд хүрч байсан билээ. Тэгвэл энэ хоёр бөх өнөөдөр тавын даваан тунан хүч үзэхэд Б.Соронзонболд заан хав золгосон байдлаас баруун талдаа давхар тохож, даагаа нэхэж чадлаа. Мөн энэ даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Дж.Батбаярыг халз хутгаж арагш нь суулгав.

И.Доржсамбуу-Д.Баасандорж нарын барилдаанд Д.Баасандорж харцага хөлийн цэц, засуулын барьцтайгаа голлох шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Бөхийн өргөөг орхин гарсан.

ЗУРГААГИЙН ДАВАА (оноолтоор)

у.а Х.Мөнхбаатар у.з Б.Соронзонболд

у.г И.Доржсамбуу                у.з М.Өсөхбаяр

Улсын арслан Х.Мөнхбаатар Б.Соронзонболдыг зүүн талдаа гар ачаад дутуудахад нь сөрж хавираад давав. М.Өсөхбаяр зааны хувьд нутгийн ахыгаа давхар сугадсан барьцнаас тахимдаж хөөгөөд өвдөглүүлсэн.

ДОЛООГИЙН ДАВАА

у.а Х.Мөнхбаатар у.з М.Өсөхбаяр

Барилдааны үндсэн цагт хаялцаагүй хоёр бөх шодоход Х.Мөнхбаатарт аз таарлаа. Ийнхүү Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хүч” спорт хороо, МЦХ компанийн бөх улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хорооны бөх улсын заан Мөнхсайхан Өсөхбаяр үзүүрлэв.

GD Star Rating
loading...
Авто замын 80 жилийн ойн барилдаанд Х.Мөнхбаатар арслан түрүүллээ, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. bly says:

    Sain medee bna. bayrlalaa

    GD Star Rating
    loading...
  2. tsa says:

    boh yamar ch sonirholgui bolj dee.nuli tanihgui uls,tanidag uls n todiin davaand unajee geed l…mongol boh,er n bohiin sport songodog uee ongoroochihjee.unaltiien ene ue n mohol ruu n buu chireesei dee

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    yu gesen ug ve? boh bArildadgaagraa barildaj bna/ harin chi l bohoo tanihgui soliorch bhgui yu!!!!!!!!!!!!!! shine huchtenuud turun garsan shdee !!!!!! huuu ! te1!!!!!

    GD Star Rating
    loading...
  4. Shimtegch says:

    Saihan bichsen baina. Bayarlalaa.

    GD Star Rating
    loading...
  5. Guiseppe Meazza says:

    tsa gdg sugaa chi haashaan nasaaraa bat-erdene monh-erdene sumya, osohoo, suhbat, gantogtoh ed nariig harah gee yu.Shine bohchuud garch ireed saihan barildaj bhad,harin ch mal mn end barildsan bohchuudees tanihgui boh gants bhgui bn sugaa.у.а Х.Мөнхбаатар у.з Б.Соронзонболд ene teriig tanihgui yu te,

    GD Star Rating
    loading...
  6. tsa-d says:

    chinii taodag heden buh chin muhuj bgaadaa ineedtei um bichdeg gar ve
    chiniiheer bol odoo ter bat-erdene avraga turuuleed munh-erdene uzuurlsen heveeree bj bval monhol buh hugjih uu ain ? medlegee tel buh medehgui bj

    GD Star Rating
    loading...
  7. zaya says:

    ulsiin zaan bymbadorjiin batzaya gej huu baihgui ta nar zov medee tabij bai hun doromjilhoo bolij vz nohodoo jaahan hariutslagatai baigaachdeee.

    GD Star Rating
    loading...
  8. oyuka says:

    saihan barildaan bolsiin sh daa oird buh vzeegvi blohoor

    GD Star Rating
    loading...
  9. nisdeg-melkhii says:

    tsa gdg nuhur arai denduu yumaa za ter tsa ch yahav saihan barildaan bolj dee

    GD Star Rating
    loading...
  10. orgi says:

    Ulsiin zaan Byambadorjiin huu Zayamandah aa gej zaluu bii zalruulchii da

    GD Star Rating
    loading...
  11. batsar says:

    u/ a munhbaatar naadmaar uneheer saihan barildsan daanch usuhuu ganbaatar zasuul 3 niileed unah geheer ni salgaad baisan bi umnuus ni booj uheh duhsun shuu kkkk

    GD Star Rating
    loading...
  12. baagii says:

    osohoo golog ugaasaa mongol buhiin judaggvi gichii unachaad tahimaa uguhgui heruul hiine suhbatiig ushigluhud ni l huuh bsan yum.neg jil unachaad turuultsen gulug bgaan zailval taarsan anaash

    GD Star Rating
    loading...
  13. attilla says:

    baagii ineedtei yum bichij bh yum

    GD Star Rating
    loading...
  14. belgium says:

    bid behchuudee hairlah heregtei baina,unasanch dabsanch hairla uuj baisan lonhooroo byy sid!!!setgel ni hirtdeg tedniig hamgaalahiin orond bidend dytagdal baina;bid beheen byryy yzdeg gajig togtloo….uunees minii ard tymen bas zaluu ye mini anzaarch uz.horin neg deygeer zyynd mongolchuud ulamjilalt bayar naadam syrt soyoloon abch hadaglaj yabah ychir hamgaalah ni chuhal baina;zarim negen zaluuchuud sogtyy bicheed baih sig baina.ene bol byryy…ard tymenii ene ertnii soyol 21zuunaar tegsehgyig sain oilgo…..

    GD Star Rating
    loading...
  15. tuvshinbayar says:

    сайхан барилдаан болсон байна цэргийн рслан бямбажав яагаад барилдахгүй байна

    GD Star Rating
    loading...
  16. unshigch says:

    odoo er ni undesnii buhiin ungiig todorhoiloh zaluuchuud bol garid Ganbaatar zaan Soronzonbold zaan Usuh bayar hartsaga Davaa baatar hartsaga Bat Orshih nachin Bat Erdene nachin Sodnom dorj tsergiin arslan Sanjaadamba aimgiin nachin Buren tugs ed nar bnadaa deer ni bas beltgel surguuliltaa sain hiigeed baiwal nachin Munh bat tsergiin arslan Byamba jaw nachin Tsatsav shir nachin Bat zaya geed saihan zaluuchuud bnaa

    GD Star Rating
    loading...
  17. unshigch-d says:

    ta boh sain meddeg hun bainaa tegeed deer n aimgiin arslan chuluun bat gej saihan buh bii bas enh amgalan geed aimgiin arslan g nemchih heregtei

    GD Star Rating
    loading...
  18. bayaraa says:

    Гурван үе дамжин хэрэглэж байгаа эртний Ширмэн Хаш хөөрөг зарна. Алтан нуухтай , шүрэн толгойтой , торгон дотортой , их биеийн өндөр нь 8,5см, толгойн өндөр нь 3см өндөртэй Архангай аймгийн Жаргалантаас гаралтай хөөрөг. Утас:99408070

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: